News

БАЯН ХҮНТЭЙ ГЭРЛЭХЭЭР ШИЙДСЭН ҮҮ

Хэрвээ та урьд нь баян хүнтэй болзож байгаагүй бөгөөд түүний амьдралын хэв маягтай өөрийгөө хэрхэн нийцүүлэхээ мэдэхгүй бол энэ бяцхан зөвлөгөө туслаж магадгүй юм. Хэрхэн түүнд зөвхөн мөнгөнд нь болоогүй гэж итгүүлэх вэ? Үүнийг уншаад хичээгээд үз.

1.Зорилгоо эргэцүүлэн бод. Зөвхөн баян болохоор болзож байгаа юу, үнэхээр түүнд хайртай болохоор үүнийг хүсч байна уу гэдгээ өөрөөсөө асуу. Түүний өгсөн алмаазан шигтгээтэй ээмэг нь түүний үнсэлтээс илүү санагдаж байвал энэ харилцаа удахгүй гэсэн үг.
Доорх асуултыг өөрөөсөө асуугаад үз, өөрийн жинхэнэ санаа бодлыг олох болно.
Тэр сайхан байшин, гоё машингүй байсан бол та хайрлах байсан уу? Түүнийг ядуу болсон ч та хайрлаж чадах уу?
Түүнийг тэтгэвэрт гарах насан дээр та хорин настай байх уу? Нас бол зүгээр тоо байж магадгүй. Гэхдээ л “Sugar Daddy” /баян хүн өөрийн сексийн дур сонирхолоо хангах зорилгоор бэлэг сэлт өгөх хэлбэрээр харилцаа тогтоосон бол ингэж нэрлэдэгч байна. орч/ гэдэг бол зүгээр нэг хоч гэж бүү бодоорой.
Түүнийг та зөвхөн баян гэж хардаг, толгойд чинь хамгийн түрүүнд тэгж буудаг бол түүний бусад сайн чанаруудыг олж харж чадахгүй, эсхүл таньд мөнгөнөөс бусад нь ямар ч хамаагүй мэт санагдах болно.
Таньд урьд өмнө нь баян хүнтэй болзож байсан түүх бий юу? Хэрэв таны 10 болзооны нэгэнд нь баян хүн байсан бол та асуудалтай гэсэн үг. Учир нь та зөвхөн мөнгө, хөрөнгө харж байх магадлалтай. 

2. Түүний хөрөнгө мөнгө таньд таалагдаж байна уу, мэдээж хэрэг та үрэлцэж чадна. Үнэтэй оргилуун дарс, иллэг гэх мэтийг та түүнээс авч болох боловч шөнө бүр ямар нэг зүйл гуйх аваас таныг түүний оюун ухаан, мэдрэмж, хүн чанарт нь бус банкны дансанд нь хайртай юм байна гэж сэжиглэж магадгүй. Сэтгэлийн үнэт зүйл, мөнгө хоёрын тэнцвэрт харьцааг барьж харилцаарай.
Та хэдий бага хадгаламжтай байсан ч өөрийн хэмжээнд төлж чадах зүйлсийн үнийг төлж байгаарай. Түүгээр үргэлж даалгах хэрэггүй. Та кинонд даасан бол тэр оройн хоол, уух юмыг төлж болох юм. Жирийн  ресторан, үнэгүй амьд хөгжимтэй шөнийн бар, хямд, амттай хоолтой зоогийн газрыг хайж олоод түүнийг дайлж болно. Ингэж түүнд аз жаргал бэлэглэ.
Түүнд хямд төсөр аргаар болзох аргуудыг санал болго. Явган алхах, наран шарлагын газар очиж амрах, салхинд гарч хоол хийж идэх гэх мэт.

3. Түүний чинээлэг гэдгийг бүү дурс. Хэрвээ тэр зөв хүн бол чиний баян хүнтэй болзож байгаа болон түүний хэр хөрөнгө чинээтэй болохыг сонирхож байгааг чинь сонсохыг хүсэхгүй л болов уу. Энэ нь түүнд өөрийн нууцыг алдаж байгаа юм шиг сэтгэгдэл төрүүлэх ба чамтай тогтоосон харилцаагаа дуусгавар болгохыг ч хүсч магадгүй юм.
Хэрвээ найз нөхөдтэйгөө түүнийг танилцуулах бол тэдэнд энэ талаар дурсахдаа болгоомжтой хандахыг урьдчилж анхааруулсан нь зөв. Хэн нэг нь л түүнийг “ваав чамайг чинь их чинээлэг гэж сонссон” гэж хэлбэл түүний зөвхөн баян гэдэг нь чамд сонин юм байна гэж бодох болно.
Хэрэв тэр зарим зүйлийг төлөвлөж үнийн төлөхийг хүсч байвал түүнд зөвшөөр. Таныг дуурь үзэхээр урих, амралтанд явахыг ятгасан бол та зөвшөөр. Гэхдээ “ энэ их үнэтэй байхдаа” гэж хэзээч бүү хэл. Энэ түүний романтик байдлыг үгүй хийх болно.

4.Түүний амьдралын хэв маягт өөрийгөө нийцүүл. Таньд хангалттай мөнгө байхгүй байсан ч та өөрийн хэмжээнд хувцасла, бие авч яв. Түүний ямар хэмжээний хүн бэ гэдгийг таньж ойлгож харьц. Түүнийг доош оруулах байдал бүү гарга. Энэ бүгдийг баримтлаж чадвал таныг үнэхээр хайрлаж эхлэх болно.
Үнэтэй брэндийг хямдралтай үеэр нь худалдан авалт хий. Таньд үнэтэй зүүлт бэлэглэсэн бол түүнд нь тохирсон хийцтэй чамин цүнх барь. Ингэж чадвал та дэгжин харагдах болно. Түүнд өөрөөсөө шалтгаалсан гологдох шалтгаан бүү олго. Хэрэв та зарим зүйлд мөнгө зарлагдаж чадвал ирээдүйд тэр бүх зүйл чинь хэд дахин арвижаад ирэх болно гэдгийг сана.
Баячуудын хоббиг суралц. Завь, поло, теннис, гольф гэх мэт спортоор хичээллэ. Та шинэ ур чадвар, шинэ найз нөхдийг олж, цагийг хөгжилтэй өнгөрөөх болно.

5.Мөнгөний тухай яриа, энэ тухай яаж ярих талаар суралц. Хэрэв та баян залуутайгаа цаашдаа яах талаар нухацтай бодож байгаа бол түүний гэр бүл, баян найзуудтай нь уулзах нь гарцаагүй. Тиймээс тэдэнд хэрхэн сэтгэгдэл төрүүлэх бэ гэдгийг суралцсан байвал зохино. Тэдний баян чинээлэг байдлаас эмээсэн байдал үзүүлж болохгүй бөгөөд аль болох нээлттэй илэн далангүй энгийн байх хэрэгтэй. Ингэж чадвал та хангалттай үнэлгээ авч чадна.
Та түүний гэр бүлтэй анх удаа уулзаж байгаа бол түүний хөрөнгө мөнгө, хамтдаа хийсэн үнэтэй аялал, худалдан авсан зүйлсийн талаар ярихгүй байх нь зүйтэй.
Өөрөөрөө бай. Хэрэв та бодол санаагаа ингэж тохируулж чадвал таны дурлалт хүн таныг жинхэнээсээ хайрлаж, түүний гэр бүл, найз нөхөд нь дагахаас яах билээ

6. Тэр хүн баян эсхүл ядуу ч бай та түүнд бүхнээ зориулах ёстойг сана. Төгсгөлд нь хэлэхэд баян хүмүүс биднээс арай илүү мөнгөтэй л болохоос хүн гэдгийг санаж бусадтай адил харилц.
Нээлттэй илэн далангүй харилцаж өөрт юу бодогдож байгаагаа илэрхийл, түүний чинээлэг байдал нь өөрт нь тухгүй байна ч гэж хэлж болох юм. Өдөр бүр түүний хайрладаг тухайгаа нэгэн шинэ зүйлийг хэлж занш. Энэ нь таныг түүний хэтэвчинд бус зүрх сэтгэлийг нь мэдэрч хайрладаг болохыг өөрт нь сануулна. Хэрэв та өөрийн харилцаагаа хайрладаг бол, баян хүнтэй болзож байгаадаа өөрийгөө бүү буруутга. Зүгээр л сайн сайханыг мэдэр. Венеци яв амьдралыг амтла.

Шошго
Илүү харуулах

Бусад мэдээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button
Close