fbpx
News

Өндөр өсгийтийн 10 гаж нөлөө

Та өндөр өсгийт өмсөх дуртай юу? Өөрийн хайртай өндөр өсгийтгүйгээр оройн үдэшлэгийг төсөөлөхгүй л явна уу?
Өндөр өсгийт нь дэлхий даяар эмэгтэйчүүдэд заавал байх ёстой хувцас загварын салшгүй хэсэг болж хувирчээ. Тэгвэл та үүнийг өмссөнөөр эрүүл мэндэд чинь учрах эрсдлийг ч мөн адил мэдэж байх хэрэгтэй юм. Ингээд таньд шовх өсгийтийг байнга өмсөхөөс татгалзах 10 шалтгааныг толилуулая.

1. Нурууны доод үеийн зовиур
Өндөр өсгийт нь эмэгтэйчүүдийн дэгжин харагдах нэгэн нууц зэвсэг билээ. Таныг хээнцэр тачаангуй харагдуулаад зогсохгүй хэр загварлаг бэ гэдгийг чинь илэрхийлэх үзүүлэлт болно. Гэвч гоё харагдахад золиос шаардлагатай. Өндөр өсгийт нь хөлөнд ирэх ачааллыг жигд бус тархааж улмаар нурууны доод үеийг үрэвсүүлэх, зовиурлах шалтгаан болдог.

2. Хөлийн булчингийн өвдөлт
Хөлийн булчингийн өвдөлт нь өндөр өсгийтийн таньд барьж буй бас нэгэн бэлэг юм. Энэ нь венийн судасны цусны эргэлтийг бүрэн шахуу хаадгаас болж хүчтэй өвдөлтийг үүсгэдэг байна. Өндөр өсгийт өмссөн сайхан хөлөөрөө гайхуулмаар байвал байнга өмсөхөөс татгалз. .

3.Хөлийн улны өвдөлт
Өндөр өсгийт нь таныг загварлаг харагдуулах үүднээс загварын шийдэл, хэлбэр, хэмжээ нь хөлд чинь тухтай байх магадлал багатай. Бүтэн өдрийн турш өсгийт дээр алхасан бол хөл чинь өвдөж шархирах мэдрэмж төрнө. Таны хөлийн ул, өсгий, хуруу, нум нь хүчтэй зовиурлаж байсан гэдэгт итгэлтэй байна.


4.Шагайгаа булгалах
Өндөр өсгийт нь таны хувцаслалтад өнгө, гэгээ нэмэх хэдий ч тухайн өдөр та зөвхөн тэгш гадаргуу дээр алхах бол өмсөхийг зөвлөе. Хайрга, чулуу ихтэй, овойж товойсон, нүх хонхорхойтой газраар явж байгаад шагайгаа булгалах явдал цөөнгүй гардаг. Булгалсан шагай нь эдгэлээ ч гэсэн яваандаа өвдөг, аарцаг зэрэгт сөрөг нөлөө үзүүлдэг байна.Тиймээс өсгийтэй гутал өмсөх бол зөв цагтаа зөв газраа өмсөх нь зүйтэй. Өдөр тутамд өмсөхгүй байсан нь дээр.

5.Нуруу нугас муруйх
Өндөр өсгийт нь нурууны доод хэсэгт ердийн үеийнхээс илүү ачаалал өгдөг. Өндөр өсгийт нь нурууны тахийлтын өнцөгтэй шууд хамааралтай. Тахийж явсанаас болж нурууны дээд болон доод үеүүдэд хүчтэй өвдөлт үүсгэнэ.


6. Хөлний цусны урсгалыг боох
Өндөр өсгийт маань хөлийн доод хэсэгт даралт үүсгэж цусны эргэлтийг боож байдаг. Энэ нь байгалийн жамаараа байх ёстой зүйлийг өөрчилж таагүй байдалд хүргэдэг. Удаан хугацаагаар энэ мэт явбал цусны эргэлтийг эдгэршгүйгээр өөрчлөх магадлалтай юм. .

7. Тахир /алхан/ хуруу
Хөлийн хурууны тахийлт нь өндөр өсгийтийн хамгийн аюултай гаж нөлөө юм. Цусны урсгалыг бууруулж, булчинд өөрчлөлт өгсөнөөр хөлийн хурууны олдмол буруу байрлалыг үүсгэж тахийлгах бөгөөд үүнийг /алхан хуруу/ гэж нэрлэдэг.


8. Шөрмөсний сулрал
Өндөр өсгийт хөлийн шөрмөсийг сулруулна. Хөлөө гэмтлээс хамгаалахын тулд дур булаам зүйлээс татгалзах л хэрэгтэй болох нь.

9. Өвдөгний өвдөлт
Өндөр өсгийт нь өвдөгний үе дээр ачаалал үүсгэж байдаг. Байнга өмсвөл аажимдаа үе мөчний өвчтэй болно.


10. Хуруугаа татах рефлекс
Өндөр өсгийтийг байнга өмссөнөөр хөлөө амраах зорилгоор хуруугаа нуглаж татах гаж зуршилтай болдог.

Энэ бүхнээс дүгнэж хэлэхэд өндөр өсгийтийг байнга битгий өмсөж байгаарай. Олон төрлийн загварлаг гутлууд байдаг тул эрүүл мэндээ бодож нэгээр нь дагнахаас сэргийлээрэй. Дараагийн удаа тахийсан алхан хурууг хэрхэн засах талаар пост оруулах болно. 

Шошго
Илүү харуулах

Бусад мэдээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Санал болгох

Close
Back to top button
facebook
error: Хуулах хориотой !!
Close