fbpx
Гоо сайхан

ҮРЧЛЭЭ БАЯРТАЙ, ТУРМЕРИКТЭЙ МАСК

Нүүрний үрчлээс арилгах турмериктэй маск
Энэтхэгүүдийн түгээмэл хэрэглэдэг турмерик ургамал нь хоолонд амт оруулахаас гадна гоо сайхан, эрүүл мэндэд ашиг тустай зэргээрээ олон талын ач холбогдолтой антиоксидант юм. Турмерикийг арьсанд түрхэхэд коллагены ялгарал идэвхиждэг ба ниацин хэмээх арьсны гэмтсэн эсийг сэргээхэд дэмждэг бодис агуулдаг байна. Турмерикийн нунтаг нь арьсны толбо, сэвхийг цайруулахаас гадна нүхжилтийг багасгаж арьсыг эрүүл булбарай болгодог.
Ингээд танд энэхүү шидэт шар нунтагаар хэрхэн арьсаа гэрэлтсэн эрүүл болгох маш хялбар маскны жорыг оруулж байна.

8902886_f520

Танд ердөө – 1 цайны халбага нунтаг турмерик
– 1 цайны халбага тослог багатай тараг эсвэл сүү
– 1 цайны халбага сайн чанарын зөгийн бол байхад л хангалттай.
Бэлтгэх арга: дээрхи орцуудаа бүгдийг нийлүүлж сайтар холин нүүр хүзүүндээ жигд түрхэнэ. 30 минут байлгасны дараа бүлээн усаар угаан чийгшүүлэгч тос, тоник түрхэж болно. Энэхүү маскыг долоо хоногт 2 удаа хэрэглэж болно.
Энэ маскны үйлчилгээ нь үрчлээсийг багасгаж, батга хатаах, сэвхи бүдгэрүүлэх, улайлтыг бууруулах үр дүнтэй.

Уг маск нь кали, кальци, магни гэх эрдэс бодисоос гадна С болон В6 амин дэмүүдийг агуулдаг юм.  

Шошго
Илүү харуулах

Бусад мэдээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button
facebook
error: Хуулах хориотой !!
Close