News

ХӨЛД ОРУУЛАГЧ СӨРӨГ НӨЛӨӨТЭЙ ЮУ

Дийлэнхдээ 3-5 насны багачуудтай ажилладаг бидний хувьд хүүхдийг ажиглаж аав ээжээс асуулга авч судалснаар хоолны халбага, үзэг харандаагаа буруу барьдаг, амархан бүдэрч унадаг, тэгш гишгэж тэнцвэрээ олохгүй байгаа хүүхдүүдийн 99% нь багадаа хөлд оруулагч хэрэглэж хөлд орсон байдаг.

Хөлд оруулагч бидний хөдөлмөрийг хялбарчилж өгдөг ч хүүхдийн хөгжлийг хэрхэн саармагжуулж байгааг анхаараарай.

1. Гар хөлийн том, жижиг булчингийн хөгжлийг удаашруулдаг. Учир нь бид хүүхдийг МӨЛХӨХ гэсэн байгалийн дамжлагыг товчилж хурдасгах гэснээс болж тэд гар дээр суниаж босох, хөлөө жийж хүчлэх, юм түших гэж оролдох гэсэн өөрийн үйл буюу булчингийн дасгалжуулалт нь алдагддаг.

Тиймээс хүүхэд 5 нас хүрчихсэн ч товчоо товчлох, гутлаа үдэх дургүй, харандаа халбагаа зөв барихгүй, зураг зураад маш удаан буддаг, амархан бүдэрч унадаг, алхах дургүй амархан цуцдаг болчихдог.

2. Орон зайг баримжаалах мэдрэмж, байрлал тэнцвэрээ тооцоолох мэдрэхгүй нь жамаараа хөгжөөгүйн  улмаас сэтгэхүйн хөгжил нь удаашрахад нөлөөлнө.

3. Хөлд оруулагчид ихэнхдээ өлмий дээрээ явсаар ул хавтгайрах, шилбэ гадагшлах, хөл майга болох магадлал нь өндөр болно.

Харин хүүхэд нь ой таван сартай болсон хэдий ч хөлд орохгүй бол тодорхой хөдөлгөөн засалчийн удирдлага дор ашиглаж болох юм.

Хүүхэд хөлд орохгүй удах болон хөлд оруулагч ашиглаад дээрх шинж тэмдэг илэрч байвал мэргэжлийн хөдөлгөөн засалчаас зөвлөгөө аваарай.

Жич: Хуучин цагт хүүхэд сандал түрж явах, мөлхөж байгаад юм түшиж даган алхаж байгаад хөлд ордог байсан. Энэ нь алхам алхмаар хүүхдэд маш олон дадлыг олгож байдаг хамгийн эрүүл сонголт шүү.

Г. Төмөрзаяа (БНСУ-ын Чонбук Их Сургуулийн Боловсролын Ухааны Магистр)

Шошго
Илүү харуулах

Бусад мэдээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button
Close