fbpx
News

Жин нэмэх талаар санаа зоволгүй идэж болох ХҮНСНҮҮД

Таны жинг нэмэгдүүлэхгүй хүссэнээрээ идэж болох хүнс

1.Чиа үр

Чиа үр нь тэжээллэг чанараараа хамгийн ихэд тооцогддог супер хүнсний нэг юм. Чиа үр нь омега3, төмөр, магни, кальциар баялаг бөгөөд эслэг өндөртөй учир өтгөн хаталттай үед ууж болно. Үүнээс гадна чиа үрийг ус, сүү, тараг, кофе зэрэгт хийж хэрэглэж болдог бөгөөд уусны дараа цатгалан мэдрэмж удаан хугацаанд төрүүлдэг учир хоолны дэглэм барьж байгаа үедээ эсвэл оройн хоолны оронд хэрэглэвэл үр дүнтэй. Чиа үрийг хэрэглэж байх үедээ та ус аль болох их ууж байгаарай, зарим хүний биеийн онцлогоос хамаарч түгжрэх аюул учирч болзошгүй юм.

2.Өргөст хэмх

Өргөст хэмх нь өөртөө 15гр калори агуулдаг учир та хоол зуушиндаа хүссэнээрээ хэрэглээрэй. Өргөст хэмхний гол амин дэмтэй хэсэг нь хальс үрэндээ байдаг болохоор хэрэглэхдээ хаяхгүй гэж найдаж байна. Мөн нэг зүйлийг сануулахад өргөст хэмх, улаан лоолийг өглөө өлөн байхдаа хэрэглэж болохгүй шүү учир нь гэдэс хямрааж таныг тавгүйтүүлж болох юм.

3.Coconut oil

Наргил модны самрын тосыг та халбага халбагаар идэж чадахгүй ч үүнийг хүнс болон гоо сайхандаа зохистой хэрэглэж чадвал танд олон талын ач холбогдолтой. Энэхүү тосыг та чиа үртэй усандаа нэг халбагыг хийгээд ууж болно, талх нарийн боовонд хэрэглэх, кофендоо хийж уух зэргээр ашиглаж болно. Кокосны тосны тааламжтай үнэр нь таны хоол идэх дуршлыг бууруулаад зогсохгүй өдөрт авах өөх тосыг хангалттай өгч чадна. Хэрэв та харшилтай бол энэхүү тосны хүнс болон гоо сайхандаа хэрэглээд хэрэггүй шүү гэдгийг анхааруулъя.

4.Өөхгүй мах

Үхэр, хонь, тахианы цээж хэсгийн мах нь уургаар баялаг учир та хоолны дэглэм барьж байгаа бол эдгээр махыг түлхүү хэрэглээрэй. Хар мах хэрэглэх явцад өөхийг булчин болгон хувиргаснаар таны жин хасахгүй байгаа мэт санагдавч биеийн галбир засагдаж байгааг та анзаарах болно.

5.Авокадо

Уг жимс нь A, Е амин дэмээр баялаг кали, магни, цинк зэрэг эрдэс бодисын уурхай байдаг тул хүний биеийн дархлалын системийг гайхалтай дэмжиж өгдөг. Тэр дундаа сайн чанарын өөх тосоор баялаг өвөрмөц жимс юм. Та өглөөний цайндаа эсвэл салад, зуушинд хэрэглэвэл тохиромжтой.

6.Шош

Зарим төрлийн шош нь эрүүлээр жин хаяхад ашигтай байдаг. Улаан, хар, сэвэг зэрэг шош нь эслэг, уураг ихээр агуулдаг тул хоол хүнсэндээ өдөр тутам хэрэглэж хэвшээрэй.

7.Хүнсний ногоо

Үүнд бүх төрлийн ногоог хамруулахгүй шүү. Та брокли, цэцэгт байцаа, давжаа байцаа, цагаан лууван зэргийг түлхүү хэрэглээрэй. Эдгээр хүнс нь хоол шингэлтийг түргэсгэж, ходоодонд бага ачаалал үүсгэдэг. Илчлэг багатай ч шим тэжээл ихтэй уг ногоог дангаар нь болон махтай хамт хоолондоо хэрэглээрэй.

8.Попкорн

Олон хүмүүс попкорныг таргалуулах хүнс гэж буруу ойлгодог. Гэвч энэхүү эрдэнэ шишийн хөөмөл нь эслэгээр баялаг тул дэглэмийн үед амттан идмээр байвал үүнийг идээрэй, танд гайхалтай амны зугаа болно.

9.Алим

Хоолны дэглэмийн үед бид элдэв амттай чихэр, шоколаднаас татгалзахад хүрдэг. Гэтэл бидний бие махбодод чихрийн зайлшгүй хэрэгцээ үүсдэг. Энэ үед алим идэхийг зөвлөж байна. Алим нь эслэг өндөртэйгөөс гадна байгалийн чихэр агуулдаг тул амттан идмээр байвал алим ид гэж дахин хэлье. Мөн алим илчлэг бага, чихэрлэг амт нь хоол идэх дуршлыг бууруулж хурдан цадах мэдрэмж төрүүлдэг байна.

10.Чанасан төмс

Та гайхаж байна уу. Гэхдээ энэ үнэн шүү, чанасан төмс хоолны дэглэм баригчдад хамгийн тохиромжтой хоол юм. Чанасан төмсийг хүссэнээрээ идэж болох боловч хоёрдох төмсөө идэх үед та аль хэдийн цадсан байна гэдэгт итгэлтэй байна.

11.Чанасан өндөг

Өндөг нь махны дараа орох уургаар баялаг шилдэг хүнсээр тооцогддог юм. Ихэнх дасгалжуулагч багш нар өндөгний дэглэмийг зөвлөдөг ба таны өдөрт идэх хоолыг бүрэн орлож чадна.

Илүү харуулах

Бусад мэдээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Санал болгох

Close
Back to top button
facebook
error: Хуулах хориотой !!
Close