Хуулийн зөвлөгөө

ЖААХАН ХЭДЭН ЮМАА ХҮНД ЗЭЭЛЭХ ГЭЖ БАЙНА УУ

Ваав хураасан хэдэн төгрөгөө хэн нэгэнд зээлэхээр шийдсэн үү, өөртөө хадгалсан юмтай байна гэдэг ч бас л сайн хэрэг.Гэхдээ зөвлөхийнхөө зөвлөгөөг авчихвал чамд л тустай. Ямар ч тохиолдолд зээлийн гэрээгээ бичгээр хийгээрэй таньд баримт болно, нөгөө талаас хүү тооцсон бол түүнийгээ шаардах үндэслэл чинь байх юм. 1 сая төгрөг сарын 5%-ийн хүүтэй зээлээд сарын дараа 1 сая 50 мянган төг авах гэсэн чинь бичгээр хийгээгүй бол тэгээл 1 саяа л аваад дуусна шүү дээ. Аа тийн бас зээлж буй мөнгөө өөрийн банкны данснаас түүний дансанд шилжүүлж баримтаа хадгалах нь зөв. Нөгөө нөхөр чинь мөнгө хүлээж аваагүй эсхүл авсан мөртлөө чамд өгсөн гэсэн баримт байхгүй бол тэгээл зээлийн гэрээ байгуулаагүй гээл тооцчихдог шүүхийн практчик байна. Бэлнээр өгөх л сонголт байгаа бол салфетканд дээрч болтугай тэдэн төгрөг авсан гээд гарын үсгийг нь зуруулж аваарай хаха.Нэгэнт бичгээр зээлийн гэрээ хийхээр шийдсэн бол эргэн төлөх хугацаагаа яг нарийн тооцож тавих нь зүйтэй, учир нь та яг тэр хугацааныхаа л хүүг тооцож авах эрхтэй юм. 1 сая төгрөгөө сарын 5% хүүтэй 6 сарын хугацаатай зээлдүүлсэн бол та 1 сая дээр нэмэх нь 6 сарын хүү 300 мянган төгрөг л нэхэмжлэх боломжтой гээл ойлгочих тэрнээс илүүг шүүх таньд гаргаж өгөх ч үгүй.

Тийм болохоор 6 сарын хугацаа дууссан л бол хугацаа алдаж байхаар нэхэмжлэл гаргах нь зөв.Сайн танихгүй хүнд аль болох зээлэхгүй байх хэрэгтэй, мөнгө аваад таныг бүр танихгүй болно. Зээлдэгчийн гэр орон, хамаатан садан, найз нөхөд, ямар ажил эрхэлдэг зэргийг нь мэддэг түүнчлэн аль болох түүний талаар мэдээлэл сайн байх тусмаа эрсдэл чинь тэр хэрээр буурах болно. Энэ хэд бол наад захын дүрэм цаашлаад алданги тооцох, хамтран зээлдэгч оруулах, барьцаа авах гэх мэт ахисан түвшний мөнгө хүүлэгчийн мэдлэгүүдийг эзэмшмээр байвал хуульч, өмгөөлөгч, нотариатчаас зөвлөгөө авч хийх нь дээрдээ.Дараагийн удаа зээлдүүлсэн хэдэн юм хэрхэн буцаан салгаж авах талаар пост оруулнаа…

Шошго
Илүү харуулах

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button
Close