News

ТАНЫ ӨӨХИЙГ ГАЛ МЭТ ШАТААХ 12 ХҮНС – КЕТО ДИЕТ

Хавар болж нимгэн хөнгөн хувцасаа өмсөх цаг ирлээ. Гэтэл таны санааг хувцасны цаанаас бултайх харвин зовоож байна уу. Тэгвэл энэ өөхийг дасгал хөдөлгөөн хийхгүйгээр зөвхөн идэж буй хоолоороо булчин болгон хувиргаж болно гэвэл та итгэх үү, эсвэл янзтай гэж дуу алдах уу.
Бид жингээ хасахын тулд зарим төрлийн хоолыг хасах эсвэл бага идэх албагүй юм. Үүний оронд, бид хангалттай эрч хүчтэй байхын тулд биедээ хэрэгтэй калори авах, шим тэжээлтэй хоол идэх шаардлагатай. Эрүүл хоол иднэ гэдэг нь зөвхөн өөрийн дуртай зүйлээ иднэ гэсэн ойлголт биш шүү хүүхнүүдээ. Хэрэв та яг одооноос тэжээллэг хүнсээр чанартай зөв хооллож эхэлбэл, бодисын солилцоогоо сайжруулж, илүүдэл жингээ хаях үйл явцыг улам түргэсгэж чадна!
Ингээд та нартаа муу өөхийг сайн булчин болгон хувиргах ид шидтэй мөн тэжээллэг хүнсийг танилцуулъя.

fat1

1. Гич: Олон хүмүүс үүнийг мэдэхгүй байж болох ч гич нь үнэхээр эрүүл хоол хүнсний төрөлд багтах амтлагч юм. Нэмэлт чихрийн орцгүй бөгөөд энэ нь антиоксидантаар баялаг. Мөн гичний гол орц нь турмерик ба энэ нь хорт хавдарын эсрэг хүчтэй нөлөө үзүүлдгээс гадна мартах зөнөх өвчнөөс урьдчилан сэргийлдэг нь нэгэнт нотлогдсон. Харин одоо гич илүүдэл өөхийг шатаахад хэрхэн оролцдог талаар хэлье. Пенн Их сургуулийн судлаачдын мэдэгдсэнээр халуун ногоотой хоол идсэний дараа 30 минутын турш бодисын солилцоо эрс сайжирдаг байна. Ялангуяа халуун ногоотой гич нь үйлчилгээ хамгийн өндөртэй гэж байна шүү.

fat2

2. Өндөг: Өглөөний цайндаа өндөг идэх нь эрүүл мэндийн хэд хэдэн эерэг нөлөөтөй. Өндөг нь бодисын солилцоог эрчимжүүлэх антиоксидант, D витамин, уургаар баялаг юм. Өглөөний цайнд уураг ихтэй хүнс хэрэглэх нь таны өлсөх мэдрэмжийг удаан хугацаанд төрүүлдэггүй ба бодисын солилцоо 13-30% хүртэл нэмэгддэг нь судалгаагаар тогтоогдсон байна.

fat6

3. Бүхэл үрийн тариа будаа: 2008 онд хийгдсэн судалгаагаар бухэл үрийн тариа будаа нь жин хасах явцыг түргэсгэдэг болох нь тогтоогдсон байна. Бүхэл үрийн тариа, будаанд төмөр, калци, магни, цайр, В6, А,С,Е зэрэг олон төрлийн эрсдэс амин дэм агуулагддаг байна. Уг тариа, будааг хэрэглэснээр бүхэл өдрийн турш цатгалан явахаас гадна хэтрүүлэн идэхээс сэргийлдэг байна. Нэмэлт мэдээлэл өгөхөд бүхэл үр тариа бүх талаараа хүний эрүүл мэндэд ашигтай бөгөөд үүнээс хөц будаа, шар будаа, хивэг зэргийг химийн эмчилгээтэй хавсарсан хавдарын эмчилгээнд түлхүү хэрэглэдэг. Энэ нь хавдарын өсөлтийг удаашуулах үр дүнтэй хүнс. Бүхэл үрийн бүтээгдэхүүн, талх зэргээс илүү бүхлээр нь усанд найруулж, шөл гаргаж уух, дэвтээж идэх зэргээр хэрэглэх нь илүү үр дүнтэй

fat7

4.Жимс жимсгэнэ: жимс нь бага илчлэгэтэй ислэг ихтэй, анти оксидант чанартай бүтээгдэхүүн юм.1 аяга нэрс жимсэнд 3-4 гадилтай тэнцэхүйц ислэг агуулагддаг байна.

fat9

5.Тахианы цээж мах: Тахианы мах нь дэглэм барьж байгаа үедээ хэрэглэх хамгийн тохиромжтой хүнсний бүтээгдэхүүн юм. Энэ нь калори багатай, уураг ихтэй учир өөхийг богино хугацаанд булчин болгон хувиргах явцийг түргэсдэг байна.

fat11

6.Салмон загас: Салмон загасанд агуулагдах омега-3 болон тосны хүчил нь хүний биед зайлшгүй шаардлагатай амин дэмүүдийн нэг юм. Судалгаанаас үзэхэд омега-3 нь өөх шатаах, булчин нэмэгдүүлэх процессонд голлох үүрэгтэй гэдэг нь нотлогдсон байна. Тэгэхээр биедээ хэрэгтэй эрүүл хүнс хэрэглэнгээ өөхөө шатааж булчин болгоорой. /нэг сумаар хоёр туулай буудах нь байна шүү дээ/

fat10

7.Бууцай:Ихэнхи хүмүүс бууцайг эрүүл мэндэд тустай сайн гэж боддог ч тэр бүр хэрэглэдэггүй. Гэвч бууцай нь калори багатай, шим тэжээл ихтэй хүнсний ногоонууд хаан гэж хэлж болохоор ургамал юм. Түүнд В6, С амин дэм, төмөр, калци, магни зэрэг хүний биед хэрэгтэй бүхий л эрдэс бодис агуулагддаг.

fat12

8.Бэрсүүт жүрж: уг жимс нь их хэмжээний өөх шатаах гол түлхүүр хүнс юм. Судлаачид бэрсүүт жүрж тогтмол идсэн хүмүүс 6 долоон хоногийн хугацаанд өөрийн бэлхүүсний тойргоос 3 см орчим хасч чадсан болохыг батлажээ. Энэ жимс нь хоолны дуршлыг бууруулж бор өөхний эсийг шатааж илчлэг ялгаруулдаг болохыг японы эрдэмтэд судалсан байна.

fat8

9.Чихэрлэг төмс: Чихэрлэг төмс нь маш гоё амттай учир та өлссөн үедээ болон дэглэм барьж байгаа үедээ хэрэглэж болно. Учир нь чихэрлэг төмс нь жирийн төмсийг бодвол ислэгээр маш баялаг юм. Нэг сонирхолтой зүйл нь уг төмсөнд агуулагдах цардуул нь таны таргалах явцыг бууруулдаг гэж судалгаагаар тогтоогдсон байна.

fat3

10.Авокадо: Энэхүү супер жимcэнд агуулагдах ислэг болон ханаагүй тосны хүчил нь танд цатгалан мэдрэмжийг удаан өгөхөөс гадна элдэв жижиг сажиг амттан идэх дуршлыг бууруулдаг шидтэй юм. Пенн Их сургуулийн эрдэмтдийн хэлснээр хүн 4 долоо хоногийн турш авокадо хэрэглэвэл бэлхүүсний өөхөн хэсэг 1.6%-р багасдаг хэмээжээ. Түүгээр ч зогсохгүй уг жимс нь таныг өдрийн турш эрч хүчтэй байх энергийг нөхөж өгнө.

fat4

11.Шар сүүний уураг: энэ нь булчингийн массыг нэмэгдүүлэхэд үр нөлөөтөй. Шар сүүний уураг хэрэглэснээр бодисын солилцоо сайжрах замаар өөх шатах процесс эрчимчдэг байна. Та дасгал хийсний дараа эсвэл өдрийн аль нэг хоолныхоо оронд ууж болно.

fat5

12.Синнамон: Судалгаанд дурьдсанаар синнамон нь биеийн илүүдэл өөхийг шатаахад онцгой тустай ба тэр дундаа хэвлий хэсгийн таргалалттай тэмцэхэд тань туслах болно. Түүнчлэн синнамон нь маш өвөрмөц тааламжтай үнэр амттай учир та хэрэглэхдээ нэмэлт чихэр хийх шаардлагагүй юм. 

via Brightside

Шошго
Илүү харуулах

Бусад мэдээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button
Close