LifestyleНийтлэл

МУУДАЛЦДАГ хосууд илүү БАТ БӨХ харилцаатай байдаг

Саяхны судалгаагаар гэрлэсэн хосуудын 44% нь долоо хоногт нэгээс олон удаа маргалдах нь уртдаа харилцаагаа эрүүл, бүтээлч байлгахад тустай гэж боддогийг баталжээ. Нээрэн ч үл ойлголцлыг эс тооцвол тэдний хайр үнэнч, шударга болохоор ойр ойрхон, тайван замаар маргадаг хосууд салах магадлал ховор.
Хааяа маргах яагаад тустай вэ гэдгийг Bright Side хүргэж байна.

9.Маргах нь томоожсон харилцааны шинж

Маргаанаас зугтах бол яав ч урт удаан харилцаатай байх арга биш. Харин ч эсрэгээрээ маргалдаж байхдаа санаа бодлоо чөлөөтэй илэрхийлэх нь харилцаагаа шат ахиулахад бэлэн буйг илтгэнэ.
Томоожсон хүмүүс орилж хашгичан, хувь хүн рүү нь дайралт хийдэггүй. Үүний оронд шийдэлд хүрч, эрүүл маргаанаар холбоогоо бэхжүүлэхийг оролддог ажээ.

8.Маргаан нь хайртайн шинж

Хайртай хүнийхээ галзууруулах шахдаг зарим занг нүдээ аниад өнгөрөөх амар. Гэвч бүх шаналал зовлонгоосоо зугтаж, илүү үр дүнд хүрэхийн тулд маргалдахаас татгалзаж байвал үнэнч хайр тань замхарч буйг илтгэж мэднэ.
Өөрөөр хэлбэл, маргалдаж байгаа нь зориулалт гаргаж байна гэсэн үг. Эцэг, эх, ах, дүү нартайгаа хэр ойрхон маргадгаа бодоод үз. Хайртай хүн тань ялгаагүй. Ирээдүйд тухайн хүнтэйгээ хамт байна гэсэн том дүр зураг харж байгаа хүн л асуудлаа шийдээд урагшлахыг хичээдэг билээ.

7.Маргаан харилцааг хялбарчилдаг.

Дуугаа хураах нь харилцаандаа итгэлцэл бий болгох арга зам биш. Харин ч үзэл бодлоо нээлттэй илэрхийлж, үйлдлийнхээ хариуцлагыг үүрч, биесээ тэвчээртэй сонсож сурах хэрэгтэй.
Харилцааны нэгэн том, шударга төрөл бол маргаан учир ойр дотно байдал, итгэлцэл, харилцааг тэнцвэржүүлж, цаашид яаж харилцахаа сурах арга зам юм.

6.Маргаан бол эрүүл харилцааны шинж

Сэтгэл судлаачид эрүүл, аз жаргалтай харилцаанд 7 түлхүүр байдаг гэлцдэг ба маргаан бол тэдгээрийн нэг. Тухайлбал, хосууд маргадаггүй бол хоорондоо тохирохгүй байх магадлал өндөр.
Маргаан нэгнийхээ үнэ цэнэ, мэдрэмжийг нь дахин эргэцүүлэхэд тусладаг бөгөөд өөрсдөдөө чухал гэсэн асуудлыг хэлэлцэх, шийдэлцэх зам билээ. Гэхдээ хэрүүл хий гэж байгаа юм биш, талцалдахгүйгээр, доромжлохгүйгээр, дуугаа өндөрсгөхгүйгээр санаагаа хэл.

5.Маргаан харилцааг бэхжүүлдэг.

Эхнэр, нөхөртэйгөө маргахад ялах чухал биш. Хамгийн гол нь биесээ, мөн өөрийгөө таних нь л гол зорилго гэдгийг бүү март.
Жижиг маргаан хүний мөн чанарыг нээж, үүнд хэрхэн хандахыг зааж өгдөг. Хамт асуудлаа давж чадвал харилцаа улам л бэхжих болно.

4.Маргаан дургүйцлийг намдаана.

Гэр бүл болно гэдэг амар ажил биш. Хайртай хүндээ зориулалт гаргадаг л бол хил хязгаараа уян хатан байлгах хэрэг гарна. Харин нөгөө хүн нь адилхан хандахгүй бол дургүй тань хүрч эхэлнэ.
Үзэл бодлоо хамгаалж зогсож чадахгүй байхаар нөгөө хүндээ бууж өгч, юу хүссэнээ хийхийг нь зөвшөөрч байгаа мэт санагдана. Энэ тохиолдолд мөн д дургүйцэл, зэвүүцэл төрнө. Ингээд л эрүүл бус харилцаа эхэлж байгаа юм.
Үүнийг шийдэх зам бол сөрөг бодлуудаа ил гаргаж, аль алинд нь хэрэгцээ байдгийг харуулах.

3.Маргах нь хамт үлдэхийн шинж

Зарим нэг судалгаагаар хосуудын гаргадаг хамгийн том алдаа бол тээршаалт гэдгийг баталсан. Бид буруу зүйл хараад дугай суухыг сонгодог нь салалтын гол шалтгаан болдог ажээ.
Эмзэг сэдэвээ хуваалцлаа гээд сайнд хүргэхгүй гэж та бодож байгаа ч үнэн хэрэгтээ тийм биш. Маргаан асуудлыг дэврэхээс өмнө шийдэх арга юм. Ийм болохоор л маргадаг хосууд урт удаан хамт байдаг.

2.Маргаан хүсэл зоригийг нэмнэ

Зарим хос ширүүхэн маргаан хийж, дааврын түвшнээ нэмэх дуртай. Учир нь тэд маргаан хайр дурлалыг өдөөж, ширүүхэн хэрэлдээд дараа нь хайр хийгээд өндөрлөдгөө дотоод ухамсартаа мэддэг.
Та хайраа хүчирхэг, гал халуун байлгахыг хүсвэл сэтгэл хөдлөлөө бариад байлгүй гаргах хэрэгтэй. Гэхдээ маргаанаа жаргалтайгаар дуусгахаа мартуузай.

1.Маргаан уйдаахгүй

Та хоёр хат олон жилийг өнгөрөөсөн ч санал зөрдөг асуудал байх л болно. Гэхдээ энэ муу зүйл биш, иймэрхүү маргаан харилцааг хөгжөөж, сэтгэл догдлом болгодог.
Бүх зүйлд санаа нийлээд байвал уйтгартай биш гэж үү. Тиймээс дараагийн маргаан болоход сандрах хэрэггүй. Оронд нь ирээдүйн хамтын амьдрал, хайр дурлалдаа сайнаар эргүүлээрэй.

Нэмэлт: Хэрхэн эрүүл маргаан хийх вэ?

Муу болон сайн маргааны хооронд зааг байдгийг үргэлж санах хэрэгтэй. Зөвхөн сайн маргаан л хайрилцаанд сайнаар нөлөөлнө. Ингээд үр дүнтэй маргах аргуудаас дурдъя.
Нэгнээ хүндэл. Та хоёр хоёулаа л зүрх сэтгэлтэй, эмзэг цэгтэй гэдгээ сана. Тиймээс улаан шугамыг давж болохгүй. Гол зорилго бол нэгнээ өвтгөх биш, илүү дээр үр дүнд хүрэх юм.
Уучлалт гуй. Таны буруу байсан бол уучлалт гуйх хэрэгтэй. Ингэлээ гээд та сул дорой болчихгүй. Хайртай хүндээ зориулалт гаргадаг гэдгийг л харуулж буй хэрэг.
Гол санаанаасаа бүү хазай. Өнгөрсөн асуудлыг сөхөж хайртай хүнээ бүү зовоо. Байгаа асуудлаа л хэлэлц. Дуусаа
Өөр хүнийг бүү оролцуул. Найз нөхөд, хамаатан саднаа хэрүүл, маргаандаа оролцуулахад хайртай хүнд тань ганцаардмар, тусгаарлагдмал мэдрэмж төрдөг. Тиймээс гэр доторх асуудлаа гэртээ л цэгцлэх нь зүйтэй.

Шошго
Илүү харуулах

Бусад мэдээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button
Close