fbpx
Эрүүл мэнд

НОЙРГҮЙДЛИЙГ ялан дийлэх аргууд

Дараахь зөвөлгөөг дагавал тус болно:
1.Зөвхөн нойроо хүрсэн үед л орондоо орж байх, 2.Орондоо ороод 15 минут болоход унтахгүй байвал буцаж босоод нойроо хүрэхийг хүлээнэ. Дахиад унтаж чадахгүй байвал бас дахиад л бос. Ийнхүү хэвтээд хэдэн минутын дотор унтталаа үүнийг давтах,
3.Цаг руу харахгүй байхыг хичээх, 4.Унтах, босох цагийг тогтмолжуулах,
5.Ор бол зөвхөн унтахад зориулагдсан эд, телевизор үзэх, ном унших, тооцоо хийх, ажил төрлөө амжуулж ийш тийш утасдах ёстой газар биш, 6.Өдөртөө дугхийхгүй байх, 7.Унтахын өмнө тайван орчинд байх. Оройд хүнд хүчир ажил хийх, хэрүүл маргаан хийхгүй байх, 8.Орондоо ороод биеээ сул тавьж өөрийгөө чагнах. Зүрхний цохилт, амьсгал дээрээ анхаарлаа төвлөрүүлж өдөр болсон ажил хэрэг, бусад асуудлыг бодохгүй байх,
9.Унтахын өмнө их идэхгүй байх, 10.Тааламжтай үнэр үнэрлэж болно. Үнэрийг төсөөлж ч болдог. Мөн нүдээ аниад өөрийгөө сайхан газар байгаагаар төсөөлөхөд сайн, 11.Өөртөө таалагддаг, өмсөхөд л таашаал авах унтлагын хувцас өмсч байх, 12.Тас харанхуй байдлыг хангаж улирлын дагуу хөшиг хийж байх. Намар өвлийн улиралд цайвар, хөнгөн нимгэн даавуун хөшигтэй байхад болно, сэтгэлд ч гэгээлэг байх болно. Харин хавар, зуны цагт орой гэгээ тасарч эрт гэгээ ордог тул гэрэл нэвтрэхгүй зузаан хөшигтэй байвал эрт сэрэхгүйгээр нойроо авах болно,
12.Өдрийн ядаргаагаа тайлахын тулд унтахаасаа хэдэн цагийн өмнө хөнгөн дасгал хийх, эсвэл агаарт алхахад нэн тустай байдаг. Үүнийг тогтмол хийж байхыг хичээх, 13.Оройд өтгөн баахуу цай, кофе, шоколад зэргийг хэрэглэхгүй байх. Мөн эрүүл нойр гэдэг ойлголттой архи тамхи зохицохгүй гэдгийг бодоорой. Орой хамгийн тохиромжтой ундаа бол өвс ургамлын бүлээн цай, зөгийн балтай бүлээн сүү, тараг, 14.Унтахын өмнө телевизор үзэхгүй байхыг хичээх, хүсээд байвал ядаж аймшгийн болон бусад сэтгэл догдлуулсан кино үзэхгүй байх, зөвхөн эерэг тайван кино үзэх, мөн ийм дуу хөгжим л сонсох,
15.Ноутбук, гар утас, чухал бичиг баримтуудаа өглөө болтол цааш тавих. Орон дотор чинь зөвхөн зөөлөн тоглоом болон хайртай хүн чинь л байж болно.

Эх сурвалж: zuvluh.com

Шошго
Илүү харуулах

Бусад мэдээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button
facebook
error: Хуулах хориотой !!
Close