LifestyleГоо сайханЭрүүл мэнд

БҮСГҮЙ ТАНЫГ ЗАЛУУХАН, ГЭРЭЛТСЭН, САЙХАН БОЛГОНО ГЭЖ ТӨӨРӨГДҮҮЛДЭГ 9 ГОО САЙХНЫ БҮТЭЭГДЭХҮҮН

Эмэгтэй хүн амьдралынхаа туршид зөвхөн гоо сайхны бүтээгдэхүүнд нэлээдгүй мөнгө зарцуулдаг. Гэхдээ үүнд маникюр, педикюр, гоо сайхны салонд орох мөнгө хамаарахгүй шүү. Гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид өөрсдийн хэрэглэгчдээсээ илүү их мөнгө олохын тулд чадах бүхнээ хийж таны итгэл үнэмшлийг төрүүлэхийн тулд янз бүрийн аргаар бараа сурталчилдаг байна. Гэхдээ та дараах мэдээг уншаад эдгээр бүх бүтээгдэхүүнийг заавал хэрэглэх шаардлагагүй гэдгийг ойлгох болно.

Төөрөгдөл 1. Гоо сайхны тарилгыг үрчлээнээс урьдчилан сэргийлэхийн тулд залуу байх үедээ хийлгэх ёстой.

Зарим алдартай гоо сайханчдын үзэж байгаагаар гоо сайхны тарилга хийлгэж үрчлээгүй толигор сайхан арьстай байх гэсэн хүмүүсийн хүслийг ашиглах замаар мөнгө олдог хэмээжээ. Гоо сайхны тарилга нь арьсны давхаргыг илүү эмзэг болгодог бөгөөд үнэн хэрэгтээ эрүүл эмэгтэйн биед гиалуроны хүчил хангалттай байж арьсыг уян зөөлөн, толигор харагдуулдаг ба энэ хүчлийн хэмжээ 60 наснаас буурч эхэлдэг байна.

Хэрэв та үнэхээр ноцтой шалтгаангүй л бол /маш гүн үрчлээстэй/ энэ төрлийн ямар ч тарилга хийлгээд хэрэггүй шүү. Гоо сайхны тарилга нь химийн элементийн тусламжтайгаар булчингийн үйл ажиллагааг саармагжуулан эсийг хөдөлгөөнгүй барьж үрчлээ үүсэхээс сэргийлдэг байна.

Төөрөгдөл 2. Органик гоо сайхны бүтээгдэхүүн нь энгийн бүтээгдэхүүнээс илүү сайн байдаг.

Органик гоо сайхны бүтээгдэхүүнүүд өнөөдөр маш их алдартай байдаг боловч тэр бүгдийг цэвэр органик гоо сайхны бүтээгдэхүүн гэж ойлгож болохгүй юм. Учир нь органик бүтээгдэхүүний шалгуурт орцын 90% -ийг органик байх ёстой, түүхий эдэндээ бүх шаардлагатай гэрчилгээ авах, стандартад нийцсэн тодорхой талбайд ургуулж арчлах ёстой байдаг. Эдгээр үйл явц нь их хэмжээний хөрөнгө мөнгө, цаг хугацаа шаардсан ажил байдаг болохоор бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид өөрсдөө бүтээгдэхүүнийхээ чанарын тал дээр анхаарлаа сулруулж эсрэгээрээ ашиг их олох тал илүү их анхаардгаас болоод цэвэр органик бүтээгдэхүүн үйлдвэрлэж чаддаггүй юм.

Үүнээс гадна, органик бүтээгдэхүүн нь бидний бүх асуудлыг шийдвэрлэж чадна гэсэн баталгаа байдаггүй. Жишээ нь, органик бус гоо сайхны бүтээгдэхүүн нь нүүрний сэвх нөсөө, үрчлээсэнд илүү үр дүнтэй байж арьсыг сайн чийгшүүлж чаддаг юм.

Төөрөгдөл 3. Хөлрөлтийн эсрэг бэлдмэл хэрэглэж хөлрөхөө зогсоох

Хөлрөх нь бидний биед хортой бодисыг зайлуулж, бие мах бодийн температурыг хянахад тусалдаг, бүгд үүнийг мэднэ. Гэхдээ дааврын үйл ажиллагааны доголдлоос болоод зарим хүмүүс хэт их хөлөрдөг. Гэвч хөлсөө гаднын нөлөөтэйгөөр хязгаарлах нь аюултай юм.

Хөлрөлтийн эсрэг бэлдмэл /мансууруулах бодистой төстэй үйлчилгээтэй/ нь бөөрний булчирхайг хэвийн ажиллахад саад учруулж хөлрөх явцыг багасгадаг. Мэдээжийн хэрэг, энэ нь ямар нэгэн сайн зүйл биш гэдэг нь ойлгомжтой. Хамгийн сайн сонголт бол аюулгүй найрлагатай түрхэгчийг худалдан авах явдал юм. Жишээлбэл, байгалийн эрдэс давс найрлагатай түрхэгч нь бактери болон тааламжгүй үнэрийг устгадаг байна.

Төөрөгдөл 4. Азийн гоо сайхны бүтээгдэхүүн нь Европын бүтээгдэхүүнүүдээс илүү чанартай байдаг.

Солонгосын нүүрний тос, Азийн гоо сайхны бүтээгдэхүүн нь одоо маш эрэлттэй бүтээгдэхүүний тоонд ороод байна. Тийм ээ, эдгээр гоо сайхны бүтээгдэхүүн нь үрчлээ сайн арилгах, арьсанд маш сайн чийгшил өгдөг боловч уг бүтээгдэхүүнүүд нь бүс нутгийн эмэгтэйчүүдийн арьсны асуудал дээр суурилдаг гэдгийг санаарай.

Тиймээс Европын эмэгтэйчүүдийн арьсны онцлогоос хамаарч Азид нэртэй байгаа гоо сайхны бүтээгдэхүүн төгс тохирно гэсэн үг биш юм. Мөн тухайн улс орны уур амьсгал, сэтгэлгээ, амьдралын ялгаатай хэв маяг зэрэг нь их нөлөөтэй.

Төөрөгдөл 5. Уруулын вазлин нь хуурайшилтаас урьдчилан сэргийлдэг.

Сүүлийн үед охид бүсгүйчүүд маань уруулын вазлин маш ихээр ашиглах болсон. Зарим гоо сайхны зөвлөхүүд тэдгээрийг огт хэрэггүй гэж боддог. Учир нь уг бүтээгдэхүүнийг нефтийн хаягдлаар хийдэг гэдгийг та мэдэх үү. Уруулын вазлин их хэрэглэх нь арьсны үхэжсэн хэсгийг зайлуулж, арьсыг өөрөөр нь нөхөн сэргээх байгалийн явцыг дарангуйлдаг байна. Мөн уруулын вазлин ашиглах нь дадал зуршил болж бүсгүйчүүд уруулаа долоох тутам тэр хэрээр таны ходоодонд нефтийн хор орж байна аа гэсэн үг. Түүнээс гадна шүлсний давсархаг бүтэц нь уруулыг маш ихээр хатаадаг байна. Та өөрийн эрүүл мэндэд хортой хэрэггүй бүтээгдэхүүнийг сонгохын оронд витамин Е капсул хэрэглэхийг зөвлөж байна. Өглөө, оройдоо уруулынхаа тосыг нь цэвэрлэхээ мартав аа.

Төөрөгдөл 6. Биеийн иллэг, хөлс ялгаруулах боолт нь целлюлиттэй тэмцэх үр дүнтэй.

Олон эмэгтэйчүүд улбар шар арьс буюу целлюлиттэй арьсандаа санаа зовдог бөгөөд үүн дээр нь дөрөөлж үйлдвэрлэгч, худалдаачид их хэмжээний ашиг хийдэг. Гэхдээ цөөн тооны хүмүүс зориулалтын тосыг хэрхэн ашиглахыг мэддэг.

Целлюлитын эсрэг тосыг сарын тэмдгийн мөчлөг, дааврын өөрчлөлттэй уялдуулж хэрэглэвэл үр дүнтэй байдаг. Эхний шатанд, сарын тэмдэг (12-14 хоног) эхэлсний дараа өөхийг шатаах бүтээгдэхүүнийг хэрэглэж болно. Тухайлбал кофейнтэй боодол хийлгэх. Боолтоо хийлгэж дуусаад үргэлжлүүлэн иллэг хийлгэнэ. Ингэж чадсанаар тухайн төрлийн арга үр дүнтэй болдог.

Дээрх байдлаар хийж чадаагүй бол урт хугацаанд үргэлжилсэн ямар ч ач холбогдолгүй зүйл болж хувирна.

Төөрөгдөл 7. Хүйтэн сэрүүн орчинд нимгэн хөнжилд унтах нь эрүүл мэндэд тустай

Бодит байдал дээр хүнд зузаан хөнжилд унтах нь илүү дээр. АНУ-ын судлаачид нимгэн хөнжлөөс 10-30 хувиар хүнд хөнжилд унтах нь биед массажлах мэт мэдрэмж төрүүлж, серотонин болон допамин даавруудыг ялгаруулдаг бөгөөд тайвшруулах нөлөө үзүүлдэг байна.

Хүнд хөнжилд унтах нь сэтгэл зүйн хувьд хамгаалагдсан мэт мэдрэмж төрүүлж, сэтгэл хямрал, нойргүйдлийг даван туулахад тустай гэж үздэг. Тэгэхээр нимгэн хөнгөн хөнжилд даарч унтах нь утгагүй хэрэг болох билээ.

Төөрөгдөл 8. Хүйтэнд нүүрний тос хэрэглэж болохгүй.

Хүйтэн нөхцөлд нүүрний тос хэрэглэх нь арьсны гүнд байгаа тосон дахь усыг хөлдөөж гэмтэл учруулж болзошгүй гэж хүмүүс боддог. Тийм болохоор гоо сайхны үйлдвэрлэгчдээс санал болгосон “Өвлийн тос”-ыг хэрэглэдэг. Гэтэл энэ нь үнэндээ тийм үр дүнтэй зүйл биш мөнгө үрсэн хэрэг.

Учир нь 0 градустай байхад нойтон нүүртэй байх нь зохимжгүй. Арьс гэмтэж шингэн алдалт үүсгэдэг.

Харин 50-80%-ийн чийгшүүлэгчтэй тос нь хүний биеийн хэмд хөлдөхгүй. Хүн 1 цаг гадуур алхана, арьс нь тосыг халаана гэж тооцоход эрсдэлгүй юм.

Төөрөгдөл 9. Дулааны ус (thermal water) нь арьсыг чийгшүүлнэ.

Дулааны ус гэдэг нь газрын гүнээс гаргаж авдаг эрдэст ус билээ. Гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид үүнийг арьс чийгшүүлэх зорилгоор сурталчлан худалддаг. Гэхдээ зааврын дагуу зөв ашиглахгүй бол эсрэгээр үйлчлэх магадлалтай юм. Тухайлбал уг усыг наран шарлагын газар хэрэглэвэл арьсны нарны хэт ягаан туяа эсэргүүцэх чадварыг бууруулж гэмтээх эрсдэлтэй.

Энэ усыг зөв ашиглаж арьсыг үр дүнтэй чийгшүүлэх арга нь чийгшүүлэх нүүрний хэсэгрүү цацаж шингээгээд тосоо түрхэх, тосоо түрхсэний дараа хэрэглэх бол дээр нь цацаад иллэг хийж шингээнэ. Ашиглаж дуусаад усаар зайлж угаах юм уу, цэвэрлэгч ашиглана.

Шошго
Илүү харуулах

Бусад мэдээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button
Close