Lifestyle

Хүүхдэд хориглож болохгүй 9 зүйл

Сэтгэл зүйчид хил хязгаар хүүхдийг аюулгүй, тайван байлгадаг гэж үздэг. Гэсэн хэдий ч, зарим төрлийн хориг хүүхдэд эсрэгээр нөлөөлж өөртөө итгэлгүй болгож, өсөж томроход нь саад хийдэг. Хүүхдэдээ дараах зүйлсийг хориглож болохгүй шүү.

1.Асуулт асуухыг

Хүүхэд орчлон ертөнцийн тухай сониучирхаж эхлэхдээ дундаршгүй их асуулт ээж, ааваасаа асуудаг. Ажлаа тараад ядраад суухын хажуугаар хүүхдийнхээ түмэн асуултад хариулна гэдэг амаргүй. Гэхдээ тэдний өсөлт хөгжил, эцэг, эхээ гэх хайр нь чанартай цагаар л нэмэгддэг. Хэрэв ингэж чадахгүй бол өсвөр насанд хүрсэн хойно та л араас нь хормойлдох болно.

2.Уйлахыг

Хүүхэд юмсыг том хүнтэй харьцуулахад илүү үнэмшилтэйгээр хардаг. Тиймээс хүүхдээ уйлахад нь шоолж, хориглох хэрэггүй. Үүний оронд уйлсан шалтгааныг нь тогтоож, учраа олох өөр арга хайгаарай. Гэхдээ болсон асуудлыг тойрч биш, туулж гарахыг үйлдлээрээ зааж өгөх нь алсдаа өөрт нь хэрэгтэй.

3.Харамч байхыг

Танд өөрийн гэсэн эд зүйл байдаг шиг хүүхэд тань ч үнэ цэнэтэй юмтай байх нь зөв. Тэднийг харамч гэж бүү шүүмжил. Ялангуяа айлын том хүүхдүүд дүү нартаа бүхнээ булаалгаж, ээж, аав нь “Дүү нартаа өг. Том юм байж” л гэдэг. Үнэндээ том хүүхдэд харамлаж байгаа зүйл нь илүү үнэ цэнэтэй байдаг бол балчир хүүхэд зүгээр л сонирхоод авахыг хүсдэг. Иймд Лего тоглоомын нэг ширхэг хэнд нь илүү үнэ цэнэтэй байна, түүнд л өгч байгаарай.

4.“Үгүй” гэж хэлэхийг

Хүүхэд танд захирагддаг боол биш, тэд бол өөрийн гэсэн эрхтэй гэр бүлийн нэг гишүүн. Тэднийг цаг үргэлж “За”, “Тэгье” гэж хэлүүлэх гэж хүчилж болохгүй. Тэд тантай санал зөрснөөрөө хил хязгаараа давсан хэрэг биш. Үүний оронд тайлбарлаж, заримдаа бууж өгч, учраа олохыг хичээгээрэй.

5.Чимээтэй байхыг

Хүүхдүүдийнхээ хүүхэд насыг нь бүү үрэн таран хий. Дуу дуулж, баярлан хөөрч, орилж хашхирч л байг. Тэдэнд энэ үе ахиж олдохгүй учир хүссэнээр нь байлга.

6.Аймхай байхыг

Хүүхэд эмчээс, эсвэл танихгүй хамаатнаасаа айж болох ба үүнд битгий санаа зов. Тэднийг айсных нь төлөө шоолж болохгүй, харин айх зүйл байхгүйг сануулж тайтгаруулах хэрэгтэй.

7.Нууцтай байхыг

Хүүхэд том болох тусам хувийн орон зайг эрхэмлэж эхэлнэ. Тэднийхээ амьдралд юу болж байгааг мэдэх хэрэгтэй ч улаан шугамыг бүү даваарай. Хүүхдийн итгэлийг юугаар ч үнэлж болшгүй учир өдрийн тэмдэглэлийг нь уншиж, үнэнээ хэлэхийг шаардаж болохгүй.

8.Ууртай байхыг

Хүүхэд ч гэсэн хүн, тэдэнд сөрөг зан авир байлгүй л яахав. Сэтгэлийн тэнхээ нь хараахан хөгжөөгүй, бие барих чадвар байхгүй. Бидэнд таалагдахгүй зан, үйлдэл гаргалаа гээд өөрийгөө илэрхийлэхийг нь хориглох ёсгүй юм.

9.Алдаа гаргахыг

Алдаа гаргах дуртай хүн гэж байхгүй, дээрээс нь том хүнд алдсаныхаа төлөө гоочлуулж, чичүүлнэ гэдэг хамгийн муухай. Ийм хандлагын дараа бие дааж юм хийх хүсэлгүй болох нь лавтай.

Шошго
Илүү харуулах

Бусад мэдээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button
Close