News

Үнэртэй ус сонгоход чинь туслах уу?

Үнэртэй ус сонгоход чинь туслах уу!
Жинхэнэ сайн үнэртэй сүрчиг сонгох нь хэцүү ажил шүү. Маш олон төрөл, янзын үнэртэй байх тул зүгээр л нүдээ аниад сонгочих уу? Үгүй шүү хө. Дэлгүүр явахаасаа өмнө гэрийн даалгавараа нэг давтчих тэгвэл сонголт хийхэд амар, авсан зүйлдээ сэтгэл хангалуун байх болно.

За ингээд гэрийн даалгавараа хийцгээе.
1.Хэдэн төгрөгөнд худалдан авалт хийхээ төлөвлө. Үнэртэн нь тансаг хэрэглээ тул түүний өртөг нь янз бүр байдаг. Зарим нь 50 мянга орчим төгрөгөнд багтаж байхад, зарим нь зуу зуун мянга бүр хэдэн сая төгрөгийн үнэтэй байх нь ч бий. Дэлгүүр орохоосоо өмнө хэдэн төгрөгөнд худалдан авалт хийхээ шийдсэн нь зөв. Ингэхдээ үнэртэн нь бэлэгэнд өгөх гэж байгаа юу? Бэлэг авах хүнтэй хэр харилцаатай бэ зэргийг бодолцох нь зүйтэй. Хэрэв та эхнэртээ авах гэж байгаа бол сайн танилаасаа илүүд үзэж ахиухан мөнгө зарцуулж болох юм.

2.Үнэртэний найрлагыг зөв сонгох. Сүрчиг нь үнэрийн хадгалагдах байдал, үнэртэх хүчээс хамааран өөр өөр нэртэй байдаг. Хамгийн үнэтэй нь хамгийн удаан хадгалагдах үнэртэн байх магадлалтай ба хямд нь ихэнхдээ муухай үнэртэй болж хувирч орхидог.
Eau de Cologne нь хамгийн ихдээ 2 цаг үргэлжлэх үнэртэй. Ус, спиртийн холимогт 3-5%-ийн үнэртний тос ашиглагдаг. Хамгийн хямд сүрчиг.
Eau de Toilette нь арай илүү үнэр хадгалагдах хугацаатай ба 3-4 цаг үнэрээ барина. 4-8%-ийн үнэртний тос агуулна.
Eau de Parfum нь илүү өндөр найрлагатай бөгөөд 6 цаг орчим үргэлжлэх үнэртэй. Найрлагад агуулагдах үнэртний тос нь 15-18%-ийг эзлэнэ.
Хамгийн их 15-30%-ийн үнэртний тостой үнэртэй усыг үнэртэн эсхүл охь гэнэ. Энэ нь бүтэн өдрийг даах бөгөөд цаашид үнэртсээр байх болно.


3.Үнэртнийг бүлээр ангилна. Ямар төрлийн үнэртэний орцонд дуртайгаа тодорхойл. Үнэртэн нь үндсэн 4 бүлд ангилагдах бөгөөд тэдгээр нь хоорондоо холилдож маш олон төрлийн үнэр үүсгэдэг.Хэрэв хэн нэгэнд үнэртэн өгөх гэж байгаа бол яг ямар төрлийн ус түрхэж байгааг нь анзаар. Та ямар үнэртэн сонгохоо мэдэхгүй бол бүү санаа зов.Дэлгүүрт очоод үнэрлэж үзээд мэдэхэд болно.
Floral/Sweet үнэртэн нь шинээр тасдсан анхилуун цэцэгсийн үнэртэй. Ихэнхи бүтээгчид цэцэгсийн үнэртэнд сарнай, жүржийн модны дэлбээ,лиш цэцэг, лаванд цэцэг зэргийг ашигладаг. Цэцэгсийн үнэртэн нь эмэгтэйчүүдэд зориулсан хамгийн түгээмэл төрлийн сүрчиг бөгөөд тэднийг маш эмэгтэйлэг, тачаангуй мэт мэдрүүлдэг.
Citrus/Fruity үнэртэн нь жимсний, голчлон цитрус жимсний үнэртэй байна. Үүнд жүрж, бэрсүүт жүрж, ба лайм, түүнчлэн заримдаа алим, тоор, гүйлсийн үнэртэй ч байх нь бий. Ерөнхийдөө хурц сэнгэсэн үнэрийг илэрхийлнэ.
Oriental/Spicy дорно дахины, халуун нялуун үнэртэн. Ихэнхдээ одны гоньд, шанцай, ваниллын үнэрийг агуулна.
Woody/Chypre газрын болон модны үнэртэй. Энэ бүл нь лийр, царс мод, хурц үнэртэй модны үнэрийг агуулдаг.
.

4.Хүмүүсээс ямар үнэртэн хэрэглэдгийг нь асуу.Таньд таалагдах үнэртэй ус түрхсэн хүмүүс эргэн тойрон байгаа бол ямар ус хэрэглэдэг бэ гэж асуу. Хэрэв үнэхээр таалагдах үнэрийг олсон бол ямар ус хэрэглэснийг нэрлэхэхгүйгээр асууж чадвал урьд өмнө мэдэхгүй, шинэ үнэртэнг дэлгүүр хэсэхгүйгээр олж болно. Дараагийн нийтлэлээр дэлгүүрээс хэрхэн сонгол хийх талаар оруулнаа…

Илүү харуулах

Бусад мэдээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button
Close