Lifestyle

МӨНГӨӨ ХЭМНЭЖ МӨРӨӨДЛИЙН ЖИНДЭЭ ХҮРСЭН МИНИЙ ТУРШЛАГА

Бүх цаг үеийн бүсгүйчүүдийн хувьд илүүдэл жингээ хаях, өөрийн хүссэн жингээ тогтвортой барих гэдэг хамгийн чухал асуудал байсаар ирсэн. Миний хувьд ч гэсэн тийм л байсан. Туршиж үзсэн хоолны дэглэм, тураах жин барих бүтээгдэхүүн, дасгал хөдөлгөөний туршилтуудаа тоолвол наснаас минь хамаагүй их 😂(эм, галбиржуулах хувцас, нэмэлт сүлжээний бүтээгдэхүүнүүд, фитнесс, бүжиг, гүйлт, тураах массаж… гэх мэт )Харин сүүлийн 7 сар гаруй хугацаанд хэрэгжүүлсэн энэ туршилт маань хамгийн шилдэг нь байсан бөгөөд сэтгэл ханамж 200 % байгаа юм👍Юу гэвэл маш энгийн 7 хоног бүр 1 удаа 24 цагийн мацаг барих+Өглөө бүр 108 мөргөх= Цаг хугацаа, санхүүг хэмнэж, бие галбирын болон сэтгэл санааны таны төсөөлж байгаагүй гайхалтай өөрчлөлтүүдийг авчирна. Ямар өөрчлөлтүүдийг та мэдэрч болохыг тайлбарлавал 7 хоногт 1 удаа тогтмол мацаг барихад сэтгэхүй болон биеийн чадавхийг нэмэгдүүлж, стрессийг бууруулдаг төдийгүй, шинэ санаа олох, тархиа цэгцлэхэд маш тустай.

Зөв мацаг барих үед биеийн эд эсүүд өсөж төлжиж, шинээр нэмэгдэн, хуучирч өтөлсөн эсүүдийн задрах процесийг дэмждэг. Ингэснээр залуужиж, жин хаяж, эрүүлждэг байна. Мацгийн үе дэх чанд сахилга нь сэтгэлийн тэнхээтэй болгодог. Миний хувьд мацагтай үед ямар ч сайхан хоолыг хараад тоохгүй сууж чаддаг болсон. Мөн хоолноос хамаарах хамаарал, хоол идэх хэмжээ маань багассан. Идэхийн тулд төрдөггүй гэдгийг илүү ойлгосон гэхүү дээ.7 хоног хоол иддэг байсан бол мацаг барих өдрөө хоол идэхгүй зөвхөн ус ууж, мацаг тайлах өдрөө жимс ногоо, махгүй хөнгөн хоол идсэнээр хоол хүнсэндээ зарцуулах мөнгө бас хэмнэгддэг кккк😜😆😊

Харин шинжлэх ухаанд мөргөлийг тайлбарлахдаа хөдөлгөөнд нь 200 гаруй гимнастикийн элемент багтсан байдаг гэжээ. Энэ нь хүний биеийн галбирыг сайхан болгож, цусны эргэлтийг сайжруулан, биеийн хөдөлгөөн уян хатан болж, хуян шар ус арилгадагийг нотолсон байна. “Энэхүү дасгалыг хийхэд хүний өвдөг, тохой, магнай гээд бүх зүйл газарт хүрээд буцдаг. Харахад амархан энгийн мэт боловч үр дүн нь гайхалтай. Сунаж мөргөх явцад сунгалтын дасгал, амьсгалын дасгал, хүчний дасгал, бясалгал гээд бүгд багтсан байдаг. Мөн энэ дасгалыг хүссэн үедээ хаана ч хийж болно. 108 сунах мөргөлийг хийхэд 30 минутын хугацаа л зарцуулдаг.“Зуршил ухаанаас илүү хүчтэй” гэдэг үг байдаг бид аливаа нэгэн өөрчлөлт үр дүнд хүрэхийн тулд өдөр бүр, тодорхой цагт хэвшүүлэн хэрэгжүүлэх нь л гол асуудал байдаг.Миний хувьд мацагаа Лхагва гариг бүр барьж, 108 мөргөлөө тууштай хийхийн тулд өглөөний 05:00 цагийг сонгосон.

Өглөөний цаг бол бусдаас хамаарах нөлөөлөл хамгийн багатай, өөрөө өөртөө зарцуулж, өөрийгөө хөгжүүлэх, байгаль дэлхийг амгалан тайвнаар мэдрэх хамгийн сайхан үе юм. Мөн ганцаараа биш хамтрагчтай байвал хүн илүү хариуцлагатай, тууштай болдог. Энэ хугацаанд тасралтгүй хамтдаа мөргөж, мөргөлийн гайхамшигийг мэдэрч дурласан Пүрэвсүрэн найздаа баярлалаа😍😘 Олон зүйл нуршихгүйн тулд товчхон орууллаа. Та илүү ихийг мэдмээр байвал “Мацагтан Монгол” группд нэгдэж, интернэтээс 108 мөргөл , яаж хийх техникийн талаар илүү судлаарай. Танд амжилт хүсье! Гайхамшиг үргэлжилсээр…Д.Алтантуяа 2019 онБээжин хот

Шошго
Илүү харуулах

Бусад мэдээ

Back to top button
Close