fbpx
Эрүүл мэнд

Энэхүү бэлдмэлээс ердөө 5 халбагыг идэхэд, гэдэс дотрыг цэвэрлэж, өтгөн хаталтыг эмчлэх боломжтой!

Эрүүл явах шиг жаргал гэж хаана байх билээ. Харин хүмүүс биеэ эрүүл байлгахын тулд төрөл бүрийн үнэтэй эм бэлдмэл хэрэглэж, алдаа гаргадаг. Бид өнөөдөр та бүхэндээ ердөө ганцхан удаа хэрэглэхэд л гэдэс дотрыг цэвэрлэж, өтгөн хаталтыг эмчлэх бэлдмэлийг танилцуулж, хэрхэн хийх аргыг дуулгахаар бэлтгэсэн юм.

1. Ямар учраас өтгөн хатдаг вэ?

  1. Хөдөлгөөний дутагдал
  2. Стресс бухимдал
  3. Нас
  4. Эмийн хэрэглээ
  5. Хангалттай ус уухгүй байх

Эдгээр шалтгаануудын улмаас өтгөн хатаж, төвөгтэй байдал үүсдэг аж. Мөн судлаачдын үзэж байгаагаар 10 хүн тутмын нэг нь гэдэсний үйл ажиллагаа нь муудсан байдаг болохыг тогтоосон юм. Харин та тус асуудлаас хялбархан салж, гэдсээ цэвэрлэхийг хүсч байвал бидний дуулгах бэлдмэлийг хэрэглээд үзээрэй.

2. Хэрхэн бэлтгэх вэ?

Орц:

  1. Нандин чавга – 150 гр (1 аяга)
  2. Хатаасан хар чавга – 150 гр (1 аяга)
  3. Буцалсан ус – 5 аяга

Бэлтгэх арга:

Хатаасан хар чавга болон нандин чавгаа жижиглэж хэрчээрэй. Дараа нь чавгануудаа буцалсан усанд хийж, зөөлөн гал дээр буцалгаж, өтгөрүүлэх хэрэгтэй. Үүнийгээ шилэн саванд хийж хадгална.

3. Хэрэглэх заавар

Та үүнийг өглөөний цайндаа тараг, овъёос, шарсан талх зэрэгтэй хольж идэж болох бөгөөд нэг удаа идэхдээ 4-5 халбагыг иднэ. Энэ нь нэг ёсондоо жимсний чанамал мэт болсон байх тул талхтай хольж идэж болох юм.

Хэрэв энэхүү аргыг хэрэглээд ч гэдэс тань цэвэрлэгдэхгүй, өтгөн тань хатсан хэвээр байвал эмчид хандах хэрэгтэй гэдгийг анхаарна уу.

Мэдээллийн эх сурвалж : Zuvluh.com

Илүү харуулах

Бусад мэдээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button
facebook
Close