fbpx
Гоо сайханЭрүүл мэнд

ХАНУУР ХОРХОЙН эмчилгээ аюултай юу

Эмчилгээний хануур хорхой нь хүний бие махбодийн тухайн өвчинд хэсэгчлэн болон бүхэлд нь тун сайн үр нөлөөгөө үзүүлдэг юм. Тэрээр өвчин удааширч өөр аргаар эмчлэх боломжгүй болсон тохиолдолд жинхэнэ бодит үр дүнгээ өгдөг байна. Тиймэрхүү өвчтэй хүмүүсийн хувьд хануур хорхойн эмчилгээ цорын ганц аврал болдог аж. Ялангуяа хөдөлгөөний идэвхгүй байдалтай хүмүүс юм уу буруу хоололтын улмаас элдэв өвчин туссан хүмүүст энэхүү эмчилгээ нь нэн үр дүнтэй байдаг. Гол төлөв өтгөн хаталт, цагаан мах эргэх, судас үрэвсэх болон бусад өвчнүүд үүнд хамаарна.

Архаг цагаан махны өвчнөөс ангижрах цорын ганц арга нь ихэнхи тохиолдолд хануур хорхой байдаг. Цагаан махнаас цус гарах тэрхүү өвдөлтийг ангижруулахын тулд ердөө 2-3 удаагийн эмчилгээ хийлгэхэд л хангалттай юм. Дараа дараагийн эмчилгээ нь бага аарцаг болон хөлний венийн судасны цус хураах судасны зогсонги байдлаас маш хурдан ангижруулдаг байна.Эмчилгээний хануур хорхой нь арьсанд ердөө 2мм гүн нэвтэрч, тухайн шарх руу өөрийнхөө шүлсийг оруулснаар 100 гаруй төрлийн янз бүрийн фермент (эсгэг) ялгардаг байна. Эдгээр фермент нь судасны хананд наалдсан холестриныг уусгаснаар цусны судасны булчин таталтыг багасгаж, тархины цусан хангамжийг сайжруулж, тархины даралтыг бууруулж, гимоглогбины түвшнийг дээшлүүлдэг байна. Хануур хорхойноос ялгарч буй ферментүүд чихрийн шижинтэй хүмүүсийн цусан дахь сахарын хэмжээг бууруулж, аливаа арьсны өвчин хураах, цус үрэвсэх зэргийг эмчлэхэд чухал үр дүнтэй байдаг аж. Үүнээс гадна эмчилгээний хануур хорхойгоор дараахь өвчнүүдийг эмчлэхэд тохиромжтой юм.

1. Зүрх судасны өвчин 2. Чихрийн шижин 3. Даралт ихсэх өвчин 4. Хий ханиалгах, мэнгэр, багтраа 5. Архаг болон хүнд хэлбэрийн бронхит 6. Таргалалт 7. Архаг шар өвчин 8. Элэгний хатуурал 9. Түрүү булчирхайн үрэвсэл 10.Шархлаат өвчнүүд 11. Судас бүдүүрэх өвчин 12. Цагаан мах эргэх өвчин 13. Нуруу хоорондын эвэрхий 14. Нойр булчирхайн архаг үрэвсэл 15. Эмэгтэйчүүдийн бэлгийн замын өвчин 16. Псориаз, идээт үрэвсэл буюу хатиг, нейродермит 17. Судас үрэвсэх 18. Өтгөн хаталт 19. Нүдний өвчнүүд 20. Бөөр чулуужих өвчин 21. Бамбай булчирхайн эмгэг

Хануур хорхойн эмчилгээний үндсэн давуу талууд:
1. Эмчилгээний дараа ямар нэгэн хөндлөнгийн болон сөрөг үр нөлөө үгүй.
2. Ямар нэгэн сөрөг заалт бага.
3. Эмчилгээний хануур хорхойн шүлсэнд агуулагдах фермент нь бие махбодид бүрэн цогц нөлөө үзүүлнэ.
4. Энэхүү эмчилгээг хийснээр маш түргэн эдгэрэх болно.

Эмчилгээний хануур хорхойн бие махбодид үзүүлэх нөлөөлөл
Энэхүү эмчилгээний үед тодорхой хэмжээний цус алдалт явагдах агаад үүний үр дүнд хэсэг газрын цус алдалт буурах болно. Энэ нь судсыг чөлөөлж улмаар даралтыг тогтворжуулснаар бие махбодид таатай нөлөө үзүүлдэг байна. Уг эмчилгээг хийсний дараа хануур хорхойн хатгасан шархнаас 5-24 цагийн туршид бага зэргийн тунгалаг цусны шавхруу гарна. Энэхүү цус алдалт нь хүний тунгалагийн судсанд механик цочрол үүсгэдэг байна. Тэдгээр нь үүний хариуд өөрийнхөө үйл ажиллагааг идэвхжүүлснээр тунгалагийн тоо болон лимфоцитын эд эсийн тоог нэмэгдүүлснээр бүхий л бие махбодийн дархлаа сайжирдаг байна. Хануур хорхойн эмчилгээ нь зүү төөнүүрийн нэгэн адил үр нөлөөг үзүүлдэг аж.

Дашрамд дурьдахад алдарт загвар өмсөгч Миранда Керрийн сайхан арьсны нууц нь хануур хорхойн эмчилгээ гэнэ.

Энэхүү үр нөлөө нь юуны учир бий болдог вэ гэхээр хануур хорхой биологийн идэвхит цэгүүдэд арьсыг хатгаснаар, бие махбодийн янз бүрийн булчин, эд эрхтэн хийгээд олон тооны мэдрэлийн эд эсүүд сэргэдэг. Хануур хорхой нь тэрхүү хатгасан газар руугаа шүлсний нууцлаг железийг шахаж оруулдаг байна. Тэрээр яг л жижигхэн шавхуурга шиг ажилладаг бөгөөд эхлээд цусыг сорж аваад дараа нь түүн рүү шүлсээ тургиснаар олон тооны ач холбогдолтой элементүүд хүний биед шингэдэг байна. Хануур хорхойны шүлсэнд мөн чанарын дагуу уургийн үүрэг гүйцэтгэдэг гирудин, дестабилаз, эглин, гиалуронидаза, оргелаза, антистазин, декорзин, калин болон бусад нэгдлүүд хамаардаг байна.

Түүнчлэн хануур хорхойн шүлснээс эмчилгээ хийлгэсний дараа хүний хоолны дуршил, нойр зэргийг сайжруулж улмаар дархлааг нэмэгдүүлдэг бодисыг эрдэмтэд олж илрүүлжээ. Хануур хорхойн ханд нь нянгийн эсрэг үйлчилгээ үзүүлдэг бөгөөд үүнийг янз бүрийн халдварт өвчнийг эмчлэхэд ашигладаг байна.

Эх сурвалж: Zuvluh.com

Шошго
Илүү харуулах

Бусад мэдээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button
facebook
Close