Гоо сайханЭрүүл мэнд

Хэвлийн өөхлөлтөөс салахгүй байгаа НУУГДМАЛ 6 шалтгаан

Хэвлийн өөхийг багасгах нь эрүүл мэндэд олон талын ашигтай билээ. Хэвлийн өөхлөлтийн бүсэд их хэмжээний таргалалт явагдах нь чихрийн шижин, цусны даралт өндөрсөх, зүрхний шигдээсийн шалтгаан болдог байна.
Гэвч харамсалтай нь хэвлийн өөхлөлтийг багасгахад хэцүү байдаг. Харин энэхүү зөвлөгөө уншаад өөхлөлтийн үндсэн шалтгааныг нь мэдсэн бол түүнтэй тэмцэхэд хялбар болох юм.

1.Хэвлийн өөхлөлтийн шалтгаанууд

Хэвлийн өөхтэй тэмцээд байдаг гэтэл багасахгүй байна уу, энэ нь та учир шалтгааныг буруу тодорхойлоод буруу аргаар оролдоод байх магадлалтай. Зурагт харуулснаар хэвлийн өөхлөлтийн 5 үндсэн төрөл байх бөгөөд тус бүр өөрийн дасгал, хооллолтын дэглэм шаарддаг. Та одоо хэвлийн хэсгийн хэлбэр байдлыг мэдсэн бол жингээ хасах болон ямар төрлийн дэглэм барих талаар төлөвлөгөө гаргах боломжтой боллоо.

2. Жингээс тогтмол үзэхээс шалтгаалсан сэтгэлийн дарамт үүсэхээс зайлсхийх

Та жин хаяж байхдаа жин дээр тогтмол гарч үздэг зуршилтай бол үүнийгээ болих хэрэгтэй юм. Жингээ үзэх нь жин хаяж байгаа үйл явцтай төдийлөн нийцтэй биш. Тогтмол жин дээр зогсож үзэх нь өөрийгөө шүүх сэтгэл зүйн дарамт үүсгэж байдаг. Ингэснээр стрессдүүлж түүнээс шалтгаалах таргалалтыг бий болгож магадгүй юм. Тэгэхээр 7 хоногт нэг удаа л жин дээр гарч зогсох нь зохимжтой.

3. Буруу хооллолтыг өөрчлөх

Бидний бие махбодод олон тооны эрдэс бодис, амин дэм, уураг, тэр байтугай өөх тос шаардлагатай юм. Таны хооллолт нь эдгээрээс зарим нэг нь дутагдаж байвал энэ нь сөрөг үр дагавар үүсгэж болно. Зөвхөн хүнсний ногоо, жимс жимсгэнэ, түргэн хоол, их хэмжээтэй чихэр, давс хэрэглэдэг бол жингээ хаяхад асуудал үүсгэнэ. Тиймээс өөрийн хоол хүнсний хэрэглээнд хяналт хийж магни, амин дэм, эрүүл өөх тос, өөр шаардлагатай эрдэс байна уу шалгаарай.

4. Олон төрлийн дасгал хөдөлгөөн хийх

Дасгал сургуулилт нь өөхлөлт таргалалтыг бууруулах хамгийн зөв хэлбэр. Гэхдээ тэдгээр нь өөр өөрийн зорилго, төрөлтэй гэдгийг мартаж болохгүй. Дасгалын төрлүүд нь биеийн зохих хэсэгт нөлөөлж үйлчилдэг. Тиймээс зөвхөн кардио, сунгалт хийхэд ач холбогдол өгөх хэрэггүй. Эрчимтэй, хүч нэмэгдүүлэх дасгал, усан сэлэлт, тулааны урлаг зэрэг төрлийг нэмэлтээр хийгээрэй. Түүнчлэн дасгалыг зөвхөн зориулалтын танхимд хийх ёстой гэсэн бодлоос сал. Та гэртээ, гудамжинд хийж болно шүү дээ. Хэт ачаалал аваад дэмий. Өөртөө тохирсон тогтмол хуваарийн дагуу удаан хугацаанд хийж хэвшээрэй.

5.Стрессээс ангижир

Стресс нь бие махбодод бүхэлд нь сөрөг нөлөөтэй. Энэ нь таны сэтгэл зүйн бөх бат чанарыг хэврэгшүүлж, сэтгэл гутралд оруулж хоол идэх дуршлыг нэмэгдүүлэх, дасгал хийх сонирхлыг бууруулж байдаг. Нэмж хэлэхэд хүчтэй стресст автах үед стрессийн даавар (кортизол) нь ялгарч өөхлөлт үүсгэдэг. Тиймээс стрессээс ангижрах, бууруулах бүх хэлбэрийг ашиглаарай. Тухайлбал: амрах, хобби, дуртай зүйлээ хийх, найз нартайгаа уулзах гэх мэт. Ингэснээр хэвлийн өөхтэйгөө тэмцэх шинэ урам зориг, зорилготой болж хурцлагдах болно.

6.Эрэгтэй (андроген) даавар өндөр байх

Сүүлийн бөгөөд хамгийн ноцтой байж болох шалтгаан нь Полицистикийн өндгөвчний синдром (PCOS). Энэ нь эмэгтэйн бие дэх эрэгтэй дааврын хэмжээг нэмэгдүүлдэг. Сарын тэмдгийн алдагдал, жирэмсний гаралтай дааврын өөрчлөлт, чихрийн шижин зэргээс шалтгаалж үүсдэг. Түүнчлэн жин нэмэхэд ч нөлөөлдөг. Тиймээс эрэгтэй дааврын хэмжээг тодорхойлж, өндөр байгаа бол эмчээс зөвлөгөө авах нь зохистой.

Шошго
Илүү харуулах

Бусад мэдээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button
Close