News

Нялх хүүхдээ ойлгоход тань туслая

Эцэг, эхчүүд хүүхдээ нялх байх үед нь эрүүл мэнд, өсч торниж байгаа байдалд нь маш их анхаарч зарим тохиолдолд айдастай байх нь бий. Тэд хүүхдийнхээ тав тухыг алдагдуулж байгаа зүйл болон хүүхэд нь яг юу хүсч байгааг мэдэхийг хичээдэг.Хүүхдээ яаж зөв ойлгох бэ? Мэргэжилтнүүд хүүхдийг ойлгох 3 үндсэн аргыг боловсруулжээ.

1.Хүүхдийн уйлж байгаа байдлыг анхаарах Уйлах нь хүүхэд төрсний дараа эхний 4 сарын хугацаанд дахь өөрийгөө илэрхийлэх гол арга нь юм. Гэвч эцэг эхчүүд хүүхдээ өлссөн, өвдсөн өөр ямар нэг зовиур байгааг хэрхэн мэдэх бэ?

Дуудаж уйлах
Хүүхдэд ганцаараа удаан хугацаанд байгаа мэдрэмж төрсөн бөгөөд эцэг эхийгээ авахыг хүсч байна гэж ойлгоно.Тэд 5-6 секундын турш үргэлжлэн уйлж, дараа нь үр дүнг хүлээж байгаа мэт 20 секунд түр зогсоно. Хэрэв эцэг, эх нь хариу өгөхгүй бол авахуулах хүртлээ хэд хэдэн удаа давтана.

Өлсөж уйлах
Эхлэл нь дуудаж уйлахтай төстэй гэвч хүүхдийн эцэг, эх тэвэрч аваад хооллохгүй бол үргэлжлүүлэн уйлна.Энэ үедээ толгойгой 2 тийш аажим хөдөлгөж, амаа ангалзуулна.

Өвдөж уйлах
Энэ уйлалт нь нэг хэвийн, чанга, тасралтгүй шинжтэй байх ба өвдөлт ихсэх үед  дуу нь улам чангарна. Хүүхэд нэгэнт өвдчихсөн тохиолдолд нэгэн хэвийн боловч чимээ багатай уйлах болно.Учир нь түүнд хүчтэй уйлах тэнхээ үлдээгүй гэсэн үг.

Бие махбодийн шалтгаанаар уйлах
Унгах, хэхрэх, гэдэс дүүрэх, шээх зэрэг болон ямар нэг таагүй байдалд орсон үед уйлах уйлалт. Энэ үед тийм гуйсан, тухгүйрэхсэн байдалтай уйлна.

Нойрмоглож, унтахаар уйлах
Энэ үед хүүхэд унтахыг хүсэх боловч ямар нэг шалтгаанаар унтаж чадахгүй байх бөгөөд эвшээлгэж гомдлосон мэт уйлна. Уйлах үедээ нүдээ нухах, чихээ маажих үйлдэл хийнэ.

Таагүй мэдрэмжээс шалтгаалан уйлах
Бие махбодийн шалтгаанаар уйлахтай төстэй боловч таагүй мэдрэмжээс зугтах мэт цочир, завсарлагатай боловч хүчтэй уйлна.Биеэрээ займчин нумрах, хавчигнах байдал үзүүлэх бөгөөд энэ үед  живхийг нь шалгах, халууцсан эсхүл даарсан эсэхийг нягтлахад гэмгүй.

2.Хүүхдийн гаргаж буй дуу авиаг анхаарах

Австралийн хүүхдийн эмч Присцилла Данстан 3-4 сартай хүүхдүүдийн гаргаж буй дуу авиаг 20 гаруй жилийн хугацаанд судласан бөгөөд 100 гаруй улс үндэстний хүүхдүүдийг ажиглажээ. Присциллагийн ажиглалтаар үндсэн дадал зуршилтай холбоотой дуу авиа нь улс орон бүрийн хүүхдүүдэд ижил байсан байна. Түүнийхээр дараах төрлийн дуу авиа нь дор дурьдсан утгатай юм.”нэхх”гэсэн чимээ нь хэлээ тагнайндаа хүргэх үед үүсэх бөгөөд “би өлсөж байна” гэсэн үг юм. “Эхх”гэсэн чимээ нь “би хэхрэх нь ээ, гулгих нь ээ” гэдгийг илэрхийлэх ба энэ чимээ нь агаар улаан хоолой руу ороод буцахад үүснэ.”Ооухх” энэ чимээ нь нойрмог эсхүл ядарсан байгааг илтгэнэ. “Хэхх” би таагүй зүйл мэдэрч байна. Гараа савчуулан, тухгүй байгаагаа илтгэх хөдөлгөөнтэй хослуулах ба хүүхдийн ам бага зэрэг нээгдэж хэхх гэсэн авиа гаргана. “Аахх” миний гэдэс дүүрээд байна гэсэн утга илэрхийлнэ. Гэдэс нь дүүрээд байгаа зовиурыг илэрхийлж, зовиураас салах зорилгоор энэ авиаг гаргана.

3.Хүүхдийн үйл хөдлөлийг анхаарах

Нуруугаа сунгах, нумрах.
2 сараас доош насны хүүхэд энэ үйлдлээр өвдөлтөнд хариу өгдөг. Хэрэв хүүхэд хоол идсэний дараа нуруугаа хотойлговол цадсан байгааг илэрхийлнэ. Харин хоол идэж байх явцад ингэвэл идмээргүй байна гэж ойлгож болно. Хүүхэд 2-оос дээш сартай бол  ааш муутай ядарсан байгааг илэрхийлнэ.

Толгойгоо эргүүлэх.
Энэ нь тайвшрах үйлдэл юм. Тэд унтаж байх үедээ эсвэл танихгүй хүний хажууд энэ үйлдлийг хийдэг байх нь.

Чихээ оролдох.
Ихэнхи тохиолдолд хүүхэд өөрийн бие махбодитой танилцаж байгааг илэрхийлнэ. Харин энэ үйлдэл олон удаа давтагдах, мөн чихээ барин уйлах юм бол эмчид хандаарай.

Гараа зангидах.
Энэ нь өлссөний шинж тэмдэг юм. Хэрэв анзаарахгүй бол хүүхэд уйлж эхлэнэ.

Хөлөө өргөх
Энэ нь гэдэс дүүрэх эсхүл гэдэс өвдсөний шинж юм. Өвдөлтөө намдаах гэж хөлөө өргөж байна.

Гараа огцом хөдөлгөх.
Айж цочсон үед энэ үйлдлийг хийнэ.Чанга чимээ, хурц гэрэл, огцом хөдөлгөөн зэргээс болох бөгөөд өөрийгөө хамгаалах рефлекс юм. Энэ үед тайвшруулж зөөлөн тухтай мэдрэмж төрүүлэх хэрэгтэй.

Хүүхэд тань хэдийгээр таны яриаг ойлгохгүй байсан ч орчин тойрны зүйлсийг тайлбарлан, тэдэнтэй илүү их ярихыг эмч нар зөвлөж байна. Ингэснээр хүүхэдтэй ойлголцох,болон тэдний оюуны хөгжилд илүү сайнаар нөлөөлдөг гэнэ. via Brightside

Шошго
Илүү харуулах

Бусад мэдээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button
Close