fbpx
Зөв хоололтЭрүүл мэнд

Хонины сүүлнээс тос гаргах ОДНООГИЙН ӨВӨРМӨЦ жор

Сайн байцгаана уу ээжүүдээ. Сүүлний тос гаргаж авах тухай нэг пост оруулмаар санагдлаа. Энэ аргаар гаргаж авсан тос хамгийн шимтэй, тэжээлтэй сүүлнийхээ уургийг нь бүрэн хадгалж чаддаг, халбагадаад уусан ч болдог цэвэр, үнэр багатай арга юм гэж Өвөө маань зааж өгч анх сурч байлаа.


1-рт: Сүүлээ жижиглэн хэрчээд (гараараа маш жижиг татсан ч болно би бол машиндчихсан) жигнүүрэн дээрээ саванд хийж тавиад нээх их ширүүн биш галаар жигнэнэ. Доор зурагнаас хараарай


2-рт: Савлах шилэн саваа маш сайтар цэвэрлээд ариутгаарай.


3-рт: Тос нь өөрөө бага багаар ялгараад гараад ирнэ. Дээрээс нь халбагадаад савлаад аваарай. Савалсан тосоо бүрэн хөртөл нь таглалгүй орхино. Хөрөөгүй байхад нь таглахаар амархан мууддаг юм шиг санагдсан.

Аан бас пилеткиндээр жигнэснээс газан пилеткиндээр жигнэсэн нь илүү тог мөнгөнд хэмнэлттэй санагдсан шүү.За ингээд боллоо. Миний энэ сүүлнүүд 5.5кг байсан. 4л 500 мл тос гарсан даа.


Энэ тоосоороо хоолоо хуурсан ч болно. Хүүхдүүдээ том бага гэлтгүй 7 хоногт 2 удаа тослоод байвал энэ ханиад томууны улиралд их дэмтэй байдаг санагддаг. Би ч 5 хүүгээ Сүүлний тос Шар тосоор 7 хоногт заавал нэг тосолчихдог. Дархлааг нь дэмжээд өгдөг шиг байгаан.


Сүүлний тос маханд нь шингэдэг
Шар тос ясанд нь шингэдэг гэж хуучны хүмүүс ярьдаг
Эх сурвалж: #OdnooOdonchimeg-ээс zuvluh.com

Шошго
Илүү харуулах

Бусад мэдээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button
facebook
error: Хуулах хориотой !!
Close