News

ЗАРИМ НЭГ ХЯЛБАРЧЛАХ САНААНУУД

Бидний цаг хугацаа, хүч чармайлтыг хэмнэж, илүү удаан хугацаагаар хоол хүнсээ хадгалахад туслах хэдэн арга танилцуулахад таатай байна. Энэ нийтлэл нь таны гал тогооны ажлыг бага боловч хялбарчилна гэж найдъя.

Өндөгийг шинэ мэт хадгалах
Хэрэв та өндөгийг хөргөгчинд хийхээс өмнө баг зэрэг ургамлын тос түрхвэл хадгалах хугацааг 5 хоногоор уртасгах боломжтой.

Нимбэгнээс хэдэн дусал шүүс авах
Нимбэгнээс хэдхэн дусал шүүс авахын тулд түүнийг хэрчих хэрэггүй. Зурагт заасан шиг шүдний чигчлүүрээр хатгаж хэдэн дусал шүүсээ аваад цоолсон газраа скочдоод хөргөгчиндөө хийж болох юм.

Лонхтой зүйлийг хөргөгчинд хадгалах
Хөргөгчинд дэх сараалжин тавиурыг цаасны төмөр хавчаараар хавчиж лонхтой зүйлээ хэвтээгээр нь хадгалах боломжтой.

Өндөг хялбар хальслах
Чанасан өндөгийг хальслах хэд хэдэн арга бий. Нэг арга нь: чанасан өндөгөө бага зэрэг хагалаад хүйтэн усанд сойж хөргөнө. Ингээд л боллоо.

Хоолыг богино долгионы зууханд халаах
Хоолыг бүхэлд нь сайн халаахын тулд зурагт харуулсан байдлаар цагриглан тарааж голд нь хоосон үлдээгээд халаах хэрэгтэй.

Амтлагчийг хялбархан хадгалах
Тик такийн савыг амтлагчны саваар ашиглах. Энэ бол ухаалаг, бяцхан, онгойлгоход хялбар сав болно.

Төгс хэлбэртэй өндөг шарах
Таньд шилэн савны таг хэрэгтэй. Өндөгөө хагалаад таган дотроо хийж шарна. Ингэснээр өндөг хэлбэрээ алдаж урсахгүй. Дараа нь тагнаасаа салгаад хэрэглэнэ.Мөн шарсан сонгиноор цагриг хийхэд энэ аргаа ашиглаж болох юм.

Гялгар уутыг хялбар тасдах
Гялгар уутыг тасдахад заримдаа бяцхан хүч хэрэг болж хэцүү байдаг шүү дээ. Хөргөгчинд байлгаад тасдвал уул нь амархан тасардаг юм байна.

Хүнсийг шинэ мэт хадгалах
Бүтээгдэхүүнийг угааж хатаасан байна. Гялгар уутанд хийгээд агаараар дүүргэж зангидна. Ингэснээр шинэ мэт ногооноор нь хадгалах боломжтой боллоо.

Хоолны тавцанг ухаалагаар ашиглах
Хэрэв таны хэрэглэдэг хоолны тавцан бариул хэсгээр нүхтэй бол дээрх байдлаар ашиглаж болох юм.

Хэмнэсэн цаг хугацаагаа та өөр зүйлд зарцуулаарай аз жаргал хүсье. via Brightside 

Шошго
Илүү харуулах

Бусад мэдээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button
Close