Лайф хак

Бидний өдөр тутамдаа буруу ашигладаг ЭНГИЙН ЗҮЙЛС

Өдөр бүр хэрэглэсээр ирсэн ч одоог хүртэл зөв аргыг нь мэдээгүй бүтээгдэхүүн маш олон байдаг. Буруу ашиглаад дадчихсан болохоор өөрчлөх хэцүү ч цаг хэмнэж, илүү хялбар амьдрахад туслах нь лавтай. Жишээ нь, бид шүдний утас хэрэглэж, тик-так, Тофифэй идэхийг сайн мэднэ тийм ээ? Үгүй ч юм болов уу. Нийтлэлээ уншаад шалгацгаая.

1.Метрээр хэмжих


Алх, сүхнээс хол байдаг хүмүүст хандаж хэлэхэд төмөр метрийн үзүүрт нэгэн ховил байдгийг мэдэх үү? Энэ ховилоор эрэг шураг, хадаас дэгээдэж хөдөлгөөнгүй болгодог. Учиртай болоод л тэнд байж.

2.Хайруулын тавгийн бариул дээрх нүх


Хайруулын тавгийн бариул дээрх нүх ганцхан өлгөх зориулалттай гэж та боддог уу. Үгүй, хоёр аргаар ашиглаж болно. Хоолны хутгуураа хэрэглэхгүй үедээ зоовол өөр газар тавьж завааруулах хэрэг гарахгүй.

3.Шүдний утасны хоёр үзүүрийг уях ёстой


Шүдний утас хамгийн жижиг зайд ч нэвтэрч чадах тусгай тосон бүрхүүлтэй байдаг. Иймдээ ч хэрэглэж байхад гараас амархан халтирдаг. Үүнээс сэргийлж хоёр үзүүрийг нь уявал байх ёстой байрандаа байна.

4.Tic-Tac таглаа доторх ховил


Tic-Tac идэж байтал “Надаа л даа” гэдэг үү? Харамласан сэтгэлээр тагийг нь нээхэд 3, 4-өөрөө урсаад ирнэ. Угтаа бол Tic-Tac таглаан дотроо нэг ховилтой бөгөөд энэ нь нэг нэгээр нь гаргах учиртай юм. Савыг нь эгц доош нь харуулаад тагийг нь нээвэл нэг ширхэг л гарч бусад нь тэрхүү ховилын тусламжтай савнаасаа унадаггүй.

5.Хоолны нэг удаагийн Хятад сав таваг болдог


Хятад хоолыг нэг удаагийн савнаас иднэ гэдэг тоглоом биш шүү. Тэгвэл албаар тэгэж хийсэн гэвэл итгэх үү? Бид зүгээр л зөв хэрэглэж чадахгүй байгаа юм. Хоолны дулаан хадгалах зорилготой хайрцаг шиг байдаг ч идэхэд бэлэн болсон хойно дэлгээд таваг болох зориулалттай.

6.Лаазтай коланы бөгж соруул хийх зориулалттай


Хийжүүлсэн ундааны агаар соруулыг дээш хөвүүлчихээд байдаг. Үүнээс хамгаалах зорилгоор таглаанд нь жижиг төмөр нүх гаргаж өгсөнийг та мэдэх үү? Соруулаа хийчихвэл унах аюулгүй болно.

7.Уртасгагч салаад байвал зөөлөн зангид


Уртасгагчийг бага зэрэг татахад л залгуураасаа сулраад салчихдаг. Ажил хийж байхад салаад бүх зүйлийг тань нураахаас өмнө зөөлөн зангидчихвал сулрахгүй. Зангилаа таталдаж чангарсан ч залгуур салахгүй хэвээр үлдэнэ.

8.Кофены таглаа суурь ч болдог

Хэрэв та нэг удаагийн савтай кофегоо соруулаар уумааргүй байвал таглааг нь суурь болгон ашиглаж болно.

9.Post-it стикерийг ташуу тат

Хүн бүр Post-it наалддаг цаасыг буруу татдаг байх. Мэдэхгүй юм чинь яалтай билээ. Ямартай ч доороос нь дээш эгц татаж цаасаа нугалдаг. Угтаа бол доод булангаас нь дээшээ ташуулдаж татвал цаас тэгшхэн хэвээр үлддэг билээ.

10.Тофифэйн жижиг нүхнүүд чухал үүрэгтэй


Хүүхэд байхаас л идэж өссөн тофифейн саванд дотор жижиг нүхнүүд зүгээр ч нэг гоёлын зориулалттай юм биш. Энэхүү шидэт товчлуур дээр дарахад шоколад хөндийрч бүлтрэн гарч ирдэг. Ингэснээр ухаж төнхөн хумс хуруу уруугаа шоколад оруулах шаардлагагүй болно.

11.Үдээсний машин хол, ойрын тохируулгатай

Цаас үдэгч машин нэгэнт үдсэн бол сална аа гэж байхгүй. Гэхдээ заримдаа түр хугацаанд л цаас үдэх шаардлага гарахад уланд нь байгаа төмөр дардсыг эргүүлбэл үдээс сугалагчгүйгээр гараараа амархан татаад авч болно.

12.Toblerone татаж биш, түлхэж хугалдаг

Онгоцны нисэх буудалд худалддаг, хэн бүхний дуртай амтат шоколадыг хугалахад бага зэрэг хүндрэлтэй байдаг. Аргагүй биз ээ, буруу хугалаад байхаар. “Уулын орой”-г гадагш нь биш, дотогш нь түлхвэл шоколад бүтнээрээ үлдэнэ.

Эх сурвалж: Bright side

Илүү харуулах

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button
Close