News

Шатахуун хэмнэх 10 арга баталгаа өгнө хаха.

Та жижиг hybrid машин эсхүл 3 тоннын жинтэй SUV загварын тэрэг унадаг байсан ч энэхүү бяцхан зөвлөгөө маань таны хэтэвчинд мэдэгдэхүйц үр нөлөө үзүүлэх болно.

10. Хурд багатай яв.
Шатахуун хэмнэх хамгийн энгийн бөгөөд шилдэг арга бол хурдаа хасах. Өндөр хурд шатахуун хэмнэлт урвуу хамааралтай юм. Хэрэв та чөлөөтэй хурдлах дуртай нэгэн бол хурдны хязгаарт нийцүүлээд хэд хоног жолоо бариад үзээрэй. Та багагүй хэмжээний шатахуун хэмнэж, аялах зай чинь нэмэгдэхийг анзаарах болно. Тэгээд ч хурдтай явах амь насанд халтай.

09.Дугуйн хийг тааруулах
Хий багатай дугуй замтай үрэлцэх талбай ихтэй байх тул энэ шалтгаанаар шатахуун зарцуулалтад нөлөөлнө. Дугуй хийгээ аажмаар алдаж байдаг (тухайлбал 1 psi даралтыг 1 сард) бөгөөд гадна хэм 10 градусаар унах бүрт 1 psi даралтыг мөн гадагшлуулна. Тэгэхээр хийгээ алдсан дугуй илүү их эсэргүүцэлтэй тулгарч, хөдөлгүүр түүнийг хөдөлгөхийн тулд илүү их шатахуун шатаах хэрэгтэй болно. Боломжтой бол сар бүр даралтыг шалгуулж байгаарай. Хүйтэн нөхцөлд заавал хийгээ нэмүүлэх шаардлагатай шүү.


08. Агаар шүүгчээ шалга.
Агаар шүүлтүүр бохирдсон бол хөдөлгүүрт агаар орох урсгалыг хязгаарлаж, гүйцэтгэлийг багасгаж, шатахуун зарцуулалтыг нэмэгдүүлнэ. Шүүлтүүрийг аваад нарны гэрэлд барьж үзэх хэрэгтэй. Хэрэв гэрэл нэвтрэхгүй бол шинээр солих хэрэгтэй болжээ гээл ойлгочих. 

07.Хааз гишгэхдээ хянуур ханд
Бушуу туулай борвиндоо баастай гэдэг шиг богино зайнд огцом хурдлаад зогсох нь автомат хурдны хайрцагийг эвдээд зогсохгүй шатахуун зарцуулалтыг нэмэгдүүлнэ.Учир нь илүү их энерги зарцуулах тусам тэр хэмжээний энерги шаардлагатай болно. Хот дотор уулзвар, замын гэрлэн дохиог тааруулж хөдөлгөөнд оролцвол хэмнэлтийг мэдрэх болно.


06. Байгаль дэлхийтэй хамт
Халуун үед эйр кондишнийг унтрааж цонхоо нээж сэрүү татуулан хүйтнийг мэдэр. Гэхдээ мэдээж бага хурдтайгаар явж, гадаа тохиромжтой дулаантай байх үед гэдгийг сана. Хурдтай явах үед цонх, люк зэргээ хааж агаарын эсэргүүцлийг бууруулж А/С-гээ асаасан нь илүү үр дүнтэй байх болно.Эсрэгээрээ их хүйтэн биш бол халуун паараа асаах хэрэггүй. Эдгээр тоног төхөөрөмж нь хөдөлгүүрийн тогтмол ажиллагааг шаарддаг тул зогсож байсан ч шатахууныг чинь үрэх болно.

05.Хуучныгаа бүү хая.
Шинэ стандарт биш дугуй арзгар гоё харагдуулж болно. Мөн жолоодлого сайжирч болох юм. Гэхдээ та стандарт /сток/ дугуйнаас илүү өргөн дугуй тавьсан бол замтай харилцах талбайг нэмэгдүүлж шатахуун хэмнэлтийг бууруулна. Хэрэв спорт обуд, дугуй тавьсан бол хуучин стокоо хадгалаад хол замд явах үедээ гаргаж унавал илүү зөөлөн, ая тухтай хэмнэлттэй байж чадна.

04. Машинаа яг одоо цэвэрлэ.
Хэрэв та машинаа цэвэрхэн унах дуртай бол таньтай яриа хөөрөө байхгүй. Энэ бол зөвхөн заваан нөхдүүдэд хамаатай. Машины өөрийн жингээс нь хэтрүүлсэн хог новш чихэж явах нь шатахууны илүү зарцуулалтыг бий болгож байдаг тул яг одоо машинаа цэвэрлэ.


03. Жижгэрүүл, хосолсон болон дизель хөдөлгүүрийг сонго.
Хэрвээ та шинэ машин худалдан авахаар шийдсэн бол яг энэ цаг мөчид ямар машин хэрэгтэй талаар сайтар бод. Жижиг машин мэдээж шатахуунд хэмнэлттэй байх нь тодорхой. Тэгээд ч өнөө цагт жижиг машин аюулгүй, саруул зайтай болж ирсэн.
Нөгөө талаар та урьд өмнө нь хосолсон, дизель хөдөлгүүртэй тэрэг сонгох талаар бодож байгаагүй бол яг одоо цаг нь болжээ.

02.Том тэрэгний араас дага.
Хол замд том тэрэгний нөмөрт явах нь аюулгүй бөгөөд салхины эсэргүүцлийг бууруулж түлш хэмнэх нөлөөтэй.


01.Машин унахаас зайлсхий.
Энэ бол үнэхээр үнэтэй зөвлөгөө шүү. Машин унахаас зайлсхийвэл шатахуун үрэхгүй, хэтэвчинд ээлтэй. Нөгөө талаар эрүүл мэндэд ч тустай. Дугуй уна, алхаж яв. Ойр зайнд машингүй яв. Заавал үүдэнд нь зогсох гээд хэрэггүй. Ачаалал, түгжрэл багатай, зогсоолтой газар машинаа тавиад алхаж ирээд ажлаа амжуул.

Шошго
Илүү харуулах

Бусад мэдээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button
Close