fbpx
Гоо сайханЭрүүл мэнд

САРД ХЭДЭН КГ ЖИН ХАСАХ НЬ ЗОХИСТОЙ БЭ

Тэгэхээр нэг сард хэдий хэр хэмжээний жин хасч болох бэ?

Урьдчилан хэлэхэд тогтсон тоо байхгүй. Нэг сарын дотор эрүүлээр жингээ хасахад олон хүчин зүйл нөлөөлнө. Тухайлбал нас, хүйс, биеийн жин, илчлэгийн хэрэглээ, илчлэгийн зарцуулалт дасгал хөдөлгөөн зэргээс шалтгаална.

АНУ-ын өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн мэдээлснээр турах үед удаан тогтвортой байх нь хамгийн зөв сонголт юм байна. Зарим хүн 7 хоногт 500 орчим грамм хасч байхад нөгөө хэсэг нь 1-2 кг хасч байдаг. Тэгэхээр сард 1-2 кг хасахад энэ нь боломжит хэмжээ гэж үздэг.

Сард хэдэн кг жин хасах вэ?

Үнэнийг хэлэхэд, долоо хоногт 1 кг хасч болох боловч мэргэжилтнүүд ” долоо хоногт 500 граммаас илүү хасахгүй байхыг зөвлөж” байна. Өөрөөр хэлбэл анхны жингээс 10%-иас илүү алдахгүй байх ёстой.

Өдөрт 1200 калори илчлэг хасах тохиолдолд ядарч сульдаж, бие мах бодийн үйл ажиллагаа доголдож эхэлдэг. Тэгэхээр өдөрт 500 калори илчлэг зарцуулах ёстой. Үүний 250 калорийг хоол хүнснээс хасч, үлдсэн 250 калорийг дасгал хөдөлгөөн хийж шатаах ёстой юм.

Судлаачид “Бага жингээр жин хасах нь үр дүнтэй. Ингэж чадвал цусны даралт, цусан дахь холестерин, чихрийн хэмжээг аажмаар бууруулж, биеийн нийт жингээ 5-10% -иар багасгах боломжтой. “

Шошго
Илүү харуулах

Бусад мэдээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button
facebook
error: Хуулах хориотой !!
Close