fbpx
LifestyleНийтлэл

Таныг ТӨРСӨН ЦАГААР шинжихэд

Нар ургахаас аваад шингэх хүртэлх хугацааг өдөр, нар шингэснээс хүртэлх хугацааг шөнө, энэ 2 хугацааг нэг хоног гээд хоногийн цагийг 12 жилийн нэрээр нэрлэдэг.

Луу цаг-нар мандах 7.40-9.40, могой цаг-нар хөөрөх 9.40-11.40, морь цаг-үд дунд 11.40-13.40 хонь цаг-үд хэлбийх 13.40-15.40, бич цаг-нар орохын өмнө 15.40-17.40, тахиа цаг-нар oрох 17.40-19.40, Нохой цаг-үдэш бүрийд 19.40-21.40, гахай цаг-од гарсан хойно, 21.40-23.40, хулгана цаг-шөнө дунд 23.40-01.40, үхэр цаг-шөнө дундын хойно 01.40-03.40, бар цаг-гэгээ шарлах 03.40-05.40, туулай цаг-үүр цайх 05.40-07.40…гэж тоолдог уламжлалтай.


Үүнтэй уялдуулан аль цагт төрснөөр нь хүний шинж төрхийг тодорхойлдог байв. Тухайлбал: хулгана цагт буюу шөнө дунд 23.40-01.40 төрсөн хүн хишиг ихтэй, хаашаа одно, олз олох, шударга зөөлөн ааштай, үхэр цаг буюу шөнө дундын хойно 01.40-03.40 цагт төрсөн бол үг шударга, өлзийтэй болох, бар цагт буюу гэгээ шарлах 03.40-05.40 үест бол хишиг их, бэлгэ түргэн, хүний үг үл авах, туулай цаг-үүр цайх 05.40-07.40 бол нэр олох, луу цаг-нар мандах 7.40-9.40 цагт бол идэх өмсөх элбэг, олз олно.


Могой цаг-нар хөөрөх 9.40-11.40 цагт ааш зан сайн боловч хүргэндээ халтай, морь цаг-үд дунд 11.40-13.40 цагт бол ааш зан сайн, ураг төрөлдөө хүндлэгдэх, хонь цаг-үд хэлбийх 13.40-15.40 цагт бол ааш сайн, ёс төрийг мэдэх, хишиг ихтэй, бич цаг-нар орохын өмнө 15.40-17.40 цагт бол бэлгэ түргэн, үйл амгалан сайн, тахиа цаг-нар oрох 17.40-19.40 цагт зөв сайн явах, нохой цаг-үдэш бүрийд 19.40-21.40 цагт сэтгэл хомхой, өчүүхэн зовох, гахай  цаг-од гарсан хойно, 21.40-23.40 цагт идэх өмсөх элбэг, сэцэн мэргэн үг хэллэгтэй болно… гэх мэт.

Эх сурвалж: zuvluh.com

Шошго
Илүү харуулах

Бусад мэдээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button
facebook
Close