Lifestyle

БЯЦХАН ҮРСИЙН МААНЬ ИРЭЭДҮЙН АЗ ЖАРГАЛ, АМЖИЛТАД ХАМГИЙН ИХ НӨЛӨӨЛӨХ EQ ЧАДВАР ГЭЖ ЮУ БЭ

Бяцхан үрсийн маань ирээдүйн гэр бүлийн аз жаргал, ажлын амжилтад хамгийн их нөлөөлөх EQ чадвар гэж юу вэ?

Өнгөрсөн хугацаанд хүмүүсийн нийгэмд эзлэх байр суурь, амьдралын үнэ цэнэ, амжилт, алдаа оноо бүгд EQ буюу сэтгэл хөдлөлөө удирдах чадвартай нь салшгүй холбоотой байсан юм. Үүнийг нотлох эрдэмтэн судлаачдын судалгаа шинжилгээний материалын нэг болох Даниэл Коуэлманны “Emotional Intelligence” бүтээлд гэхэд хүний эмоци сэтгэл хөдлөлөө хэрхэн удирдах нь гэр бүл, манлайлал, тэр бүү хэл анагаах ухаанд хэрхэн нөлөөлдөг тухай судалгааны дүнг танилцуулсан байдаг.

Харвардын эрдэмтэд Америкийн топ компаниудыг судалж үзээд амжилтын 75-аас дээш хувийг EQ, харин ердөө 25 хувийг IQ бүрдүүлж байгааг мөн тогтоосон байдаг. Тиймээс дэлхийн хөгжилтэй орнууд аль хэдийнээ үүнийг сургалтын системдээ оруулчихсан юм. Жишээ нь АНУ-ын цэцэрлэг сургуулиуд SELF-SCIENCE буюу өөрийгөө таньж мэдэх шинжлэх ухааны хичээл гэдгээр оруулсан байдаг.

EQ буюу сэтгэл хөдлөлөө удирдах чадвар нь :

өөрийгөө таньж мэдэх Self-awareness,

өөрийгөө удирдах чадвар Self control,

өөрийгөө идэвхжүүлэх чадвар Motivation,

бусдыг ойлгох чадвар Empathy,

бусадтай харилцах чадвар Handle relationship гэсэн хэсгүүдээр илэрхийлэгддэг.

Оюун ухаант хүний хөгжил өөрийгөө таньж мэдэхээс эхэлснээр тухайн хүүхэд юу хүсэж юу мөрөөдөж байгаагаа ойлгодог. Ойлгож мэдэрсэн хүүхэд түүнийхээ төлөө тууштай байж түүндээ өөрийгөө идэвхжүүлэх жишээний. Наад зах нь хичээл хийх ёстой бол цагтаа төвлөрч сууж чаддаг. Өөрийгөө ойлгосон хүн бусдын оронд өөрийгөө тавьж ойлгож, хүндэлдэг. Тэгэхээр энэ бол эрүүл сэтгэхүйтэй, мэдлэг чадвартай амьдрах урлаг юм. Өөрийгөө олоогүй бол мянгын дотор цээжээр хэдэн секундийн дотор нэмж хасаад яах билээ. Мундаг мэдлэг боловсролтой хирнээ түүнийгээ ашиглаж чадаагүй, амьдралаа сайхан байлгаж чадаагүй алдсан, тэр ч бүү хэл цагтаа би тийм сургууль төгсөж байлаа гээд л яриад архи мансууралд автаад явдаг хүмүүс ч байдаг шүү дээ. Энэ бол сэтгэл зүйгээ хэрхэн зохицуулах чадвартай холбоотой юм.

Хүүхдүүдээс уур ямар вэ? гэж асуувал бүгд л муу зүйл гэдэг. Гэсэн ч тэд уурладаг хашгирдаг, мөн тоглоомоо шидэх, зарим нь нэгнийгээ цохиж, муухай үг хэлдэг. Гэтэл уурын мэдрэмж буруу зүйл биш бөгөөд хүнд байдаг, төрдөг л мэдрэмж. Гэхдээ үүнийгээ хэрхэн зөв илэрхийлэх вэ? гэдгийг сургалт нөлөөллөөр төлөвшүүлэх нь чухал юм. Хүүхдийн зан үйл том болоод иргэн хүний нийгмийн үйлдэл болдог учир бүх цаг үеийн хүний хөгжил төлөвшил балчир насны тэдэнд өгсөн асар олон мэдээллийн үр дүн гэдгийг ойлгох хэрэгтэй. Сэтгэл хөдлөлөө удирдах чадвар багатай удирдагчид гэхэд уур бухимдлаа хэрхэн зохицуулахаа мэдэхгүй учраас хамт олныхоо уур амьсгалыг эвдэж буйгаа ч анзаардаггүй шүү дээ. Гэтэл гэр бүл, ажил, бизнес, өсөж хөгжих, найз нөхөд, хамтын ажиллагаа гэх зэргээр EQ-тэй, хүмүүсийн хоорондын харилцаатай холбоогүй зүйл гэж үгүй билээ.

Via: Q Education Group

Шошго
Илүү харуулах

Бусад мэдээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button
Close