News

ОРОН ДЭЭРЭЭ ХЭВТЭЭД НАРИЙН ГУАЛИГ ХӨЛТЭЙ БОЛОХ НУУЦ

Дасгалын хамгийн чухал зүйл нь тууштай байх гэж фитнессийн дасгалжуулагчид зөвлөдөг. Гэсэн хэдий боловч өөрсөддөө энэрэнгүй байцгаая: өдөр тутмын дасгал сургуулилт нь бүх зүйл биш.
Хэрэв дасгал хөдөлгөөнд их цаг зарцуулахгүй байж болохыг мэдэх аваас төгс бие галбиртай болох нь амархан зүйл болж хувирна.
Америк оддын алдартай дасгалжуулагч Tracy Anderson-ны боловсруулсан богино хугацааны дасгалууд нь хацар, эрүү, өвдөгний “өөхөлсөн” хэсгийг арилгахад тусладаг.
Гуяны урд, хойд хэсгийг богино дасгалын тусламжтай нарийн гуалиг болгох аргыг танилцуулж байна.

1.Дасгал хийх газар: ор
2.Дасгалын хугацаа 3 минут
3.Хэзээ хичээллэх: Унтаад сэрсэний дараа болон унтахаар хэвтэх үедээ
4.Давтамж: өдөр бүр

1.Гуяны урд талын хэсгийн булчинг ажиллуулах
Гуяны урд хэсэг, өвдөг, гэдэсний ABS булчингийн хэсгийг ажиллуулж нөлөөлнө.

Зохистой байрлал: Нуруугаараа дээш харж хэвтээд гараа хоёр гараа биедээ зэрэгцүүлж тавина. Хөлөө өргөж 90 градусаар барина.Өвдөгөө нугалж болохгүй. Хөлийн улыг дээшээ жийнэ.Өвдөгөө ээлжлэн нугалж, тэнийлгэн зохистой байрлалд аваачна.Өвдөгөө нийлүүлсэн хэвээр байлгах ба гуяны урд хэсгээ чангална.
Давталт: хөл тус бүр дээр 10 удаа
Дасгалаа зөв хийж байгааг өөрөө хянах арга: Гуяны урд хэсгийн булчин халахыг мэдэрнэ.
Анхаарах: тухайн байрлалд өвдөг аль болох тэгш шулуун байлгахыг хичээх хэрэгтэй.

2.Гуяны ар талын хэсгийн булчинг ажиллуулах
Гуяны ард тал, өвдөг, гэдэсний ABS булчингийн хэсгийг ажиллуулж нөлөөлнө.

Эхний хэсэг: Зохистой байрлал-нуруугаараа дээш харж хэвтээд хөлөө дээш өргөнө.Хөлийн улыг биетэй зэрэгцүүлж түлхэнэ. Өвдөгөө нийлүүж нэг нэгээр нь нугална.
Давталт: хөл тус бүр дээр 10 удаа
Анхаарах: Хөлийн ул биенээс дээш өргөх бөгөөд, нугалах үед өсгий өгзөгөнд хүрч байх.

Хоёр дах хэсэг: Зохистой байрлал- нуруугаар дээш харж хэвтэх бөгөөд өвдөгөө нийлүүлэн хөлөө дээш өргөөд өгзөгөө бага зэрэг дээш өргөж өгнө. Энэ үед гуяны арын дээд хэсгийн булчин чангарна.
Давтал: 20 удаа
Дасгалаа зөв хийж байгааг өөрөө хянах арга:Гуяны арын хэсгийн булчин чангарч бага зэргийн халуун мэдрэгдэж чичирхийлнэ.

3.Гуяны дотор талын хэсгийн булчинг ажиллуулах
Хөлийн дээд хэсэг, өгзөг, гэдэсний ABS булчингийн хэсгийг ажиллуулж нөлөөлнө

Зохистой байрлал: Дээш харж хэвтээд хөлөө зөрүүлж дээш өргөнө.Эхлээд баруун хөлөө зүүн хөл дээрээ зөрүүлж дараагийн удаа зүүн хөлөө баруун хөл дээрээ зөрүүлж тавих байдлаар дасгалаа гүйцэтгэнэ. Хоёр хөлөө нэгэн дээр нь дарж нугалж чангална. Хөлөө доош буулгаад эргээд дээш өргөх байдлаар үргэлжлүүлнэ.
Анхаарах: Нэг хөл чинь нөгөө хөл дээрээ дарж чангалах ёстой.
Давталт: Баруун хөлөө зүүн хөл дээр тавиад 10 удаа, эсэргээр зүүн хөлөө баруун хөл дээр тавиад 10 удаа давтана.
Дасгалаа зөв хийж байгааг өөрөө хянах арга: Хөлөө нугалж даралт мэдрэх ёстой. Via Brightside

Шошго
Илүү харуулах

Бусад мэдээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button
Close