fbpx
News

Орчин үед бүсгүйчүүд яагаад ГАНЦ БИЕ БАЙХЫГ сонгож байна бэ

Ухаалаг, үзэсгэлэнтэй бүсгүйчүүд яагаад ганц бие байна вэ?
Царайлаг найзаасаа гэр бүлтэй болох гэж яарахгүй байгаа шалтгааныг нь асуудаг уу. Энэ сэдвийг тоглоом болгоод өнгөрдөг ч шалтааныг уг үндсээр нь хайвал тун ч гүнзгий асуудлууд бий. Жил ирэх тусам үзэсгэлэнтэй, ухаалаг охид ганц бие явахыг илүүд үзэх болжээ. Америк улсаас жишээ татахад л иргэдийн 50.2 хувь нь гоонь яваа бөгөөд хөрвүүлбээс 124.6 сая хүн болж байгаа юм. Түүнчлэн эмэгтэйчүүдийнх нь дунд гэрлээгүй гэрлэснээсээ олон аж.

Bright Side үүнд хариулт нэхэж дараах шалтгаантай байж болзошгүйг харуулжээ.

1.Орчин цагийн эмэгтэйчүүд бие даасан

Эмэгтэйчүүд хүйсийн тэгш байдал, эрхийнхээ төлөөр тэмцсээр дэлхий ертөнцөд өөрчлөлт авчирч чадлаа. Ажлын байран дахь эмэгтэйчүүдийн харьцаа өсч, эрчүүдийн ур чадвараараа ардаа хаяж илүү бие даасан болсоор буй. Жишээлбэл, хүнд зүйл өргөх, зөөх хэрэг гарвал эрэгтэй хүнээс тусламж гуйлгүй ачаа тээш зөөдөг компанид төлбөрийг нь төлөөд л асуудлаа шийдчихнэ. Заримдаа ч нөхрөө хүлээснээс энэ нь амар шүү.

2. Тэд эрх чөлөө, чөлөөт цагаа эрхэмлэж эхэлжээ

Ажлаа тараад нөхөр, хүүхдүүддээ хоол хийж өгөхөөс илүү өөртөө цаг гаргахыг бүсгүйчүүд илүүд үзэх болсон. Спа, гоо сайхны салонд орж, дэлгүүр хэсэж, янз бүрийн сургалтанд суух нь нөхөр, хүүхдүүдийнхээ буулгасан гэрийг цэвэрлээд явахаас сайхан байдаг ажээ.

3. Бүсгүйчүүдийн сэтгэлийн хат нэмэгдсэн

Муур тэжээсэн ганц бие, хатуу эмэгтэйн тухай онигоо инээдэм биш бодит байдал. Тэд хүчирхэг, сэтгэлийн хаттай, боловсролтой болж, эрчүүдтэй адил боломж бололцоог өнөө цагийн нийгэм тэдэнд олгож буй. Энэ нь эмэгтэйчүүдийн сэтгэл зүйд нөлөөлж, оршин тогтнохын тулд хоёулаа байх хэрэггүй гэдэг байр суурьт очсон. Хайр халамжгүй хүнтэй нэг оронд орсноос хүссэн хүнээ хүлээсэн нь дээр шүү дээ.

4. Тэд чөлөөт харилцаанд дуртай

Бүсгүйчүүд эхнэр, нөхрийн хайр дурлалаас өөр зүйлд дуртайгаа нуухаа больсон. Ижил хүйстэй, олон хамтрагчтай, сексийн найзтай байлаа гээд урьдын цаг шиг шүүмжлэлд өртөхгүй. Үүний үр дүнд гэр бүл биш, хамтран амьдардаг хүмүүс олширч буй.

5. Эмэгтэйчүүд шалгуур өндөртэй болсон

Өөрийгөө хувцаслаж, хооллох хангалттай мөнгө олж, боловсролын хоёр дипломтой, өөртөө анхаардаг, бусад салбарт өөрийгөө хөгжүүлж чаддаг байхад эр хүнтэй нийлж амьдралаа доройтуулна гэж үү. Таны давуу талыг хүлээн зөвшөөрдөггүй эрэгтэйтэй суух боломжгүй шүү дээ. Дорой шалгуур амьдралд сайхан зүйл авчрахгүй нь лав. Тиймээс гоонь хэвээр үлдэж, өөрийгөө хайрласан нь дээр байлгүй.

6. Эрэгтэйчүүд өөрөөсөө дээр бүсгүйгээс дөлж байна

Үзэсгэлэнтэй, бие даасан, ухаалаг эмэгтэйг хараад эрчүүд анхны алхам хийж хүчирдэггүй. “Ийм сайхан эмэгтэй ганц бие байв л гэж” гэж боддог. Дээрээс нь гологдох дуртай хэн байх вэ дээ. Харин бүсгүйчүүд амьдралдаа хангалттай олон зүйлд санаачилгатай болохоор эрчүүдэд анхны алхам хийнэ гэж барагтаа ховор.

7. Өнөө цагийн эмэгтэйчүүд үлгэрт итгэдэггүй

Орчин үеийн хэм хэмжүүр, хэрэглээний эрин үед эрчүүдэд итгэх эмэгтэйчүүдийн итгэл хэд дахин буурсан. Хэн ч шаналсан зүрхийг хүсэхгүй. Эрчүүд бүгдээрээ “новш”, “Эр хүнд итгэхээр эрхий хуруундаа итгэ” гэх мэт хууртсан эмэгтэйчүүд эргэн тойронд тань хэд байна? Бид багаасаа л амжилттай яваа ганц бие бүсгүйчүүдтэй кино үзэж ирсэн. Өнөө цагт бидний зорилго өөрчлөгдөж хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүйд хүрчээ.

Илүү харуулах

Бусад мэдээ

Нэг сэтгэгдэл

  1. Эр эм хүмүүсийн нийгмийн харилцааны тэнцвэр алдагдаж байна. Энэ нь материаллаг хѳгжилтэй илүү холбоотой. Нѳгѳѳтэйгүүр аливаа хүний ухамсрын хѳгжил доогуур байгаатай хамаатай. Оюун сэтгэлгээнээс илүү ухамсар нийгмийн харилцааны тэнцвэртэй байдлыг хангаж байдаг. Гэвч хүмүүс орчин үед ухамсраас илүү ухаан, оюуны хѳгжил болон түүний тусгал болох материаллаг зүйлсээр амьдралынхаа утга учрыг хэмжих талд илүү санаа тавих болжээ. Боломж бололцоо гэдэг бол аливаа зүйлийн шийдлийн үндэс байдаг. Харин ухамсар бол чиглүүлэгч нь. Гэвч хүмүүс ухамсраар дутмаг байдаг учир боломж бололцооны үүдэн дээр ирээд баримжаагаа алдчихдаг. Түүнчлэн эмэгтэй хүн материаллаг бололцоонд хүрмэгц ухамсарт хэрэгцээг хамгийн түрүүнд хойш тавьдаг. Эр хүн ч бас ойролцоо. Гэхдээ ухамсрын хувьд эмэгтэй хүн үргэлж ядмаг байна. Иймээс үнэт зүйлээ мэдрэлгүй үүнийгээ тухайн агшинд ѳѳр бусад зүйлээс арилжиж орхино. Ингээд бүх юм дууссан хойно харуусаж гэмшдэг. Цаг хугацааг эргүүлж болохгүйг ойлгомогц тэд мѳн чанартаа дотроо үхдэг. Ингээд зүрх сэтгэлгүй, бүхнээ алдсанаа мэдэрсэн хүн зомбинууд санаанд оромгүй зүйлсээр бусдыг гайхшруулж ѳѳрсдийгѳѳ сатааруулах мѳнхийн аянд мордоно доо. Тэр нь эцсийн эцэст бусад мунхаг олныг дэмий сандаасан ердийн тэнэглэл болж дуусдаг. Энэ хавьцаа бид тѳѳрѳгдлийг баримжаалж болно. Энэ тийм шинэ юм биш. Имй л байсан. Ийм л байна. Материаллаг хэрэглээ л хэлбэрийн хувьд ѳѳрчлѳгдсѳн болохоос ѳѳр юу ч ѳѳрчлѳгдѳѳгүй.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Санал болгох

Close
Back to top button
facebook
error: Хуулах хориотой !!
Close