News

“Тэнэгүүдийн” & “Инээдмийн” баярын өдрийн мэнд

04 сарын 01 өдөр бол манайд инээдмийн баярын өдөр, зарим улс орнуудад Тэнэгүүдийн өдөр хэмээн нэрлэж тэмдэглэж иржээ. Нэршлийн хувьд Бүх тэнэгүүдийн өдөр, Дөрөвдүгээр сарын тэнэгүүдийн өдөр гэж янз бүрээр нэрлэдэг. Энэ өдөр нэгнийгээ хуурч мэхлэн тоглох, алиа наадам хийх ба мэдэлгүйгээр итгэж тоглоом наадмын золиос болсон хүнд энэ талаар хэлж шоолон инээлдэж зугаацдаг байна.
Сонин сэтгүүл, телевиз, радио, вэбсайтууд худал түүх, болсон явдлын тухай нийтлэж нэвтрүүлэн олон түмнийг итгүүлээд дараа өдөр нь худал болохыг тайлбарлаж залруулга хийдэг ажээ. 

Тэгэхээр уншигч та бүхэн маань аль болох хууртахгүй байхыг хичээх нь байна ш дээ.
Үүсэл гарлын хувьд тийм ч сонирхолтой биш учир алгасаад алдартай хууралтуудыг бичиглэе.

1.1957 онд “BBC” теле компани “Гоймонгийн арвин ургац хураасан тухай нийтэлжээ. Швейцарьт гоймон их хэмжээгээр хурааж авсан тул яахаа мэдэхгүй байгаа тухай бичээд “Энэ өвөл дулаахан байснаар фермийн аж ахуй эрхэлдэг хүмүүс гоймонгийн үрийг цэцэглүүлж чадлаа” хэмээн мэдээлсэн байна. Уншигчид үүнд үнэмшиж гоймон хэрхэн тарих тухай мэдэх гэж BBC руу тасралтгүй утасдаж байжээ.

Харин уншигчдын хариуд BBC “Та гоймонгоо улаан лоолийн сүмсэнд хийгээд сайн залбир” хэмээн зөвлөж байсан гэнэ.

2.1994 онд Америкийн “National Public Radio” компани чихэн дээрээ “Pepsi” гэсэн шивээс хийлгэсэн хүн амьдралынхаа турш тус компанийн бүтээгдэхүүнийг 10 хувийн хөнгөлөлттэй худалдан авах болно хэмээн мэдээлжээ. Тэр өдрийн турш чихэндээ шивээс хийлгэсэн залуус шагналаа авъя хэмээн утасдсан байна.

3.1999 онд “Phoenix New Times” сонин ядуучуудад зориулсан шинэ сан байгуулсан тухай бичээд орон гэргүй хүмүүст зориулан байр барих хандивын мөнгө, хувцас, хоол хүнс цуглуулж байгаа гэжээ. Төгсөлд нь тэднийг зэвсгээр хангахад нь туслахыг хүссэн байна. “Associated Press” агентлаг энэ мэдээг нийтэлж Америк даяар цацжээ. Түүнийг уншсан хүмүүс дансаар нилээдгүй хэмжээний мөнгө шилжүүлсэн гэнэ.
4.”Irish Times” хэмээх сонин Лениний шарилыг худалдан авах тухай Орос, Францын хариуцлагатай ажилтнууд хэлэлцээ хийж байгааг уншигчдынхаа сонорт хүргэжээ. Лениний цогцсыг Парис хотын Диснейлэндэд тавих гэж байгаа тухай уншсан хүмүүс гомдол мэдүүлсэн байна.


5. Францын “Le Paridien” сонин 1986 онд Засгийн газар Эйфелийн цамхгийг буулгаж Дислейндэд аваачиж дахин барина хэмээн уншигчдаа хуурчээ.Цамхаг байсан газар нь 1992 оныг Олимпийн тоглолтыг зохион байгуулах цэнгэлдэх хүрээлэнг барина гэдгийг уншсан хүмүүс Засгийн газартаа гомдол гаргасан байна.

Бас л аймаар тоглож байгаам шүү. Манайхан хэзээ нэгнийгээ ингэж бөөнөөр нь шоглох юм бол доо.

Нийтлэлийн төгсгөлд Дөрвөн сарын нэгний өдөр гээд итгээгүй боловч үнэн байсан явдлуудын тухай дурьдая.
1.1946 оны 04 сарын 01 өдөр Хавайд болон Аляскад газар хөдлөлт болж цунами үүсч байгаа тухай анхааруулгад үл итгэснээс болж 165 хүн амиа алджээ.
2.2005 оны 04 сарын 01 өдөр АНУ-ын станд ап комеди төрлийн алдартай жүжигчин Mитч Хэдбэргийг нас барсан талаар мэдээлсэн боловч хүмүүс итгээгүй байна. Гэвч Митч 2005 оны 03 сарын 29 өдөр жинхэнээсээ өөд болсон байжээ.
3.2009 оны 04 сарын 01 өдөр “Дагуулагч туяа” дуурийн үзвэр цуцлагдсан тухай мэдээлсэн боловч хүмүүс үзэхээр цуглаж хэл ам гаргаж байжээ.
Энэ өдрийг эерэг талаас нь харвал бие биедээ инээд бэлэглэж стрессээс ангижруулан, зүрхний ачааллыг бууруулдаг гэж сайнаар хүлээж авдаг байна.

Ингээд та бүхэндээ ганц онигоо хэлчих үү.
“Нэгэн айлын 00 нь бөглөрөөд сангийн слесарь дууджээ. Нөгөөх нь ирээд vзэж харснаа бөглөө гаргадаг “бантуз”-аараа нааж качалдаж качалдаж байгаад “хөөп” хийтэл нь татаж орхитол пvл хийгээд баахан хог гарч ирснээ бөглөө нь гарчээ.
-За, энэ хогноос болоод танай 00 бөглөрчихсөн байж гээд заатал 00-ийн өрөөний шалан дээр жаахан охин атиралдчхсан хэвтэж байна гэнэ. Тэгснээ нөгөө хvvхэд
-Би бөглөөс биш ш дээ ахаа. Би танай доод давхарт зvгээр бие засаад сууж байсан хvvхэд байна гэж тайлбарлажээ.”

Шошго
Илүү харуулах

Бусад мэдээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button
Close