Lifestyle

БИД ХУВЦАСНЫ ХЭМЖЭЭГЭЭ ЗӨВ СОНГОЖ БАЙГАА ЮУ

Онлайнаар бараа захиалахад гаргадаг нийтлэг алдаа
Хүн бүрт л онлайнаар амжилтгүй захиалга хийж байсан түүх байдаг. Бараа захиалаад тэр нь өөрийнх нь төсөөлж байсан шиг эсвэл зурган дээрхтэйгээ адилхан ирдэггүй, том жижиг хэмжээтэй гээд янз бүрийн тохиолдлууд байгаа. Тэгвэл өнөөдөр танд онлайнаар оновчтой бараа захиалах хэдэн дүрмийг зөвлөж байна. Гол нь та өөрийн биеийн хэмжээг маш сайн мэдэж байх шаардлагатай.

 Биеийн хэмжээгээ зөв авах

1. Ташааны хэмжээ: толины өмнө зогсож байгаад ташааны хэмжээг аваарай. Учир нь ар талын хэсгийн хэмжээг зөв авахад толины тусгал тусална.
2. Бэлхүүсний тойргийг хэмжихийн тулд бэлхүүсний хамгийн нарийхан хэсэгт метрээ байрлуулаарай.
3. Цээжний тойргийг хэмжихийн тулд хөхөн дээрээ метрээ тааруулан барьж цээжин дээрээс ялгүй дээш байх ёстой.
4. Хүзүүний хэмжээг авахдаа эгэмний ясны төгсгөлд метрээ тааруулан барина.

Та хэмжээгээ авсны дараа энэхүү хүснэгтээс зөв хэмжээгээ олоорой.

INT: олон улсын хэмжээ
US: Америк хэмжээ
EU: Европ хэмжээ

 Хувцас авахдаа ялангуяа онлайн захиалга хийхдээ үйлдвэрлэгчээс өгсөн хувцасны хэмжээг битгий анхаарай.
Учир нь хувцсаа онлайнаар сонгохдоо үйлдвэрлэгч бүрийн хувцасны хэмжээ ялгаатай гэдгийг санаарай. Мөн онлайн вэбсайт бүр өөрийн биеийн хэмжээстэй байдаг.

 Хувцасныхаа материалыг анхаарах.

Зарим хувцас угаасны дараа хэтэрхий том, эсвэл агшиж жижгэрдэг. Тиймээс захиалах гэж буй хувцасныхаа материалыг зөв сонгох хэрэгтэй.

Ноолуур, ноосон хувцас нь угаасны дараа агшдаг

Синтетик, даавуун хувцас нь сунаж том болдог байна. Үүнээс гадна үйлдвэрлэгчийн зөвлөмжийг анхаарах хэрэгтэй.

 Үйлдвэрлэгчийн хэлсэн хэмжээнээс том хэмжээтэйг худалдан авах хувцас:

1. Ноосон цамц: ноосон материалтай цамц нь сул хэлхэгэр байдаг ч дулаан өмсөхөд тааламжтай байдаг. Гэвч угаасны дараа агших магадлал их байдаг учир өөрийн хэмжээнээс 1 ахиу захиалах хэрэгтэй гэж зөвлөмөөр байна. Мөн бүлээн усаар угааж хуурай алчуур дээр хэвтээ байрлалаар хатаана.
2. Футболка, дотуур хувцас, бусад даавуун хувцас: энэ төрлийн хувцас нь ихэвчлэн материалаасаа хамаарч агшиж тэлдэг болохоор та сонголтоо зөв хийгээрэй. Гэхдээ хувцасны шошгод elastane материал агуулсан гэж байвал та өөрийн хэмжээгээрээ захиалж болно.
3. Хоолойтой цамцнууд: хэрэв хоолойтой цамц авах гэж байгаа бол цамцны хоолой нь хэр хатуу байна гэдгийг анхаар. Хэрвээ хоолойн хэсгийн материал хатуу чанга бол та томруулах хэрэгтэй. Яагаад гэвэл зах нь угаасны дараа бүр их агшсан байдаг.

 Жижиг хэмжээтэй хувцас авах
1. Сүлжмэл хувцас: Ямар утаснууд хэрэглэгдэж байгаагаас үл хамааран хувцас нь ямар ч байсан сунгах болно. Тиймээс хүмүүс нэхмэл хувцас худалдаж авах нь цөөнхөн байдаг. Учир нь та эхний өдөр өмсөхөд л ханцуй нь байх ёстой хэмжээнээсээ илүү урт болсон байхыг анзаарах болно.
2. Жийнс: Хөвөн даавуугаар хийгддэг жийнс нь ихэнхдээ нэг өмссөний дараагаас биед сууж сунадаг тул та яг өөрийн хэмжээндээ авалгүй сунана гэдгийг тооцоолж нэг хэмжээ багаар авч байгаарай.
3. Полистер материалтай хувцас: Энэ нь ихэвчлэн суналттай /free size/ өмд, цамц байдаг учир та m өмсдөг бол s хэмжээтэйг бүр xs ч хэмжээтэйг авч болно.

 Бид ихэвчлэн гутлын хэмжээгээ буруу сонгодог.

via Brigth side

Шошго
Илүү харуулах

Бусад мэдээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button
Close