News

ХООЛНЫ ДЭГЛЭМГҮЙ, ДАСГАЛ ХӨДӨЛГӨӨНГҮЙ ТУРАХ НЭГ АРГА БАЙНА

Энгийн нэг ургамал жингээ хасахад тань туслана гэж та төсөөлж байв уу? Ямар ч хоолны дэглэмгүй, дасгалгүй шүү. Тэгвэл та азтай байна. Магадгүй таны гал тогоонд энэ ургамал байгаа байх.
Цагаан гаа нь жин хаяхад нөлөөлдөг нэгэн төрлийн онцгой ургамал билээ.Бидний зүгээс та бүхэндээ энэхүү гайхамшигтай ургамлыг хэрхэн яаж ашиглаж, үр дүнд хүрэх талаар зөвлөгөө өгмөөр санагдлаа.

Цай бэлтгэж уух

Цагаан гааг хэрэглэж жингээ хаях хамгийн энгийн арга бол цагаан гаатай цай бэлтгэж уух юм. Энэхүү шидэт ундааг хийхэд маш амархан. Шинэхэн цагаан гааг 5 см орчим урттай тайраад 1 литр усанд 10-15 минут орчим буцалгаад хөргөж хэрэглэнэ. Үр дүнтэй байлгахын тулд хоол идэхээс өмнө ууж хэрэглэнэ.
Гэхдээ жингээ хаяхад туслах нь энэ цайны ганц ашигтай тал нь биш юм. Та харшил болон ханиад хүрсэн бол цагаан гаатай цай түргэн хугацаанд эмчлэх үр нөлөөтэй.
Хэрэв та цайнд дуртай биш бол хоолондоо хийж хэрэглэж болно. Мөн зууш, салат, шөл, будаа зэрэгт нэмээд хэрэглэх боломжтой. Ингэснээр таны биед гайхалтай өөрчлөлтийг авчирна.
Цагаан гаа нь байгалийн гуужуулагч бодис бөгөөд арьсны үхжсэн эсээс салах гайхалтай үйлчилгээг үзүүлнэ. Зөгийн балтай холиод арьсан дээрээ бигнүүр тавихад үр дүн нь төсөөлшгүй байх болно.

Бигнүүр тавих

Цагаан гаа нь үрэвслийн эсрэг үйлчилгээтэй байгалийн бүтээгдэхүүн учраас арьсыг амрааж тайвшруулах, мөн цусны эргэлтийг сайжруулах нөлөөтэй. Арьсны харшилтай хүн оливийн тосон дээр хэдэн дусал цагаан гааны ханд хийгээд түрхэхэд арьсыг тайвшруулна.
Мөн түүнчлэн цагаан гаа нь анти-оксидант шинж чанартай тул үрчлээ, хөгшрөлтийн толбо, сэвх зэрэгтэй тэмцэхэд үр нөлөөтэй. Шинэхэн цагаан гааг нунтаглаад устай хольж хөлдөөгөөд 7 хоногт 1 удаа бигнүүр тавина.

Өвчин намдаах үйлчилгээтэй
Булчин тань булгарч чангарсан, өвдөлттэй байгаа бол цагаан гааны тосыг тухайн газраа түрхэх эсвэл ваннтай усандаа хийж орж амраана. Ингэснээр тухайн булчингийн өвчин намдах юм. Мөн сарын тэмдэгийн үед цагаан гааг хэрэглэхэд өвчин намдаах үйчилгээ үзүүлнэ.

Үс эмчлэх
Үс шингэрч байна уу? Хагтаж байна уу? Химийн гаралтай үсний шампуниас татгалз! Байгалийн хүчирхэг үйлчилгээтэй цагаан гаа нь таны үсийг өтгөрүүлж, эрүүл болгоно. Нунтагласан цагаан гааг шүршдэг саванд устай хольж хийгээд шууд шүршиж хэрэглэнэ. Таны үс хурдан ургаж, эрүүлжих болно.

Дотор муухайрахад хэрэглэх
Та жирэмсний хордлого, өглөөд бэлбэгнэх, хөдөлгөөнтэй холбоотой дотор муухайрах зэрэг олон төрлийн дотор муухайрах өвчинтэй тэмцэхэд тань цагаан гаа таньд туслана. Цагаан гааны ханд нь дотор муухайрах, бөөлжилтийн давтамжийг багасгаж эмчлэх ач холбогдолтой. via Brighttside

Шошго
Илүү харуулах

Бусад мэдээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button
Close