News

ҮЗЭМТЭЙ УСНЫ ИД ШИД

Хүмүүс 2000 орчим жил тэртээ усан үзэмний модны дэргэдээс санамсаргүйгээр хатсан үзэм олоод хэрэглэж эхэлжээ. Энэ нь хүний түүхэнд олж нээсэн хоол хүнснээс нэгэн байгалийн нэгэн онцгой бүтээгдэхүүн билээ.

Энэхүү хатсан жимсэнд амин дэм, эслэг, эрдсүүд ихээр агуулагддаг бөгөөд эмч болон хоолны мэргэжилтнүүд өвчтөндөө санал болгох дуртай супер хүнс билээ. Түүний үр дүнг илүүтэй гаргах арга бол урьд шөнө нь усанд дэвтээж хонуулаад уух юм. Үзмэнд агуулагдах амин дэм, эрдсүүд нь таны эрүүл мэнд болоод арьс гоо сайханд хүчтэй эерэг нөлөө үзүүлдэг.

Таны элэг бохирдлоос хурдан хугацаанд сална.

Аюурвэдийн сургаалыг дагалдагч нар үзэмтэй усыг биеийг хоргүйжүүлэх, элэг цэвэрлэх зорилгоор эртнээс хэрэглэж иржээ. Учир нь хатсан үзмэнд их хэмжээний антиоксидант, хүнсний эслэг агуулагддагаас тэр юм.
Антиоксидант нь элэгний үйл ажиллагааг дэмжиж хоргүйжүүлэх үйлчилгээ үзүүлдэг бол эслэг нь гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг нэмэгдүүлж өтгөнийг гадагшлуулах, цэвэрлэх үйлдэл үзүүлдэг. Өлөн элэгэн дээр уувал сайн бөгөөд шүүсийг нь ууж үзмийг нь идэх хэрэгтэй.

Энергийг хурдан хугацаанд нөхөж удаан хугацаанд хадгална.

Эрдэмтэд болон спортын мэргэжилтнүүд үзэм нь энергийн сайн эх сурвалж гэж үздэг. Үзэм нь их хэмжээний эслэг, микроэрдэсүүд агуулдаг бөгөөд чихэр, амт орлуулагч хийх шаардлагагүй байдаг. Энэ талаараа бусад энергийн хүнс бүтээгдэхүүнээс давуутай юм. Үзэмтэй усыг өглөөд уухад өдрийн турш таныг энергиэр хангах бөгөөд эсвэл эрчимтэй дасгал хөдөлгөөний өмнө уухад тохиромжтой.

Муу холестеролын төвшинг бууруулж цусны даралтыг тогтворжуулна

Клиникийн болон бусад судалгаагаар үзэм нь бусад төрлийн хөнгөн зууштай харьцуулахад эслэг, кали, фитонутриент, антиоксидантаар агууламжаар маш баялаг. Өөрөөр хэлбэл үзэм нь муу холестерины түвшинг бууруулж ингэснээр цусны даралтыг тогтвортой байлгадаг бөгөөд энэ нь зүрх судасны өвчин үүсэх эрсдэлийг багасгадаг байна.

Үзэмтэй усыг бэлтгэх, хэрэглэх олон янзын жор, бичлэг зэргийг та олж үзэх боломжтой. Гэхдээ түүнийг тогтмол идээшүүлэн хэрэглэдэг хүмүүс түүний эрүүл мэндийн ашиг тусыг магтан сайшаадаг. Гэхдээ та эрүүл мэндийн асуудалтай бол хэзээд эхлээд эмнэлэгт үзүүлэхийг урьтал болгоорой. Үзэмтэй ус нь эмийг орлохгүй гэдгийг сана.

Шошго
Илүү харуулах

Бусад мэдээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button
Close