fbpx
НийтлэлЭрүүл мэнд

Караокед дуулах дуртай бол АНХААРАХАД ГЭМГҮЙ

Нийслэл хотод 3500 гаруй караоке үйл ажиллагаа явуулдаг ч эрүүл ахуйн шаардлага хангасан нь цөөн бөгөөд караокены микрофон олон төрлийн өвчин үүсгэдэг болохыг судалгаа нотолсон байдаг байна.

Хүний шүлс, элдэв бактери, олон төрлийн нянгаар бохирдсон караокены микрофоныг үйлчлүүлэгч согтуу хөлчүүдээ долоох нь холгүй шууд хэрэглэдэг. Олон улсад халдварт өвчнөөс сэргийлэхийн тулд үйлчлүүлэгч солигдох бүрт микрофоны нэг удаагийн хамгаалалтыг шинэчлэн өгдөг байна.

Микрофоны нэг удаагийн ариутгах цацлага ч байдаг.

Караокенд ашиглагдаж буй микрофоныг шинжилгээнд оруулаад харахад маш олон төрлийн нянгууд харагддаг. Магадгүй таны өмнө орсон хүн дуулахдаа өөрийгөө өвчтэй гэдгийг мэдэхгүй сүрьеэ, хурц халдвартай тээгч байж болно.

Тэгэхээр энэ бүх бичил биетийг микрофон шингээж авдаг.
Хууль эрх зүйн орчин бүрдээгүйгээс энэ талаар шаардлага тавих эрх мэргэжлийн хяналтын байцаагч нарт олгогдоогүй байдаг тул ард иргэд өөрсдөө л шаардах үлдлээ.

Эх сурвалж: zuvluh.com

Шошго
Илүү харуулах

Бусад мэдээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button
facebook
Close