News

ЗЭЭЛСЭН ЖААХАН ЮМАА ХЭРХЭН ХУРДАН БУЦААЖ АВАХ БЭ

Өмнөх нийтлэлээр хэрхэн мөнгө зээлэх талаар өгүүлсэн билээ. Тэгвэл энэ нийтлэлээрээ зээлсэн мөнгөө хэрхэн буцаан авах талаар бага зэргийн зөвлөгөө өгөхөөр шийдлээ.
Эхний ээлжинд баримттайгаар зээлсэн мөнгийг хэрхэн олж авах талаар өгүүлсүү.

Баримттай гэдэг нь хуульд нийцүүлж хийсэн зээлийн гэрээ, гараар бичсэн хэлцэл, шилжүүлсэн банкны баримт зэргийг ойлгоно. Барьцаатай эсэх нь энэ нийтлэлд хамааралгүй болно.
Та зөвхөн банкаар мөнгө шилжүүлсэн баримттай гэж тооцвол таньд хүү, алданги тооцох боломж байхгүй. Хугацаа тохирсон зүйлгүй учир хэдийд ч шаардах эрхтэй байна гэсэн үг. Яахав ийм байлаа гээд таньд хүү тооцоод өгсөн бол дуугай л авсан нь дээр. Гэхдээ дараа таныг үндэслэлгүйгээр хүү олж авсан гээд хүүнд төлсөн мөнгөө нэхэмжилж магадгүй л юм.
Хуульд нийцүүлж хийсэн гэрээ, бичгээр хийсэн хэлцэл байгаа бол магадгүй та эргүүлж төлөх хугацаа, хүү, алданги, хариуцлага зэргийг тохирсон байх.
Аль нь ч байлаа гэсэн та мөнгөө эргүүлж авах эрхтэй. Та буцаан шаардаж байгаа бол аль болох баримттай шаардах хэрэгтэй, мессеж, емайл, факс гэх мэтээр шаардаж хариуг нь устгалгүй хадгал.
Хэрэв та мөнгө зээлсэн талаар баримтгүй байгаа бол муудалцаж сайдалцаагүй үедээ аль болох арга эвийг нь олоод ямар нэг баримт үйлдэж авах хэрэгтэй. Нөхөж хийсэн ч болно. Хожим ямар ч байсан хэрэг болно.

Дараагийн шатанд асуудлыг аль болох харилцан эв зүйгээр шийдвэрлэхийг эрмэлзэнэ. Энэ нь цаг хугацаа хэмнэх, шүүхийн тэмдэгтийн хураамж, өмгөөллийн хөлс зэрэг илүү зардал гаргахаас сэргийлэх, аль аль нь сэтгэл хангалуун үлдэх, найз нөхдийн харилцаагаа хэвээр хадгалах сайн талтай.
Үүнд шүүхээс өмнөх эвлэрүүлэн зуучлахаар орох ажиллагаа ч хамаарна. Энэ үед та аль болох буулт хийхийг хичээх хэрэгтэй. Магадгүй зээлдэгч талаас их хэмжээний хүү, алданги авахаар байсан ч богино хугацаанд үндсэн мөнгөө буцааж авах боломжтой бол хурдан аваад өөрөө эргэлдүүлсэн нь дээр шүү дээ. Ингээд эвлэрэх талаар харилцан тохиролцож чадаагүй бол тэгээд орхичих.

Түүнд нэхэмжлэл гаргах талаар хэлээд хэрэггүй. Дараа шүүхээс холбогдохоор утсаа авахгүй, хаягаа солиод алга болж өгнө. Энэ нь хугацаа алдуулаад л байна гэсэн үг. Түүнийг асуудлаа түр мартагнасан үед нь /14 хоног байхад хангалттай/ нэхэмжлэлээ яаралтай гаргана. Мэдээж нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг чадах чинээгээр хангаж баримтаа гаргаж өгнө. Баримтын хуулбарыг нотариатаар гэрчлүүлэн эсхүл эх хувиар нь гаргаж өгнө. Аль нь ч байсан дахин нэг хувь хуулбарлаж авч үлдэх нь зөв. Зээлийн үндсэн төлбөр, хүү, алдангийн төлбөрийг гэрээнд заасан хугацаанд нийцүүлэн аль болох тултал нь бодож нэхэмжлэлээ гаргах нь зохистой. Дараа нь энэ дүнгээс багасгаж эвлэрч магадгүй.
Шүүх дээр нэхэмжлэл гаргаад хуваарилагдсан шүүгчийн туслахтай харилцаагаа сайн байлгах нь чухал. Аль болох эелдэг харьцана. Шаардлагатай үед шаардах өнгө аястай ярьж болно. Учир нь та үйлчилгээ авч байгаа шүүхийн тэмдэгтийн хураамж, төлбөрөө төлсөн, түүнээс ажлаа хийхийг шаардах эрхтэй.

Нэхэмжлэлийг хариуцагч буюу зээлдэгчид гардуулна гэдэг өөрөө маш чухал ажил. Энэ нь шүүгчийн туслах та хоёрын хүчин чармайлтаас хамаарна. Нэхэмжлэлийг гардуулсан бол шүүхийн ажлын 50% нь биелэлээ гэж үзэж болно. Ингээд нөгөө этгээд хариу тайлбар өгөх ээлж ирнэ дээ. Нарийн хугацаа сэлтийг бичээд шаардлагагүй гэж үзлээ.
Шүүхийн шатанд нөгөө хариуцагч этгээд ихэвчлэн төлнө гэж хэлнэ. Гэхдээ хүү, алданги их байнаа л гэнэ. Ер нь олонхи нь тэгдэг юм. Энэ тохиолдолд мөн багасгах боломжтой бол аль болох эвлэрч дуусгахыг эрмэлз. Гэхдээ тохиролцсон дүнг хэзээ төлөх вэ гэдгээ харилцан ярилцах хэрэгтэй болно. Зээлдэгчийн хэлж байгаа хугацааг аль болох шалтаг зааж наашлуулахыг хичээнэ. Үгүй бол тэд хугацааг аль болох урт байлгахыг хүсдэг.

Ингээд харилцан тохиролцож чадвал эвлэрлийн гэрээ хийгээд шүүхээр баталгаажуулсан захирамж гаргуулна. Энэ тохиолдолд нэхэмжлэгч, хариуцагч талууд дараагийн шатанд гомдол гаргах эрхгүй болдог бөгөөд заасан эвлэрлийн гэрээгээр тохиролцсон хугацаа дуусахад зээлийг төлөөгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар шийдвэрлүүлэх боломжтой болдог. Энэ нь ердийн журмаар шүүхээр шийдвэрлүүлэх хугацааг 2-5 дахин багасгах боломж олгоно.
Анхааруулж хэлэхэд та зээлийн баримттай бол цагдаагаар эрүүгийн журмаар явах хэрэггүй хугацаа алдахын нэмэр. Мөн мөнгийг чинь олж авч өгнө гэсэн хувь хүн, хүнд гаруудтай холбогдоод хэрэггүй. Аягүй бол зээлсэн мөнгөө ч олж авч чадахгүй болж мэднэ.

Шошго
Илүү харуулах

Бусад мэдээ

2 Сэтгэгдэл

  1. Сайн байна уу? би нэг айлын хашаанд сарын 50000 төгрөгийн гэрээгээр буусан… Төлбөрийг улирлаар авдаг. Эхний улирлын төлбөрийг төлсөн 2 дахь улирлын төлбөрийг урьдчилан төлсөн боловч хашааны эзэн тэсвэрлэхийн аргагүй хүнд нөхцөл байдал оруулдаг байсан. (хэл үгээр доромжилно, удахгүй нөгөө буйран дээр чинь айл очиж бууна гэртээ байгаарай, ажил дээр байхад өдөр болгон дохино залгахгүй л бол дохиод салахгүй хашаагаа цэвэрлэ л гэнэ хашаа нь аягүй заваан битүү зэрлэг ургачихна) гэх мэт зөндөө асуудал тулгарсан. Аргаа ядаад хөхөө өвлийн хүйтнээр гэрээ аваад нүүсэн. Сүүлд төлсөн улирлын түрээсийн төлбөрөө эргүүлж авмаар байна. Хаана хандвал зохилтой вэ???

    1. Хэрэв таньд цаг хугацаа хайран биш бол шүүхэд хандана даа. Тэрний оронд ажлаа хийгээд явж байсан нь дээргүй юу

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button
Close