LifestyleЭрүүл мэнд

ХҮҮХЭД 3 нас хүртлээ ээжтэйгээ унтвал ЗҮРХЭНД нь тустай

Бүх эцэг эх өөрийн гэсэн баримтлал, үзэл бодолтой. Хэрэв та эцэг эх бол үүнийг сайн мэдэж байгаа. Хүүхдээ өсгөх буруу, зөв арга гэж бий юу? Болох, болохгүй зүйл байдаг уу? Мэдээж зарим арга барил бусдаасаа илүү ач холбогдолтой. Тухайлбал, сүүлийн үед хүүхдийн эмч нар хүүхдээ гурван нас хүртэл нь өвөртөлж унтахыг ээжүүдэд зөвлөх болжээ.

Daily Mail сонинд Өмнөд Африкийн Кэйп Тауны их сургуулийн доктор Нилм Бергманы судалгаа нийтлэгдсэн ба “Тэдний зүрх ч стресстэй байжээ… Ганцаараа унтахад хүүхэд ээжтэйгээ ойр дотно болж чаддаггүй, тархины үйл ажиллагаа удааширдаг. Улмаар том болоод муу зан авиртай болдог” хэмээн нийтлэл эхэлсэн байх юм.

Хүүхдээ өвөртөлж унтах нь нярай хүүхдийг үхэлд хүргэдэг тухай маш олон судалгаа бий ч баримт сөхвөл тэдгээр үхэлд өөр шалтгаан байсан, мөн хүүхдүүд ганцаараа унтах ёсгүйг нотлох хангалттай нотолгоо олджээ.

Нотр-Дамын их сургуулийн Эх, хүүхдийн унтах зуршлын лабораторийн профессор, “Хүүхэдтэйгээ унтах нь: Эцэг эхчүүдэд зориулсан хамт унтах гарын авлага” хэмээх номын зохиолч, доктор Жеймс МакКенна “Хүүхэдтэйгээ хамт унтдаг улс орнуудад нярайн эндэгдэл хамгийн бага байдаг” гэв. Эх, хүүхэд хоёр нэг оронд, нэг өрөөнд гэхдээ тусдаа оронд, өөр өөр өрөөнд унтах, эсэхээ шийдэхээс өмнө эдгээр хүчин зүйлийг судалж мэдэх нь маш чухал ач холбогдолтой.

The Independent-д доктор Берман “Хүүхэд амьсгал боогдож, шөнө зүүдэндээ нас нөгчих нь ээжийнхээ дэргэд унтсанаас болдоггүй. Хорт хий, архи, тамхи, том хөвсгөр дэр, аюултай чихмэл тоглоом зэрэг өөр хүчин зүйлс нөлөөтэй. Стресс, нойр дутуу байдал нийлэхээрээ хүүхдийн өсвөр насанд илэрдэг… стрессийн даавар тархинд өөрчлөлт үүсгэснээр цаашид хайр дурлалын харилцаа үүсгэхэд хүнд болно. Энэ нь алсдаа сексийн замбараагүй харилцаанд орох шалтгаан юм” хэмээн ярьжээ.

Хүүхдээ хэнтэй, хэрхэн унтуулах нь таны шийдэх асуудал. Гэхдээ шийдэхээсээ өмнө хүүхэдтэйгээ хамт унтахыг үгүйсгэсэн байр сууринд Доктор МакКенна ямар хариулт өгснийг номоос нь олж уншихыг зөвлөж байна. Түүнчлэн амьдралын хэв маяг, санхүүгийн байдал болон орон байрнаас шалтгаалан эцсийн шийдээ хийх хэрэгтэй.

Нэмэлт зөвлөгөө:

Хэрэв та хамт унтах болон аюулгүй байдалд санаа зовниж байвал орыг нь өөрийнхөө орны хажууд тавьж дасгаарай. “Хүүхэдтэйгээ нэг өрөөнд унтахад хүүхэд ээж, аав нь хэдхэн алхмын цаана байгааг мэднэ. Гэхдээ хүүхэд өөрийнхөө оронд буюу хамгийн аюулгүй газар байгаа. Ор нь түүний хувьд аюулгүй хорогдох байр байх ёстой. Энэ л эх, хүүхэд хоёр хангалттай нойр авах хамгийн шилдэг арга юм” гэж “Жирэмслэлт, төрөлтийн талаарх эмчийн зөвлөгөө” номын зохиолч, Теннессийн Кингспорт дахь гэр бүлийн өрхийн эмч Райли МакАллистер зөвлөлөө.

Шошго
Илүү харуулах

Бусад мэдээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button
Close