News

ҮС ӨТГӨРҮҮЛЖ, УРГУУЛАХ ЭНЭТХЭГИЙН 7 АРГА

Сушмита-тай танилц тэр бол үс арчилгааны талаар зөвлөгөө өгдөг Энэтхэгийн хамгийн алдартай блогер,  guru /багш/ эмэгтэй юм.
Бид түүний үсээ арчлах, эрүүл урт үстэй байх, ургуулж өтгөрүүлэх жорыг таньтай хуваалцаж байна хүлээн авна уу!

1. Зуун настын шүүсийг ашиглах
Зуун настын шүүс нь үсний ургалтыг дэмждэг. Тиймээс түүнийг энэ зорилгоор ашиглаж болох юм.
-Цөөн тооны зуун настын навчийг таслаж бэлдэнэ.
-Навчийг дундуур нь таслаад шүүсийг шахаж бэлтгэх, эсхүл бүхэлд нь холигчид хийгээд зуурмаг болгож болно.
-Шүүсийг өөрийн үсэнд тойрог байдлаар иллэг хийж түрхэнэ. Иллэг нь цусны эргэлтийг дэмжиж шингээж өгөх сайн талтай.
-Түрхсэн маскаа 2 цаг орчим үсэндээ байлгана. Элдэв хор нөлөөгүй бол унтах хүртлээ угаахгүй байсан ч болно.

2. Үсээ угаасны дараа хүйтэн усаар зайлах
Үүнийг аль болох зуршил болгох хэрэгтэй. Хүйтэн усаар угаасны дараа судас тэлж цусны эргэлт хурдасдаг. Ингэснээр үсний ургалт сайжирдаг байна. Бонусд нь та гялалзсан үстэй болно.
-Үс угаах бүртээ зайлах.
-Бигнүүр тавьсан, ангижруулагч хэрэглэсний дараа хүйтэн усаар зайлж байх.

3.Үсээ алимны цуугаар угаах
Сард хоёр удаа алимны цуугаар угаахад хангалттай. Алимны цуу нь идэвхжүүлэх нөлөөтэй бөгөөд сайхан үстэй болоход зайлшгүй шаардлагатай үйлчилгээг үзүүлнэ.
-Үсээ угаана
-Алимны цууг ангижруулагчийн оронд ашиглана.
-Хэсэг хугацаанд байлгана. Алимны цуу нь дарсны цууг бодвол тийм хүчтэй үнэртэй биш учир бага зэрэг удаан хугацаанд байлгахад гэмгүй.

4.Хуйхандаа уургийн бигнүүр тавих
Хуйханд тэжээл өгөх уургийн агууламжтай маскийг хэрхэн бэлдэх бэ?
-Өрөөний хэмд байлгасан 2 ширхэг өндөг хэрэгтэй
-Өндөгний шарыг цагаанаас нь ялгаж авна. Өндөгний цагааныг хөөсөртөл хутгаж бэлтгээд үсэнд түрхэнэ.
-Толгойн хэсгээ гялгар уутаар битүүлж дулаан байлгах, эсхүл зориулалтын халаагчид сууж хуйханд шингээнэ.
-Бүлээн усаар толгойгоо зайлж цэвэрлэнэ.

5. В5 амин дэмтэй бүтээгдэхүүн түрхэх
Уг бүтээгдэхүүн нь D-Panthenol гэсэн нэршилтэй зарагддаг. Эсхүл B5 амин дэмээр бэлтгэж болно. Панфенолын хүчил нь хуйханд нэвчиж үс уналтыг зогсоох, урьдчилан сэргийлэх үйлдэл үзүүлнэ.
-Үсээ угаана
-Панфенолын хөөс эсхүл гелийг цэвэрхэн үсэндээ тойрог маягаар иллэг хийж түрхэнэ.
-Та хүссэн хугацаагаар дээрх түрхлэг байлгаж болох бөгөөд үс соронзлогдох чанарыг бууруулж, зөөллөж өгдөг.

6. Ургамлын охь найрлагатай тос хэрэглэх
Бүйлс, самар, лаванда, розмарин, жожоба, зэрэг ургамлын охь тос нь олон төрлийн амин дэмийн агууламжтай тул хуйханд маш сайн тэжээл өгдөг.
– Дээр дурьдсан ургамлаас гарган авсан охь тосыг нэг, нэгээр нь эсхүл бүгдийг нийлүүлж хутгаад коксын тостой хольж маск бэлэн болно.
-Үс, хуйхандаа иллэг хийх маягаар түрхээд 2-3 цаг байлгана.
-Жирийн шампунаар 2 удаа зайлах эсхүл шүлтлэг шампунар гүн цэвэрлэгээ хийж угаана

7.Өндөг коньяак-тай бигнүүр тавих
Өндөг нь уургаар баялаг бол коньяак нь таннин гэх үс өтгөрүүлэх, ургалтыг дэмжих бодис агуулсан байдаг.
-Шилэн аягатай коньяак дээр 2 өндөг хагалаад хийнэ.
-Хооронд нь сайтар хутгаад үсэндээ тойрог маягаар иллэг хийж түрхэнэ.
-Оливийн тос нэмж хийж болох юм. Ингэснээр таны үс илүү зөөлөн уян болох болно. Сүшмита энэ аргыг үсний гоёлын засалт хийхдээ хэрэглэдэг байна.  Өтгөн урт үстэй болоорой гэж ерөөе. via Brightside

Шошго
Илүү харуулах

Бусад мэдээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button
Close