fbpx
Lifestyle

ХУУРАМЧ цүнх ялгах 7 арга

Хүсэж хясаж, дурлаж, мөнгөө цуглуулж, өдрийн бодол шөнийн зүүд болсон цүнх тань хүлээгээд л байж байдаг уу? Мөнгөө цуглуулж бараг дуусаад удахгүй дэлгүүр явах цаг тань болж байвал энэ нийтлэлийг заавал уншаарай. Брэндийн цүнх авна гэдэг эмэгтэй хүний хувьд эрэгтэй хүн тансаг машин авахтай л адил. Жижиг сажиг зүйлсийг нарийн нягт ажиглаж, шалгаж байж авах нь чухал.

Жижиг чимэглэлд анхаар


Дэлхийн алдартай брэндүүд бүтээгдэхүүн бүрээ худалдаанд гаргахын өмнө согогтой, эсэхийг сайтар шалгадаг. Бүх оёдол нь тэгш, утас сөрдийгөөгүй, нүдэнд харагдах ямар нэг өө сэвгүй байх учиртай. Дизайнерын буюу тансаг зэрэглэлийн цүнхийг гараар урладаг болохоор үйлдвэрийн гашиг гэж зүйл байхгүй. Худалдагч нарын худал түүхэнд бүү итгээрэй.

Дэгээ, товч, цахилгаан


Төмөр дэгээ, цахилгаан татагч, түгжээ гэх мэт нарийн зүйлсийг сайтар ажиглаарай. Чанар гэж ярих юмгүй, дээрээ дугаар, эсвэл бичигтэй байх ёстой.
Жишээ нь Hermes-ийн бүх цүнх “Эрмес Парис. Францад урлав” гэсэн бичигтэй, арын хэсэгт он болон орсон материалыг тамгалсан байдаг.

Материал


Алдартай брэндүүд хатуу, ширүүн арьс ашигладаггүй. Өндөр зэрэглэлийн материалууд л ашигладаг. Арьсан эмжээртэй цүнх тослог, наалдамхай байх ёсгүй. Зарим дизайнерын цүнх зөөлөн уян хатан байх ч ямар ч нөхцөлд эргээд хэвэндээ ордог.

Брэндийн нэр


Бид заримдаа жижиг сажиг зүйлд анхаарсаар гол зүйлээ орхигдуулдаг нь брэндийн нэр юм. Дуураймал цүнхэн дээрх брэндийн нэр өөр фонтой, замбараагүй үсгээр бичсэн, заримдаа бүр үг үсгийн алдаатай бичсэн байх нь ч бий. Цүнхний хаяг, нэрийг харахад л ойлгомжтой.

Серийн дугаар


Серийн дугаар бол хуурамчыг жинхэнээс ялгах томоохон сэжүүр гэж болно. Оригиналь цүнхний серийн дугаарыг тусгай тоног дээр хэвлэсэн байх ба цүнхийг гэмтээхгүйгээр авах боломжгүй. Хуурамч цүнхний серийн дугаарыг наалддаг цаасан дээр хэвлэж, гадна нь хаа нэгтээ наасан байдаг.

Уут, сав


Брэндийн үнэтэй цүнхний гадна савлагаа, уут нь ч хүртэл үнэтэй, чамин байдгийг мартуузай. Хайртай цүнхний тань гаднах уут нь хүртэл материал сайтай. Өөгүй цэвэр байх ёстой. Нэмэлт гинж, тоног, зүүлт зэрэг нь тус бүртээ үнэтэй. Бэлэг юм уу, үнэгүй дагалдуулж өгдөггүй.

Онцгой хэв төрх


Цүнхээ очиж авахаасаа өмнө тухайн брэндийн өнгө төрхийг судлаад үзэхэд илүүдэхгүй. Брэнд бүр өөрийн гэсэн онцгой төрх, өнгө аястай байдаг. Тухайлбал, Prada хэзээ ч эсрэг тэсрэг өнгө нэг дор хэрэглэхгүй. Prada үргэлж зохицсон өнгө сонгодог бол Dior тод улаан өнгөтэй, тарсан логогоор алдартай. Гялалзсан, торгон материалтай бол хуурамч гэсэн үг.

Шошго
Илүү харуулах

Бусад мэдээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button
facebook
error: Хуулах хориотой !!
Close