News

ХҮНД дасгал хийхгүйгээр жингээ хасах хялбар аргууд

Та хэдэн удаа хоолны шинэ дэглэм туршиж үзсэн вэ? Хэдэн удаа фитнесст явъя гэж бодсон ч завгүй байснаараа хойшлуулж байсан вэ? Тэгвэл бид танд амьдралынхаа хэв маягийг өөрчилснөөр өөрийн хүссэн жиндээ хүрч болох маш энгийн арга зааж өгье. Гол та тууштай хэрэгжүүлэх хэрэгтэй шүү

Фитнессд явж амжихгүй бол өглөө 10хан минут өөртөө зарцуулаарай. Үүнийг өдөр болгон хийж хэвшил болгож чадвал та яаж турах вэ гэж санаа зовох хэрэггүй болно. Эндээс та орон дээрээ хийж болох дасгал сураарай.
Яаралгүй удаан идэж байгаарай. Аажуу зугуухан зажилж идвэл шүлс ихээр ялгарч тархинаас цадах дохио илгээдэг байна. Ингэснээр та хэт их идэхээс өөрийгөө сэргийлж чадах юм.
Телевизор болон компьютерийнхоо урьд хоол битгий идэж байгаарай. Хэрэв та зурагт үзэж байхдаа эсвэл ажлаа хийж байхдаа хоол иддэг бол энэ зуршлаа даруй засаарай. Учир нь ингэж идэх нь хэр их хэмжээтэй хоол идэж байгаагаа анзаардаггүй тул маш хурдан жин нэмэх аюултай юм.
Богино долгионы зуух ашиглахаа боль. Яагаад гэж үү, учир нь хүйтэн хоол идэх, даарч чичрэх үед бидний бие дулаанаа хадгалж үлдэхийн тулд илүүдэл өөхийг шатаадаг байх нь, тиймээс халуун хоол, цай идэж уулгүй хүйтэн бүлээнээр нь ууж сурвал өөхөө шатаахаас гадна улаан хоолойн хавдар тусах эрсдэлээс давхар хамгаалж чадах юм шүү.
Худалдан авч буй хүнсний бүтээгдэхүүнийхээ шошгыг уншиж байгаарай. Идэж буй хоолныхоо калорийг тооцож сурах мөн хүнсний бараа худалдан авахдаа шошгыг уншиж калорийн хэмжээгээ хянаж сурвал жингээ хасахад 1 алхам ойртож байгаа хэрэг шүү. Шим тэжээл судлалын сэтгүүлд хэвлэгдсэн судалгаагаар хүнсний шошгуудыг тогтмол уншдаг хүмүүс ялангуяа 37-50 насны эмэгтэйчүүд жингээ хасах хандлага өндөртэй байдаг гэжээ.
Тараг болон самар идэж байх. Харвард их сургуулийн дэргэдэх Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн хийсэн судалгаагаар тараг, самар иддэг хүмүүс нь хүнсний ногоо болон жимс иддэг хүмүүсээс илүү хурдан хугацаанд жингээ хасдаг болохыг тогтоосон байна. Учир нь тараг, самар нь хүнийг удаан хугацаанд цатгалан байлгаж шаардлагатай илчлэг, шим тэжээлээр хангадаг юм байна.
Халуун чинжүү, халуун ногоо хэрэглэх. Халуун ногоо болон халуун чинжүүг хэрэглэснээр метаболизм буюу бодисын солилцоог хурдасгадаг тул жин хаяхад тусална. Мөн Purdue Их Сургуулийн судалгаанд cayenne pepper /улаан чинжүү/нь хоолны дуршил бууруулж, илчлэгийг шатдаг хэмээн дурджээ.
Ус уух. Ус уух нь олон талын ач холбогдолтой. Энэ нь таны биеийг шингэнээр хангаж, сэтгэл хангалуун болгох, бодисын солилцоог хурдасгах, жингээ хасахад тусалдаг. Америкийн химийн нийгэмлэгийн уулзалтын үеэр үзүүлсэн эмнэлзүйн туршилтаар хоол идэхээсээ өмнө хоёр аяга ус уух нь жингээ хасахад нөлөөлдөг гэдгийг баталжээ.
Шошго
Илүү харуулах

Бусад мэдээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button
Close