News

ӨЛӨН ДЭЭРЭЭ ИДЭХГҮЙ БАЙХЫГ ХҮСЬЕ

Өлөн дээрээ идэж болохгүй хоол хүнстэй танилцаж эрүүл мэндээ хамгаалаарай

Нарийн боов, амттай гурилан бүтээгдэхүүн

Кекс, нарийн боов зэрэг исгэгч агуулсан бүтээгдэхүүний исгэгч нь ходоодны ханыг цочроож гэдсийг хийгээр дүүргэдэг.

Чихэр, амттан

Чихэр нь цусан дахь инсулины ялгаралтыг ихэсгэж дөнгөж сэрээд байгаа хоол боловсруулах эрхтэнд ачаалал өгдөг. Энэ нь чихрийн шижин өвчнөөр өвчлөх эрсдэлийг нэмэгдүүлнэ.

Тараг, сүүгээр исгэж хийсэн бүтээгдэхүүн

Өлөн ходоодонд байгаа ходоодны хүчил нь тараг, сүүгээр исгэж хийсэн бүтээгдэхүүний ашигтай бактерийг шууд устгачихдаг тул өглөөд энэ төрлийн бүтээгдэхүүн хэрэглэх нь тохиромжгүй.

Лийр

Лийрэнд агуулагдах эслэг нь ходоод гэдсийг шархлуулах өндөр магадлалтай.

Улаан лооль

Улаан лооль нь их хэмжээний таннийн хүчил агуулдаг бөгөөд энэ нь ходоодны хүчилтэй нэгдэж түүний тэнцвэрт байдлыг алдагдуулан улмаар ходоодны шарх үүсгэх үндэс болдог.

Өргөст хэмх болон бусад ногоон өнгийн ногоо

Түүхий ногоо нь их хэмжээний амин хүчлийн эх сурвалж болдог. Хэдий тийм ч өлөн ходоод дээр идвэл гэдэс дүүрэх, цээж хорсох өвчний шалтгаан болох магадлалтай.

Гадил

Өлөн дээрээ гадил идвэл цусан дахь магнийн хэмжээг огцом нэмэгдүүлэх бөгөөд энэ нь зүрхийг тань гэмтээж магадгүй.

Халуун ногоотой амтлагчууд

Халуун ногоотой амтлагчууд нь ходоодны шүүрлийг гэмтээж, хүчлийн хэмжээг нэмэгдүүлэн тэнцвэрт байдлыг алдагдуулдаг. Ингэснээр олон өвчний шалтгаан болдог.

Хүйтэн хийжүүлсэн ундаа

Өглөө эрт хийжүүлсэн ундаа уухад ходоодны салстыг гэмтээж, хоол боловсруулах чадамжийг бууруулдаг.

Хүчиллэг (цитрус) жимснүүд

Цитрусын төрлийн жимснүүд нь жимсний хүчлээр баялаг байдаг. Өлөн дээрээ идвэл цээж хорсгож, гэдэс дүүрэх, шалтгаан болно.

Илүү харуулах

Бусад мэдээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button
Close