fbpx
Зөв хоололтЭрүүл мэнд

ПРОБИОТИК vs ПРЕБИОТИК ялгаа

Бид пробиотик болон пребиотикийн ялгааг тийм ч сайн мэддэггүй.Орчин үед аль аль нь агуулагдсан бүтээгдэхүүн байдаг болсон хэдий ч товч тайлбарлабал:

Пробиотик гэдэг нь ходоод гэдэсний бичил орчинг хэвийн түвшинд барихад тусалдаг бичил амьд организм (ашигтай бактери) юм.
Эдгээр ашигтай микробууд нь бие махбодын хоол боловсруулах замыг дэмжихээс гадна халдвараас сэргийлэх болон дархлааг дэмжих үүрэгтэй.
Хүнсний бүтээгдэхүүнд амьд хэлбэрээр байдаг жишээлбэл тараг, наргил модны шүүс, хатаасан бяслаг, комбуча, кимчи, мисо, даршилсан ногоо
Пробиотик нь суулгалт, гэдэсний үрэвсэлт өвчин, гэдэсний халдварт өвчин, ханиад томуу, дархлаа сулралт , антибиотикийн хэрэглээний дараах нянгүйжих шалтгааныг эмчлэх, Энергийн түвшинг нэмэгдүүлнэ, харшлын шинж тэмдгийг буурулна, сэргийлнэ, бодисын солилцоог сайжруулна, бие махбодыг хоргүйжүүлэхэд тусална, үрэвслийн эсрэг үйлчилгээтэй, эрдэс бодисын шимэгдэлтийг нэмэгдүүлнэ, инсулиныг хэвийн түвшинд барихад тусална

Пребиотик нь амьд организм биш бөгөөд хүний бие махбодид байдаггүй, ашигтай бактерийн идэш орчин болж хоол боловсруулах тогтолцоо гэдэс дотор хоол тэжээлээр дамжин бий болдог.
Биед орших ашигтай бактерийн тоо буурах, хангамж нь хомсдоход эмгэг төрөгч бактериудын тоо олширдог
Иймд та пребиотик агуулсан хүнс, хүнсний нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэж ашигтай бактерийн тоог нэмэгдүүлэх шаардлагатай. Хүнсний бүтээгдэхүүнд агуулагддаг тухайлбал сонгино, лууван, сармис , жууцай багваахай цэцэг цикори ургамлын үндэс, ирусалим артишок, буурцаг, шош ялангуяа шар буурцаг, овъёос, цайруулаагүй улаан буудай, арвай, артишок зэрэг хүнсний ургамал нь пребиотикийн сайн эх үүсвэр болдог.

Пребиотикууд нь хоол боловсруулахад тусалдаг бөгөөд хоол боловсруулах замын архаг эмгэг эсвэл үрэвсэлт өвчний хэд хэдэн эмчилгээг дэмждэг
Сүүлийн жилүүдэд хүрээлэн буй орчны бохирдолт, архидалт, стресс, хүмүүсийн буруу хооллолт, антибиотикийн замбараагүй хэрэглээтэй холбоотой хоол боловсруулах замын хэвийн бичил биетнүүдийн хэмжээ буурч гэдэсний микрофлорын тэнцвэр алдагдаж байна.

Дархлааны системийн 80% нь хоол боловсруулах замд байршдаг байна. Хүний ходоод гэдсэнд олон тэрбум ашигтай бактери байдаг бөгөөд тэдгээр нь хэрэггүй, болон хортой нян бактеритай тэмцэж байдаг. Харин эдгээр бактериудыг сайтар дэмжиж өгвөл, та элдэв өвчин, халдвар авах аюулаас ангижирна гэсэн.
Бидний биед амьдрах ашигтай нян буюу пробиотик бичил биет энэ бүхний хариулт бөгөөд уг ашигтай бичил биетний ачаар бид эрүүл байж, дархлааны системээ дэмжиж, биеийн жингээ хянаж, сэтгэлзүйн хувьд тогтвортой тайван байхад нөлөөлдөг. Хүний биед 100,000,000,000 /зуун тэрбум/ бичил биет бий. Эдгээр нь бүгд тэнцвэртэйгээр ажиллаж байж хүний бие эрүүл байдаг. Гэтэл бид өвдөх, хоолны хордлого болох, стресстэй олон цагаар ажиллах, чанартай сайн хоол хүнс идэхгүй байх үед бидний бичил орчинд өөрчлөлт ордог байна. Үүний үр дүнд дархлаа муудаж төрөл бүрийн өвчний эх үүсвэр болдог.
Эх сурвалж: zuvluh.com

Шошго
Илүү харуулах

Бусад мэдээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button
facebook
error: Хуулах хориотой !!
Close