Lifestyle

Хэнийг ч өөртөө дагуулах 13 сэтгэл зүйн мэх

Хүн бүр өөрийн гэсэн өвөрмөц ертөнцтэй ч сэтгэл зүйчид хүмүүст хүүхэд байхаас нь тогтсон нэг ижил зан чанар байдгийг анзаарчээ. Тэд хүмүүсийг анхааралтай ажиглаж, судлахад харилцааг сайжруулах дараах арга мэхнүүдийг олж нээсэн байна. Ингэснээр харилцагч хүнийхээ сэтгэлзүйг ч удирдах боломжтой ажээ.

· Хүнд таалагдаж байгаа, эсэхээ мэдмээр байвал нэг үг сонгоод эсрэг хүн тухайн үгийг хэлэх бүрт толгой дохиж, инээмсэглэ. Хэрэв та түүнд таалагдаж байвал тухайн үгийг олон удаа давтана.

· Таны яриа анхаарал татахгүй байна уу? Та ямар нэг зүйл хэлэх бүртээ аав тань зааж өгсөн юм гэж хэлж бай. Учир нь хүмүүс эцэг, эхийн үгэнд итгэх нь илүү байдаг.

· “Хайч, чулуу, даавуу” тоглоомын аварга бол. Энэ тоглоомд ялахын өмнө эсрэг тоглогчоос ямар ч хамаагүй асуулт асуу. Сандарсан хүн ихэвчлэн “хайч” гаргадаг юм.

· Бусад хүн тантай санал нэгдээсэй гэж хүсвэл толгой дохиж, ярихдаа харцаа тулгаарай. Толгой дохих нь “миний хэлж байгаа бүхэн үнэн” гэсэн мессеж өгдөг. Мөн нийгмийн араншингаараа хүмүүс эргүүлээд толгой дохих болно.

· Өглөөний цагаар нийтийн тээвэр цөөн хүнтэй байдаг ч болоосой гэж боддог уу? Нийтийн унаанд суухдаа явж байгаа зүг рүүгээ харж яваарай. Тэгвэл хүмүүс танд зай тавьж өгөх нь лавтай. Яагаад гэвэл нийтийн тээвэрт хүнийг хаашаа явж байгааг нүдээр нь тодорхойлдог. Харин өөр тийш харвал мөргөлдөхгүйг хичээж байгаа гэсэн үг.

· Аманд нэг дуу “орчихоод” гарч өгөхгүй байна уу? Энэ үед дууны төгсгөлийг санаарай. Зейгарникийн нөлөөлөлд автахад тархи хийж дуусгаагүй зүйлийг эргэн сануулсаар байдаг. Туршаад үзээрэй.

· Хүүхдүүддээ брокколи идүүлмээр байна уу? Брокколи идэх, эсэхийг нь асуухын оронд 2-ыг идэх үү, 5-ыг идэх үү гэж асуу. Хүүхэд энэ тохиолдолд шийдвэр гаргасан мэт болж байгаа ч үнэндээ та эцсийн зорилгоо биелүүлж чадлаа.

· Таныг хэн нэгэн ажаад байх шиг санагдвал эвшээнгээ эргэн тойрноо ажигла. Үнэхээр хэн нэгэн таныг харж байвал тэд ч гэсэн эвшээх болно. Эвшээлт хамгийн хурдан халдварладаг зүйл шүү дээ.

· Найз л тус болно. Хэрэв та юм ярингаа хүнд хайрцаг ч юм уу, нэг зүйл өгвөл шууд л авдаг. Яах гэж байгааг нь асуух анзааргатай хүн ч ховор билээ.

· Хүнтэй гар барихаа мэдвэл гараа дулаацуулаарай. Дулаан гар нөхөрсөг уур амьсгал төрүүлж, харилцахад илүү амар болох болно.

· Найзынхаа хэлснийг эшлэл болгоод бай. Та ярилцагчдаа их анхаарал төвлөрөлтэй хүн мэт санагдана. Гэхдээ хэтрүүлж болохгүй шүү.

· Танд туслалцаа хэрэгтэй бол үгээ “Надад таны тусламж хэрэгтэй байна” гэж эхлээрэй. Хүмүүс гэмших дургүй тул ихэнх тохиолдолд татгалзаж чадахгүй.

· Та хэн нэгэнд таалагддаггүй гэж бодож байвал үзэг, харандаа, баллуурыг нь зээлээрэй. Нэг талаас хүмүүс дургүй хүндээ туслах гээд байдаг ч нөгөөтээгүүр “Үгүй” гэж хэлэх шаардлагагүй жижиг зүйл байвал хамаагүй. Яваандаа таны талаар сайхан сэтгэгдэлтэй болох болно.

Шошго
Илүү харуулах

Бусад мэдээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button
Close