News

ТА МАНЛАЙЛАГЧ УУ, ДАГАЛДАГЧ УУ

Манлайлал бол хүсэл эрмэлзлэлийн урлаг-хүмүүсийг хамгийн боломжит сайн зүйлийг хийж бүтээхийг сэдэлжүүлэх үйл ажиллагаа юм.
Энэ нь таны тодорхойлолттой ямарч хамаагүй. Энэ нь таны эрх мэдэл, албан тушаалын байдалтай ч холбоогүй ойлголт.Таньд ажилтан чинь тайлангаа илтгэдэг болохоор та манлайлагч гэсэн үг биш.Та бусдаас өндөр цалин авдаг болохоор манлайлагч болчихдоггүй. Манлайлал бол бусдад хамгийн сайнаар нөлөөлөх чадвар юм. Манлайлал бол нийгмийг өөрчлөх чадвар бөгөөд албан тушаал эрх мэдлийн тухай ойлголт биш ажээ. “Таны үйлдэл нь бусдыг илүү их мөрөөдөх, суралцах, хийж бүтээх шалтгаан болж байвал та жинхэнэ манлайлагч мөн.” Жон Күэнси Адамс /АНУ-ын 6 дахь ерөнхийлөгч/
Үүдний хаалгач хүн гүйцэтгэх захиралтай адил бусдыг яриулж яах гэж ирсэн зорилгыг нь хэлүүлж чадаж байхад та ажилтанаараа тайлан тавиулсан гээд лидер болохгүй.
Хүн бүхэн дагалдагч байж чадна, харин манлайлагч байж чадахгүй.Мэдээжийн хэрэг, асуулт нь Та удирдагч уу? эсвэл дагалдагч уу?
Үүнийг мэдэхийн тулд та өөрөөсөө дараах асуултуудыг асуугаад үзээрэй.
Та өсөн дэвжиж байна уу? Дагагчид өөрсдийн ажлаа л хийдэг. Тэд үндсэн ажил үүргээ давуулан биелүүлэх нь ховор. Харин удирдагчид ямарч байр сууринд байсан өөрийн үнэ цэнийг бүтээж ажилладаг тул өсөн дэвших нь гарцаагүй байдаг.

Та урам зоригтой байдаг уу? Дагалдагч нар өдөр тутмын нэгэн хэвийн амьдралаар ажиллаж амьдарч байдаг. Тухайлбал ажлаа хийлээ, гэртээ харилаа, өглөө ажилдаа ирлээ. Харин манлайлагч нь өөрсдийн хийж буй ажилдаа урам зоригтой, бүтээгч, шинийг санаачлагч байж түүнийхээ нэг хэсэг гэж мэдэрдэг бөгөөд амьдралынхаа нэг чухал зүйл гэж авч үздэг байна. Тэдний ажил бол зөвхөн тэдний хийдэг зүйл биш, түүний салшгүй хэсэг юм.

Та дотроосоо сэдэлжиж байна уу? Дагагч нар зөвхөн гадны хүчин зүйлээс шалтгаалж урамшиж байдаг. Жишээлбэл дараагийн албан тушаал, дараагийн өсөлт хөгжил, дараагийн байр суурь гэх мэт. Манлайлагчид дотроосоо өөрийгөө өдөөж сэргээдэг. Тэд байр суурь, хөрөнгө мөнгөний төлөө ажилладаггүй. Тэд өөрийгөө хэн гэдгийг мэддэг учраас түүгээрээ зорилгождог юм.
Жинхэнэ удирдагч итгэл найдварын гэгээгүй байсан ч ургашилсаар л байдаг.

Та албан тушаалд анхаарал хандуулдаг уу? Дагалдагч нар албан тушаалыг чухалчлан авч үздэг бөгөөд хамтран ажиллагсадаасаа илүү гарахыг хичээдэг. Ийм жижиг зүйлд анхаарал хандуулдаг учраас тэдэнд манлайлагч байх итгэл үнэмшил дутдаг байна. Харин манлайлагч хүн үүнийг өөр өнцгөөс хардаг ба хүн бүрийг чухалчлан үзэж харин бизнес нэрийн хуудсыг зүгээр л хэвлэсэн цаас гэж хардаг.

Та хүмүүс дээр төвлөрдөг үү? Дагагч хүн зөвхөн өөрийн хийж чадах зүйл дээр анхаарлаа хандуулдаг бол. Манлайлагч нар багийн тоглогчид байдаг, учир нь тэд хамтаараа илүү их зүйлийг бүтээж чадахыг мэддэг. Лидер хүн өөрийн хийж чадахгүй зүйлсийг бусдаар гүйцэтгүүлж чадах чадвартай. 

Та суралцах хүсэлтэй юу? Манлайлагч хүн өөрийгөө бүхнийг чадагч мэдэгч гэж боддоггүй мэдэхгүй байхаасаа ичдэггүй түүнийгээ нуудаггүй. Тэд хэн нэгнээс суралцах, бусдаар мэдэхгүй зүйлээ заалгахаас санаа зовдоггүй бөгөөд бусдын туслалцаатай илүү хүчтэй болж чадахаа мэддэг. Харин дагагч нар бусдадтай өрсөлдөж илүү гарахаар хичээх тул энэ талаар бодох ч чадваргүй ажээ.

Энэ бүгд хамтдаа таньд цогцлож байвал:
Дээрх асуултуудыг дахин нэг гүйлгэж харцгаая. Энд эрх мэдэл, албан тушаалтай бол та манлайлагч гэсэн нэг ч үг алга байгаа биз. Яагаад гэвэл манлайлагч байхад тэдгээр нь шаардлагагүй юм.
Манлайлагч болон дагалдагч байх нь оюун санааны асуудал юм. Тэдний ертөнцийг үзэх үзэл нь өөр. Нэг нь идэвхигүй, нөгөө нь идэвхитэй хандлагатай. Мөн нэг нь гутранги нөгөө нь өөдрөг үзэлтэй. Нэг нь хийх зүйлийн жагсаалтаа ширтэж байдаг бол нөгөөх нь боломжийг олж харж байдаг.
Тэгэхээр та нэр хүндийг хүлээх хэрэггүй. Манлайлал бол хэн нэгний таньд өгч чадах зүйл биш бөгөөд – та түүнийг өөрөө бүтээж олж авах ёстой тэр зүйл юм

Илүү харуулах

Бусад мэдээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button
Close