Гоо сайхан

НАСНААСАА ИЛҮҮ ОВОРТОЙ ХАРАГДМААРГҮЙ БАЙГАА БИЗ ДЭЭ

Та наснаасаа овортой харагддаг уу? Генээс гадна хөгшрөхөд нөлөө үзүүлдэг олон хүчин зүйл бий. Bright Side ботокс, филлер, гоо сайхны хагалгаагүйгээр залуу харагдахын тулд цээрлэх ёстой 10 зуршлыг нэрлэжээ. Өөрчлөлт хийхэд хэзээд оройтохгүй тул одооноос эхлээд үзээрэй.

1. Ханасан өөх тос бага идэх

Үрчлээнээс хамгаалахад омега-3 болон бусад ханаагүй тосны хүчил хэрэглэх маш чухал. Ингэснээр арьс булбарай, уян хатан байдаг. Ханасан өөх, тос хэрэглэснээр арьс хугацаанаасаа өмнө хөгширдөг.

2. Соруул хэрэглэх

Соруул ашиглахын тулд уруул цорвойж хумигддаг нь яваандаа ам тойрсон үрчлээ үүсэх шалтгаан болдог. Тамхи татахад ч ялгаагүй. Тиймээс аяганаас нь шууд уух болон тамхиа болиорой. Урт удаан хугацааны хичээл зүтгэл хэрэгтэй ч тамхинаас гарвал маш олон давуу талтай шүү дээ.

3. Хажуугаараа унтах

Хажуу талаараа унтахад нүүр дэрэнд шахагдаж хацар, эрүү, хүзүүний үрчлээ нэмэгдэнэ. Судлаачид залуу байх, бөх унтах, сайн амрах нууц бол дээшээ харж унтах гэж тодорхойлжээ.

4. Буруу байрлал

Бөгтийж, гэдийж, эсвэл далий явснаар нурууны яс хазайж улмаар булчин, ясанд ердийнхөөс илүү ачаалал ирдэг. Иймэрхүү гэмтэл өвчин, сульдаа үүсгэж, ихэнх тохиолдолд байнгын гажиг үүсгэдэг.

5. Нарны тос бага түрхэж байгаа нь

Та нарны тосийг зөвхөн амралтаар нартай үед л түрхэж байна уу? Нарны цацраг туяа арьсыг хөгшрүүлэх гол шалтгаан болдог. Үүл цацраг туяаны 20 хувийг л хаадаг тул бүрхэг өдөр ч нарны тос түрхэж арьсаа хамгаалах хэрэгтэй.

6. Гэрээ хэтрүүлж халаах

Хиймэл аргаар үүссэн халалт дотоод орчны агаарыг хэт хуурай болгодог. Үүнээс шалтгаалж үс, арьс ч гэсэн ихээхэн хуурайшиж үс унах, ширэлдэх, тослогтох, үрчлээ зэрэг хүндрэл учирна. Халаалтын системээ зохистой хэмжээнд байлгаж тасалгааны агаар чийгшүүлэгч хэрэглээрэй.

7. Элсэн чихэр идэхгүй байх

Элсэн чихэр хүний биед муу гэдгийг бид бүгд мэднэ, стресс ч ялгаагүй. Хэрэв та чихэрлэг амттан идэхээрээ тайвширч, сэтгэл санаа дээрддэг бол өөрийгөө хаяа шагнаж баярлуулахад гэмгүй.

8. Зурагт их үзэх

Нэгэн судалгаагаар зурагт үзэх цаг тутамд хүний амьдрал 22 минутаар багасч байдгийг тогтоожээ. Зурагт үзээд буйдан дээрээ хэвтэж байсан ч, ажлаа хийж байсан ч хагас цаг тутамд алхах ёстойг эрдэмтэд анхааруулсан юм.

9. Нойр дутуу байх

Насанд хүрэгчид өдөрт дор хаяж 7 цаг унтах хэрэгтэй. Нойр дутуу байснаар ядарч, бас амьдрал богиносдог. Ухаан санаа орон гаран, таргалалттай, ядарч байгаа бол орондоо эртхэн орохыг мэргэжилтнүүд зөвлөдөг шүү.

10. Стресс

Хэт их стресс эсүүдийг гэмтээснээр цагаасаа эрт хөгшрөх шалтгаан болдгийг хэд хэдэн судалгаагаар нотолсон. Өнгөрсөнтэйгөө зууралдах хэрэггүй, өнөөдөр хийж болох ажлыг маргаашид бүү үлдээ. Аль болох цагийн ажлыг цагт нь дуусгаж байгаарай.

эх сурвалж: Bright side

Шошго
Илүү харуулах

Бусад мэдээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button
Close