LifestyleЭрүүл мэнд

ГОЦ ухаантнууд, эсвэл шизофренүүд л зөв хариулж чадах тест

Зарим нэг ойлгомжтой асуултад хариулж буй байдлаар нь хүнийг тодорхойлж, бодлыг нь унших боломжтой. Олон улсын сэтгэл судлаач нар энэ мэтийн асуулгыг тухайн хүнийг суут ухаантны, сэтгэцийн өвчтэй нэгэн үү гэдгийг тогтоохоор байнга хэрэглэдэг аж. Эсвэл магадгүй дээрх хоёр шинж хамтарсан ч байж болох.
Bright Side ямартай ч таны тархинд Солиот малгайчин, Сальвадор Дали хоёрын хэн нь ноёрхдогийг тодорхойлох гурван үндсэн аргыг толилуулж байна.
1.Цайны данх, уурын онгоц хоёрын ижил тал юу вэ?

2.Уралдааны машин, хуй салхи хоёрын ижил тал юу вэ?

3.Гутал, харандаа хоёрын ижил тал юу вэ?

Одоо хамгийн сонирхолтой хэсэг нь: Та хэн бэ?

Та дээрх асуултуудад хариу олж чадаагүйдээ санаа зовох хэрэггүй, таны сэтгэл зүй хэвийн байна. Харин зүгээр л нэг эд зүйлс шиг санагдсан бол сэтгэл зүйн асуудалтай нүүр тулж байж мэдэх учир мэргэжлийн хүнд хандах хэрэгтэй.
Энэ бол “Харгалдуулах арга” аргын тест агаад хүмүүсийн анхаарлын түвшинг шалгах зорилготой. Энгийн л нэг хүнээс “Хэрээ, ширээ хоёр юугаараа ижил вэ?” гэж асуувал тэд “Юу ч ижил биш” гэж хариулна. Зарим талаараа тэдний зөв боловч, ерөнхийдөө бол энэ хоёр зүйлийг харьцуулах боломжгүй гэдэг л хамгийн зөв хариулт юм. Шизофрентой хүмүүс эсрэгээрээ ямар нэгэн далд холбоог хайж эхэлдэг. Удаа ч үгүй байтал хүмүүс ширээн дээр зурдаг, харин хэрээний өдөөр юм зурж болно гэчихсэн сууж байж магадгүй.
Тэгвэл шизофрен, суут ухаантны ялгааг яаж мэдэх вэ? Сэтгэцийн өөрчлөлттэй хүн шууд л ямар нэгэн зүйл хэлэх бол, суут ухаантан удаан хугацаанд төвлөрч, толгойд нь орсон хамгийн баталгаатай хэрнээ сонирхолгүй бодлуудыг цэгцлээд тун онцгой хариулт өгөх болно.

Шошго
Илүү харуулах

Бусад мэдээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button
Close