Зөв хоололтЭрүүл мэнд

АМТТАЙ Ч ТАНЫ ЗАЙЛСХИЙХ ЁСТОЙ 10 ХҮНС

Хоолны хатуу дэглэм барих гэдэг зүйл одоо ард хоцорчээ. Орчин үеийн хүнсний мэргэжилтнүүд эрүүл хооллолт, дасгал хөдөлгөөн гэсэн чиг хандлагыг барих болжээ. Хоол хүнсний тэжээллэг байдлыг ангилан ялгаж төрөлжүүлсэн байдаг. Үүнээс таны зайлсхийх ёстой 10 хүнсний бүтээгдэхүүнийг танилцуулъя.

10.Амтлаг тараг

Өдөр тутмын хүнсэндээ хэрэглэдэг тараг бол олон талын ашиг тустайг бид мэднэ. Гэхдээ тараг нь ямар нэг чихэрлэг нэмэлтгүйгээр хэрэглэхэд үр дүнтэй юм. Мөн хүнсний хадгалах хугацаа уртасгагч бодисгүй бол бүр сайн.
Харин танд болон гэр бүлийнхэнд тань амтгүй санагдвал нэмэлтээр байгалийн зэрлэг жимс, ванилины ханд зэргийг хийгээд уугаарай.

9.Цагаан будаа

Хүнсний мэргэжилтнүүд цагаан будааг талхтай зүйрлэж ашиг тусыг нь адилтгах нь бий. Цагаан будаа нь их хэмжээний энгийн нүүрс-ус агуулдаг тул таны жинг нэмэгдүүлэх магадлалтай. Судлаачид цагаан будааг зохистой хэрэглэхийг дэмждэг байна.

8.Яншуй

Яншуй нь буруу хэрэглэвэл маш хортой. Туршлагагүй тогооч яншуйг салад, зууш, хоолонд 30 минут орчмын өмнө хийчих нь бий. Гэтэл энэ нь урвалд орж хорт хий ялгаруулж эхэлдэг байна.
Мэргэжилтнүүд яншуйг зөвхөн хоол бэлэн болсны дараа таваглах явцад хэрэглэхийг зөвлөж байна.

7. Соус

Дэлгүүрээс худалдан авсан соус, өөрийн гараар хийсэн соусын ялгааг та надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа байх. Бүх төрлийн майонез, гич, тартар соусууд ийм байдаг. Учир нь худалдааны зориулалттай соусанд амтыг нэмэгдүүлэх зорилгоор чихэр нэмэлтээр хийдэг.
Тийм учраас гэртээ шинээр нь бэлтгэж идэхийг зөвлөе.

6.Жимсний чипс

Орчин үед жимсний чипс хэрэглэх нь түгээмэл болжээ. Гэхдээ үүнийг хийхэд шарсан төмсний чипс хийхтэй адил технологи ашигладаг тул амин дэм нь устаж, илүү их тос агуулан илчлэгтэй болдог. Хадгалах хугацааг 3 дахин уртасгах зорилгоор хатаах явцад химийн бодис хэрэглэдэг тул энэ нь эрүүл хүнсэнд тооцогдохгүй.
Тиймээс байгалийн аргаар хатаасан жимс хэрэглэх нь зүйтэй юм.

5.Усан үзэм

Усан үзэм энэ нь хачирхалтай сонсогдож магадгүй. Гэвч энэ нь үнэн бөгөөд хүмүүс амтанд нь болж их хэмжээгээр идэхэд хүний биеийн өдөрт хүлээж авах хэмжээнээс илүү чихрийг нэг дор авчихдаг.
Хоол хүнсний мэргэжилтнүүд усан үзмийг бусад бүтээгдэхүүнтэй хольж хэрэглэхийг санал болгож байна. Түүнчлэн загас, өргөст хэмх, тарвас, шар айраг, сүүтэй цуг хэрэглэхийг хориглодог.

4.Буруу болгосон загас

Загасанд ямар нэг хортой өөх тос агуулагддаггүй бөгөөд харин эрүүл мэндэд тустай Омега-3 тосны хүчлийг агуулдаг. Гэхдээ энэ нь загасыг зөв болгож хэрэглэх үед л хадгалагдаж үлддэг. Тосонд шарах, утах, давсанд борцолж идэх үед загас нь хортой шинж чанартай болдог.
Жигнэж эсхүл буцалгах, шарах зууханд шарж болгох үед загас нь үнэт чанараа алдахгүй тул энэ байдлаар бэлтгэж идээрэй.

3.Эрдэнэ шиш

Олон төрлийн судалгаа, туршилт, шинжилгээний явцад зөв хадгалаагүй, боловсруулаагүй эрдэнэ шиш нь хүний биед маш хортой болох нь тогтоогдсон. Зарим улс оронд лаазалсан эрдэнэ шишийг хориглосон байдаг.
Ер нь лаазалсан эрдэнэ шиш гэлтгүй, лаазалсан бүтээгдэхүүн хэрэглэхгүй байсан нь дээр. Учир нь хадгалах хугацааг уртасгах зорилгоор химийн нэмэлт хэрэглэдэг тул эрүүл мэндэд хортой. Жигнэх, чанах, шарах зууханд шарах нь аливаа бүтээгдэхүүний амин дэмийг хадгалах үндэс болдог.

2.Самарын сүү

Худалдаанд байх алмонд, наргил, бразил самрын сүү нь нэмэлтээр чихэр, амт оруулагч агуулсан байдаг бөгөөд их хэмжээний илчлэгтэй. Тиймээс гэртээ бэлтгэж хэрэглэх нь чихэр, амт оруулагчгүй органик байдлаар хэрэглэх боломж олгоно.

1.Будааны бялуу, нарийн боов

Будааны бялуу, нарийн боов нь өөх тос агуулдаггүй тул эрүүл хүнсэнд тооцогдож байв. Хэдэн жилийн өмнө нийтэд алдартай сэтгүүлүүд талхыг будааны бялуу нарийн боовоор сольж хэрэглэхийг уриалж байсан.
Харамсалтай нь будааны нарийн боов, бялуу нь глюкемик агууламж өндөртэй байсан тул түүнийг идсэний дараа өлсөх мэдрэмж ихэсдэг байжээ. Үр дүнд нь их идэж, илчлэг авч, таргалж байсан.

Аа тийм нэмэлт мэдээлэл өгөхөд Авакадо кето хүнс гээд их хэмжээгээр идэх нь бас хортой. Учир нь авакадо нь бие махбодийн үрэвслийн эсрэг чадамжийг бууруулж, цусны улаан эсийн төвшинг буулгадаг байна.

Шошго
Илүү харуулах

Бусад мэдээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button
Close